Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын хагас хамгаалагч Бастиан Швайнштайгер АНУ-ын хөлбөмбөгийн лигт замналаа үргэлжлүүлэхээр болжээ. Эдүгээ 32 настай Герман хөлбөмбөгч “Чикаго Файр” багтай 1+1 жилийн гэрээ байгуулсан бөгөөд жилд 4.5 сая ам.долларын цалин авах ажээ.
Тэрбээр ирэх долоо хоногийн дундуур “Чикаго” клубт нэгдэх юм байна. Герман эр “Манчестер юнайтед” клубыг Жозе Моуриньо дасгалжуулснаас хойш талбайд гарах эрхээ алдаад байсан юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.