Бүүкэр 70 оноог авсан Бостон Селтиксийг барсангүй

Бүүкэр 70 оноог авсан Бостон Селтиксийг барсангүй

Бостон Селтикс талбай дээрээ Финикс Санс багийг хүлээн авч тоглож 130-120 харьцаагаар Бостон хэрэгтэй хожлоо байгуулж чадлаа. Тус баг нь 47 хожил, 26 хожигдолтой дорнод бүсйн 2рт бичигдэж байгаа бол эхний багаасаа ердөө хоёр хожигдолын зөрүүтэй байна.

Тус тоглолтод Азиан Томас 34 оноо, 7 дамжуулалтыг өгч багаа тэргүүлсэн бол Ал Хорвард 15 оноо 10 самбар, Жералд Грин 15 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Дэвин Бүүкэр 70 оноо, 8 самбар, 6 дамжуулалт 3 бөмбөг таслалт, 1 хаалтыг хийж бүх тоглогчдыг тэргүүлжээ.

Тэрбээр хамгийн залуудаа 60 оноо (эсвэл 70 оноо) авсан хамгийн залуу, Коби Брайантаас /2006 онд/ хойш 70 онооны босгыг давсан анхны, Бостон Сэлтиксын эсрэг хамгийн их оноо авсан, 70 онооны босгын давсан NBA-н түүхэн дэх 6 дахь тоглогч болсон. Түүний өмнө 70 оноог Уилт Чемберлэйн, Коби Брайнт, Элжин Байлор
Давид Томпсон, Давид Робисон нар байсан юм

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.