Хорват хэсгээ тэргүүлж, Исланд нэхэж байна

Хорват хэсгээ тэргүүлж, Исланд нэхэж байна

Дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн I хэсгийн тавдугаар тойргийн тоглолтууд боллоо. Хэсгийг тэргүүлж байсан Хорватын шигшээ баг талбайдаа Украиныг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 13 оноотой болж, тэргүүллээ хадгалж үлдлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 38 дахь минутад Калинич оруулжээ. Харин Украин 8 оноотой үлдэж, гуравдугаар байрт бичигдэж байна.

Харин Исландын шигшээ баг энэ шатанд Косовагийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 10 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Косова 1 оноотой сүүл мушгиж байгаа юм. Тоглолтын 25 дахь минутад Сигурдарсон тооны харьцааг нээсэн бол Сигурдссон 35 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмжээ. Харин талбайн эздээс 52 дахь минутад Нухиу нэр төрийн нэг гоол оруулсан байна.

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Турк болон Финландын хооронд болсон. Энэ тоглолтод талбайн эзэн Туркийн шигшээ баг өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч, 8 оноотой болсноор хэсгийн дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм. Тоглолтын 9, 13 дахь минутад Женк Тосун дубль хийжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.