Улсын аварга Ч.Санжаадамба гурав дахь удаагаа сар шинийн барилдаанд түрүүллээ

Улсын аварга Ч.Санжаадамба гурав дахь удаагаа сар шинийн барилдаанд  түрүүллээ

“Алтан унжлагат” хэмээх сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхөөс шалгарч үлдсэн Улсын аварга Ч.Санжаадамба, аймгийн арслан О.Хангай нар түрүү, үзүүр булаалдлаа. Улсын аварга Ч.Санжаадамба өмнө нь хоёр удаа сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд түрүүлээд байсан. Харин аймгийн арслан О.Хангай хоёр дахь удаагаа үзүүр, түрүүнд үлдээд байсан юм.

Тэгвэл Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын аварга Ч.Санжаадамба өрсөлдөгчөө давж, гурав дахь удаагаа түрүүллээ. Харин Ховд аймгийн харьяат аймгийн арслан О.Хангай хоёр дахь удаагаа үзүүрлэж, монгол бөхийн түүхэн дэх нэгэн содон амжилтын эзэн боллоо. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.