Н.Уянга цанын 50 метрийн зайд тусгай олимпийн аварга боллоо

Н.Уянга цанын 50 метрийн зайд тусгай олимпийн аварга боллоо

Австри улсад энэ сарын 15-нд эхэлсэн өвлийн тусгай олимпийн наадам үргэлжилсээр байгаа билээ. Энэхүү наадамд дэлхийн  107 орны 2700 гаруй тамирчин оролцож байгаа. Харин манай улсаас 14 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөж  байна.

Тэгвэл одоогоор манай тамирчид нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлээд байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын 50 метрийн зайд уралдсан Н.Уянга алтан медаль хүртэж, тусгай олимпийн наадмын аварга боллоо.

Харин  энэ төрлийн 100 метрийн зайн уралдаанд хурд сорьсон Н.Оюунбилэг, эрэгтэйчүүдийн 25 метрт С.Тэмүүлэн, 50 метрт М.Гантөмөр нар мөнгөн медалиар энгэрээ мялааж, Монголын багийн медалийн тоог нэмжээ.

Тусгай олимпийн наадамд анх удаа хүч сорьж буй манай тамирчид ийн дөрвөн медаль хүртэж, гайхалтай амжилттай оролцож байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.