“Монако”-гийн эргэн эрэлт, “Сити”-г Аваргуудын лигээс хаслаа

“Монако”-гийн эргэн эрэлт, “Сити”-г Аваргуудын лигээс хаслаа
Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээд үнэхээр сонирхолтой өрнөж байна. Өнгөрсөн шөнө Францын “Монако” талбайдаа Английн “Манчестер Сити”-г хүлээж авсан. Өмнөх тоглолт 5:3-аар өндөрлөсөн. Тиймдээ ч “Монако” хоёр гоолын зөрүүтэй өрсөлдөгчөө хожих даалгавартай байсан. 
 
Энэ даалгавараа ч биелүүлж, талбайдаа “Сити”-г 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:6-аар тэнцэж, айлын талбайн гоолын дүрмээр “Монако” шөвгийн наймд үлдлээ. Харин “Сити” өнгөрсөн жил шөвгийн дөрөвт үлдэж байсан бол Пеп ирээд ердөө л хасагдах үлдлээ. 
 
Тоглолтын 8 дахь минутад Мбаппе гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 29 дэх минутад Фабиньо нэгийг нэмж, ерөнхий харьцааг тэнцүүлсэн юм. Харин 71 дэх минутад Сане гоолдож, багтаа итгэл найдвар авчирсан. Харамсалтай нь 77 дахь минутад Бакайоко мөргөж гоолдсоноор бүх зүйл шийдэгдсэн. Энэ тоглолтод Агуэро хоёр ч сайхан боломжийг “салхинд хийсгэсэн” нь “Сити”-г мултрахад нөлөөлсөн юм. 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.