Испани, Итали хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ

Испани, Итали хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны G хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийг тэргүүлж байсан Испани, Италийн багууд өрсөлдөгчөө хожсон юм. Испанийн хувьд талбайдаа Израилийн шигшээг хүлээж авч, 4:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 13 оноотой болж ирлээ.

Тоглолтын 13 дахь минутад Сильва тооны харьцааг нээсэн бол Витоло 45, Диего Коста 51 дэх минутад нэг нэгийг оруулжээ. Харин 76 дахь минутад Рафаелов тооны харьцааг ойртуулсан бол 88 дахь минутад Иско гүйцээсэн байна. Израилийн шигшээ хожигдсон ч гэсэн 9 оноотой үлдэж, гуравдугаар байрт бичигдэж байгаа юм. 

Тэгвэл нөгөө талд Италийн шигшээ баг Албанийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 13 оноотой болсон ч гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 12 дахь минутад Даниэл де Росси тооны харьцааг нээсэн бол Иммобиле 80 дахь минутад гүйцээжээ.

Хэсгийн гурав дахь тоглолт Лихтенштейн болон Македонийн хооронд болж, зочин баг өрсөлдөгчөө 0:3-аар буулгаж авчээ.  Тоглолтын 43 дахь минутад Николов тооны харьцааг нээсэн бол Несторовски 68, 73 дахь минутад гүйцээжээ. Ингэснээр Македон 3 оноотой болсон бол Лихтенштейн ганц ч оноогүй хэвээр үлдлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.