• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудаас хамгийн их ан­хаа­рал татаж байгаа нь АН-ын дотоод сонгууль. Түүнчлэн энэ сарын 31-нд оффшортнуудыг эсэргүүцэх жагсаалын асуу­дал ч олны анхаарлын төвд байв. Энэ мэтчилэн үйл явд­лын эргэн тойронд хэн ямар байр суурь илэрхийлснийг энэ удаагийн “Хэн юу хэлэв” булангаараа тоймлон хүргэж байна.

Э.Бат-Үүл: С.Зориг ийн хэргийн алуурчин олдлоо гэдэг бол маш сайн мэдээ

/Нийслэлийн Ардчилсан намын дарга/

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл АН-ын дотоод сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгууль, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд байр сууриа илэрхийлэн, манай сонинд ярилцлага өгсөн билээ. Тэрбээр “АН шинэчлэл хийх үйл ажиллагаагааг эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэл хийхээр хичээж байна. Харин шинэчлэгдчихлээ гэдэг асуудлыг бол хийж буй өөрчлөлтүүдийн үр дүнг харж байж л ярих асуудал юм.

Ер нь АН-ыг бүрэн шинэчлэхийн тулд зөвхөн Ардчилсан намын үйл ажиллагааны хүрээгээр хязгаарлагдахгүй гэж бодож байна. Угтаа бол төрийн тог­толцоог өөрчилж байж, намууд жинхэнэ утгаараа шинэч­лэгдэх чиглэл рүүгээ явна. Хэрвээ төрийн тогтолцоо одоогийнх шиг олигархийн тогтолцоогоороо байгаад л байвал нам олгархийнх хэвээрээ байна. Тиймээс шинэчлэлийг утгаар нь хийхийг хүсч байгаа бол цаана нь төрийн тогтолцоог өөрчилж байж намууд бүрэн шинэчлэгдэх боломжтой. Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа.

Гэхдээ хэнийгээ нэр дэвшүүлэх эсэх нь манай намын сунгаагаар шийдэгдэх асуудал. Улмаар намын гишүүдийн олонхи нь дэмжсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх юм. Тиймээс ч би сунгаагаар гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно. Ийнхүү нэр дэвших гэж байгаа маань шалтгаантай. Тэр нь улс төрийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх юм.

Ер нь энэ улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй байна. Тэгэхээр миний Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа зорилго бол энэ улс төрийн зорилтоо хэрэгжүүлэхэд л оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуулийг ашиглах гэж байгаа юм” хэмээсэн. Мөн “С.Зоригийн хэргийн алуурчин олдлоо гэдэг бол маш сайн мэдээ. Би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл бид нөхрийг минь алсан алуурчинг олох асуудал дээр нэхэл хатуутай байна гэдгээ удаа дараа хэлж байсан. Өөрөөр хэлбэл, уг хэргийн алуурчинг заавал олно гэдгээ Ц.Элбэгдорж ч, би ч хэлж байсан. Тэгвэл бидний энэ зорилт хэрэгжиж, алуурчид ил боллоо.

Энэ хэрэгт ардчилсан хүчний лидерүүд маш их гүтгэгдэж байсан. С.Зоригийн амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсны дараагаас л ардчилсан хүчний лидерүүдийн нэрсийг жагсааж байгаад гүтгэж эхэлсэн. Тухайлбал, Баабар, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Э.Бат-Үүл гээд бүгд л нөхрөө хөнөөсөн хэрэгт гүтгэгдсэн. Энэ олон гүжирдлэг, гүтгэлэг дунд хамгийн томоор гүтгэгдэж 18 жил зовсон хүн бол би. Үнэхээр сэтгэл, санаа, нэр төрөөрөө маш их хохирсон. Би зориуд хэлж байгаа. “Одоо бол хохино шүү. Намайг гүжирдсэн бүхнийг би олно шүү. Чи коментын ард нуугдаад ч нэмэргүй.

Заавал олно. Заавал хуулийн байгууллагад өгнө” гэдгийг хэлж байгаа. 18 жил хангалттай гүтгүүлсэн. Одоо болсон. Шүүх, прокуроруудын хэлж буйгаар алуурчид нь олдчихсон. Тиймээс захиалагч нь олдож л таарна шүү дээ. Би тэр шүүх, прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэж байгаа юм биш. Гэхдээ дотроо бол шүүх хурлыг нь болж өгвөл ил тод, нээлттэй хийгээсэй гэж хүсч байсан. Магадгүй тэр хууль энэ тэрд нь шалтгаан байгаа л байх. Би мэдэхгүй юм. Гэхдээ шүүх хурлыг ямар нэгэн шалтгаанаар хаалттай хийсэн байлаа ч энэ хэрэг цаг хугацааны эрхээр нээлттэй болно. Өөрөөр хэлбэл, захиалагч нь олдоод ирэхээр бүх зүйл нээлттэй болно гэдэгт би эргэлзэхгүй байна” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн билээ.

С.Бямбацогт: Оффшор дахь хөрөнгөө оруулж ирэхгүй бол илрүүлж, арга хэмжээ авна

/Хууль зүй, дотоод хэргийн сайд/

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хамтаар орон нутагт ажиллаж байгаа билээ. Тэднээс иргэд оффшор данстай холбоотой асуудлыг их сонирхож буй бөгөөд энэ хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Оффшорын асуудал 2013 оноос яригдаж байгаа. Энэ асуудлыг өмнөх УИХ шийдэх гэж оролдоод чадаагүй. 2016 онд шинэ УИХ байгуулагдсанаас хойш буюу өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газраас оффшор бүсэд данстай иргэдэд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Өргөн мэдүүлснээс хойш маргаан дагуулж байна. УИХ дахь МАН-ын бүлэг үндсэндээ оффшор бүсэд данс эзэмшиж байгаа хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид болон тэдний үр хүүхдүүдийг оффшор бүсэд данс эзэмших, мөн хувьцаа эзэмшихийг хориглосон байгаа. Нэгэнт бүлэг дээр шийдвэр гарсан учир хаврын чуулганаар төсөл батлагдах байх. УИХ-аас оффшорчдод хариуцлага тооцох тухай хууль батлагдвал тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн боломж бүрдэнэ.

Хууль батлагдсаны дараа Засгийн газраас оффшор бүсэд хөрөнгөө нуусан, хувьцаа эзэмшиж байгаа, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдүүдийг “Хөрөнгөө Монгол Улсад оруулж ир. Оруулж ирэхгүй бол хариуцлага тооцно” гэсэн асуудлыг ярина. Оруулж ирэхгүй бол илрүүлж хүчээр хурааж, Монгол Улсад оруулж ирэх арга хэмжээ авна. Засгийн газраас өргөн барьсан хуульд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 40 мянган албан хаагчийг хамруулахаар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, эхнэр нөхөр, үр хүүхдийг нь оффшор компанийн хувьцаа эзэмшихгүй, данс нээлгэхгүй байхыг хориглохоор тусгасан.

Оффшор бүс гэсэн тодорхойлолт одоогоор байхгүй. Маргаан гарсан. Тиймээс олон улсын байгууллага, банк санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэг албадуудаас гаргасан тодорхойлолтыг хэрэглэе. Үүнтэй холбогдуулж, Монгол Улс ийм бүс нутгийг оффшор бүс гэж үзнэ гэсэн тодорхойлолтыг гаргая гэсэн байр суурьтай байгаа. Ер нь оффшор бүс гэдэг ойлголт маань эргийн гадна хилийн чанад дахь гэсэн утгатай. Засгийн газраас анх өргөн барьсан төсөлд хилийн чанад дахь бүх улс орнууд хэмээн тооцоолж байсан ч хэт өргөн хүрээтэй болох нь гэж үзээд, тодорхойлолтод тусгагдах бүс нутгийг хамруулахаар болж байгаа. Анх 300 төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг хамруулья гэж тооцож байсан. Дараа нь хөрөнгө орлого мэдүүлдэг нийт албан тушаалтныг хамруулахаар болсон.

Ер нь Монголын төрд ажиллах гэж байвал хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар илүү харж, билүү долоохгүйгээр ажиллах ёстой. Төр ард түмнийхээ төлөө шударгаар зүтгэнэ гэсэн бол зүтгэх л хэрэгтэй. Нэгэнтээ төрд өндөр албан тушаал хашиж байгаа бол эрхээ хязгаарлуулж, үүргээ биелүүлж хариуцлагаа ухам­сар­лаж ажиллах ёстой. Хэрэв үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол хувийн хэвшилд ажиллаж болно шүү дээ” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Д.Ганзориг: Хууль зүйн талаасаа УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурав нь дэмжиж байж, Үндсэн хуулийг өөрчилнө

/Үндсэн хуулийн цэцийн гишүүн/

Үндсэн хуулийн өөрчлөлт болон иргэдийн оролцооны асууд­лаар Үндсэн хуулийн цэ­цийн гишүүн Д.Ганзориг байр суу­риа илэрхийлжээ. Тэрбээр “Үнд­сэн хууль батлагдсанаас хойш 25 жил болж байна. Үндсэн хуу­льд нэмэлт өөрчлөлт оруулах та­лаар бүх төвшинд ярьж, аж­лын хэсэг байгуулагдаад буй. Нэмэлт, өөрчлөлт оруулах шал­таг, шалтгааныг олон янзаар тайл­бар­лаж ярьж байх шиг бай­на. Ерөнхийдөө 1992 оны Үндсэн хуу­льд нэмэлт өөрчлөлт хийх ажлыг то­дорхой үе шаттайгаар хиймээр байгаа юм. Үндсэн хуулийн хэрэг­жилтийн судалгааны дүн гарсны дараа түүнийгээ хэлэлцүүлээд зөв, буруугаа шүүгээд үзэхэд ч гэмгүй.

Судлаач нарын, эсхүл тодорхой нэг байгууллагын захиалгаар хийсэн судалгаа гээд олон янзын судалгаа байна. Эдгээрийг харгалзан үзэж, нэгтгэн дүгнэх нь ажлын хэсгийн эхний ажил баймаар. Хоёрдугаарт, ямар ч хууль өөрчлөх ажил үзэл баримтлалаа боловсруулахаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлалаа эхэлж тогтох ёстой. 1991 онд Улсын бага хурлаар Их цаазын төслийн үзэл баримтлалын талаар маш том илтгэл бэлтгэж, хэлэлцэж байсан баримт бий.

Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах үндсэн шалтгаанаа тодруулах ажил их л дутуу дулимаг явагдаад байна даа гэсэн бодолтой байна. Хууль зүйн талаасаа УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурван хувь нь дэмжиж байж Үндсэн хуулийг өөрчилнө. Тиймээс нэг нам, улс төрийн хүчин хэт олонхи суудалтай эсэхээс үл хамаарч, Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах эрх зүйн орчин бол байна. Нөгөө талаараа Үндсэн хууль бол хууль зүйн баримт бичиг байхаас гадна улс төр, нийгмийн зөвшилцлийн баримт бичиг. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улс төрийн хүчин, иргэний нийгмийн байгууллага, өргөн олон иргэдийн оролцоог хангах, нийгэм даяараа зөвшилцөл хийх шаардлага байгаа.

Үндсэн хуульд байнга гар хүрээд байх боломж хомс учраас одоо нэгэнт ийм яриа эхэлсэн учраас олон удаагийн хэлэлцүүлэг хийж, зөвшилцөлд хүрэх бүх арга замыг хайж, оролдох ёстой. Харилцан ойлголцол, бие биеэ хүндэтгэх байдал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд маш их хэрэгтэй гэж бодож байна. Ингэхгүй бол хэн нэгэн нь бас нэг “гомдол”-той үлдэж нэмэлт өөрчлөлтийг баталсан өдрөөс нь эхлээд шүүмжлээд, дахиад өөрчлөх гээд хөөцөлдөж эхэлж ч мэдэх юм. Тиймээс үзэл баримтлалаа ч юм уу эсхүл бэлэн боловсруулсан (хуулийн хэлээр бол томьёолсон) төсөл байгаа бол түүнийгээ ард иргэдээр (үүнд улс төрийн хүчнүүд, иргэний нийгэм гээд бүгд л орно) хэлэлцүүлэг хийх ёстой юм. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын нэг үе шат л болно. Иргэдийн оролцоо гэдэг бол юун түрүүнд оролцох гэж байгаа иргэний ухамсар, хүсэл зоригоос ихээхэн хамааралтай” гэж ярьжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?
Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Яам, Агентлаг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Сурвалжлага
ХУРААХ
Автобусны картаа авахаа мартав...
БНХАУ-ын Элчин сайдын яамнаас...

Хэн юу хэлэв

Энхцэцэг 2017-03-31

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?
Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго

2 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

2 өдрийн өмнө өмнө

Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ

2 өдрийн өмнө өмнө

МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

2 өдрийн өмнө өмнө

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

2 өдрийн өмнө өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2 өдрийн өмнө өмнө

Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2026-08-27 өмнө

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

2026-08-27 өмнө

Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна

2026-08-27 өмнө

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

2026-08-27 өмнө

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2026-08-27 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-08-27 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-08-26 өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2026-08-26 өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

2026-08-26 өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

2026-08-26 өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

2026-08-26 өмнө

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

2026-08-26 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

2026-08-26 өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

2026-08-26 өмнө

Хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

2026-08-26 өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

2026-08-26 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-08-26 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-08-25 өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25 өмнө

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

САНАЛ БОЛГОХ
2026-08-26 өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2026-08-26 өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

2026-08-25 өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-23 өмнө

Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

2026-08-25 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-08-24 өмнө

Н.Номтойбаяр төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг үүрэг болголоо

2026-08-24 өмнө

Угтаалцайдам-Баянхангайг холбох замын бүтээн байгуулалт 80 хувьд хүрчээ

2026-08-24 өмнө

Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ

2026-08-26 өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

2026-08-26 өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

2026-08-24 өмнө

П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй

2026-08-26 өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

2026-08-26 өмнө

Хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

2026-08-26 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-08-24 өмнө

15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

2026-08-26 өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

2026-08-23 өмнө

200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллана

2026-08-23 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-08-24 өмнө

Долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-08-27 өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2026-08-23 өмнө

Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

2026-08-26 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2026-08-26 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-08-25 өмнө

Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...

2026-08-23 өмнө

Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-08-24 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ

2026-08-25 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах