Серби, Ирланд D хэсгийг тэргүүлж байна

Серби, Ирланд D хэсгийг тэргүүлж байна

2018 онд Орост болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Европын бүсийн урьдчилсан шатны тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө гурван хэсгийн тавдугаар тойргийн тоглолтууд боллоо. D хэсгийн тэргүүн эгнээнд бичигдэж байсан Сербийн шигшээ баг энэ тойрогт Гүржийн талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 11 оноотой болж, хэсгийг тэргүүлж эхэллээ.

Тоглолтын 5 дахь минутад Качарава гоолдож, Гүржийн шигшээ тэргүүлж эхэлсэн. Тэгвэл 45 дахь минут Душан Тадич торгуулийн цохилтоос гоолдож, тэнцүүлсэн бол Митрович 64, Гачинович 86 дахь минутад нэг нэгийг нэмснээр, багтаа ялалт авчирсан байна.

Тэгвэл энэ хэсгийг тэргүүлж байсан Ирландын шигшээ баг талбайдаа Уэльстэй хуурай тэнцсэнээр хоёр оноо алдсан. Ингэснээр 11 оноотой болж, хоёрдугаар байр руу орлоо. Уэльсийн хувьд 7 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байна. Уэльсээс 69 дэх минутад Нил Тэйлор улаан хуудас авсан нь багаа хөөдсөн хэрэг болж, хожиж болох боломжийг алдсан юм.

Хэсгийн гурав дахь тоглолт Австри болон Молдавын хооронд болж, талбайн эзэд 2:0-ээр хожлоо. Ингэснээр Австрийн шигшээ баг 7 оноотой болж, Уэльстэй тэнцэж ирсэн ч гоолын зөрүүгээр дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын 75 дахь минутад Арнаутович тооны харьцааг нээж, Ханрик 90 дэх минутад гүйцээжээ.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.