• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүн анх удаагаа нүүр туллаа

БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д хийх айлчлалаа өчигдөр эхлүүллээ. Өнгөрсөн оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулснаас хойш хоёр улсын төрийн тэргүүн анх удаагаа нүүр тулан уулзах гэж буй нь энэ.

Хятадын зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ удаагийн уулзалтаар Си дарга хоёр улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн сацуу юун түрүүнд хувь хүн талаасаа  харилцан итгэлцэл бий болгох зорилготой байгаа аж. Гэхдээ Си, Трамп нарын албан ёсны уулзалт манай цагаар өнөөдөр эхлэх юм.

Хоёр улсын хувьд Тайванийн асуудал буюу “Нэг Хятад” бодлогын талаар харилцан адилгүй байр суурь илэрхийлж, таагүй харилцаа хүрсэн. Тэдний дунд үүссэн таагүй харилцааг хэвийн болгохын тулд Цагаан ордны тэргүүн ч бүхий бололцоогоор ашиглаж байгаа билээ. Тэрбээр Си Зиньпинийг Цагаан ордонд бус Флорида дахь хувийн эдлэн газартаа хүлээн авах санаачилга гаргасан нь ч үүнтэй холбоотой гэж эх сурвалж мэдээлж байгаа. Дэлхийн хоёр том хүчирхэг гүрний удирдагчид уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг онцгойлон авч хэлэлцэж магадгүй байна. Тодруулбал, нэн тэргүүнд Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэнэ гэж ажиглагчид үзэж байгаа.

Пхеньян  хэдхэн хоногийн өмнө Си даргын АНУ-д хийх айлчлалыг эсэргүүцэж, баллистик пуужин Япон тэнгисийн зүг харвасан удаатай. Гэхдээ тус туршилтаас өмнө ч Пхеньяны цөмийн зэвсгийн хөтөлбөр Трамп-Сигийн дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөгдөх гол сэдэв гэж шинжээчид үзэж байв.

Умард Солонгос нь гол холбоотон болох Бээжингээс эдийн засгийн хувьд ихээхэн хамааралтай байдаг учир Пхеньяныг шийтгэхэд “хүч нөлөөгөө ашигла” гэж Хятад улсад Вашингтон эртнээс шахалт үзүүлсээр ирсэн билээ. Хөршийнх нь “зохисгүй зан байдал” тэвчээрийг нь барж байгааг Бээжин илэрхийлсээр байгаа хэдий ч Пхеньянд хэт их шахалт үзүүлэхийг хүсэхгүй байна. Учир нь Умард Солонгосын дэглэм нуран унавал Хятадын хил дүрвэгчдийн цуваанд дарагдахад хүрэх юм. Өнгөрсөн сарын сүүлчээр Д.Трамп твиттер хуудсандаа “хэрвээ Пхеньяныг хазаарлахад Хятад улс туслахгүй бол АНУ дангаараа Умардыг сөхрүүлэх болно” гэж бичсэн билээ.

Мөн маргаан мэтгэлцээний гол сэдэв болсон худалдаа, “Нэг Хятад” бодлогын талаар хоёр орны удирдагч хэлэлцэж магадгүй. Д.Трамп сонгуулийн кампанитынхаа үеэр экспортоос илүү ашиг хүртэхийн тулд шударга бус худалдааны бодлого хэрэгжүүлж, валютын ханшаа зохиомлоор сулруулж байна гэж удаа дараа шүүмжилж байв. Ерөнхийлөгч болсныхоо дараа ч тэрбээр энэ сэдвийг нэг бус удаа хөндөж, хэрвээ өөрийн зах зээлдээ нэвтрэх боломжийг АНУ-ын компаниудад олгохгүй бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсад гаалийн өндөр татвар ногдуулна гэж анхааруулсан билээ.

Хятад улстай хийж буй АНУ-ын худалдааны алдагдал өнгөрсөн онд 310 тэрбум доллар болсныг Д.Трамп өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсандаа онцлон мэдэгдсэн юм. Энэ ноцтой асуудлаар Си-тэй хийх хэлэлцээ “амаргүй” байх болно гэж шинжээчид үзэж байна. Нөгөө талаар, Д.Трамп Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэньтэй утсаар ярьсан нь Хятадын дургүйцлийг хүргэж, АНУ-ын хүндэтгэсээр ирсэн “Нэг Хятад” бодлогыг Д.Трамп үл ойшоох нь гэж Бээжин болгоомжилж байсан юм. Харин хоёрдугаар сард Д.Трамп Си-тэй утсаар ярин “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэхээ илэрхийлэн Бээжингийн санааг амрааснаар байдал намжсан билээ.  

Ямартай ч, хоёр улсын удирдагчдын анхны уулзалтын үеэр дээрх гурван чухал асуудал хөндөгдөнө гэж ажиглагчид үзэж байгаа. Гэхдээ албаны эх сурвалжийн мэдээлснээр, тэд зөвхөн улс төр ярихгүй, гольф тоглохоор болсон гэнэ. Си Зиньпин АНУ-д хоёр хоног саатах ажээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
Хотоо гоё болгоё
Н.Номтойбаяр: Худлаа хэлж...

АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүн анх удаагаа нүүр туллаа

Даваахүү 2017-04-07
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүн анх удаагаа нүүр туллаа

БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д хийх айлчлалаа өчигдөр эхлүүллээ. Өнгөрсөн оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулснаас хойш хоёр улсын төрийн тэргүүн анх удаагаа нүүр тулан уулзах гэж буй нь энэ.

Хятадын зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ удаагийн уулзалтаар Си дарга хоёр улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн сацуу юун түрүүнд хувь хүн талаасаа  харилцан итгэлцэл бий болгох зорилготой байгаа аж. Гэхдээ Си, Трамп нарын албан ёсны уулзалт манай цагаар өнөөдөр эхлэх юм.

Хоёр улсын хувьд Тайванийн асуудал буюу “Нэг Хятад” бодлогын талаар харилцан адилгүй байр суурь илэрхийлж, таагүй харилцаа хүрсэн. Тэдний дунд үүссэн таагүй харилцааг хэвийн болгохын тулд Цагаан ордны тэргүүн ч бүхий бололцоогоор ашиглаж байгаа билээ. Тэрбээр Си Зиньпинийг Цагаан ордонд бус Флорида дахь хувийн эдлэн газартаа хүлээн авах санаачилга гаргасан нь ч үүнтэй холбоотой гэж эх сурвалж мэдээлж байгаа. Дэлхийн хоёр том хүчирхэг гүрний удирдагчид уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг онцгойлон авч хэлэлцэж магадгүй байна. Тодруулбал, нэн тэргүүнд Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэнэ гэж ажиглагчид үзэж байгаа.

Пхеньян  хэдхэн хоногийн өмнө Си даргын АНУ-д хийх айлчлалыг эсэргүүцэж, баллистик пуужин Япон тэнгисийн зүг харвасан удаатай. Гэхдээ тус туршилтаас өмнө ч Пхеньяны цөмийн зэвсгийн хөтөлбөр Трамп-Сигийн дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөгдөх гол сэдэв гэж шинжээчид үзэж байв.

Умард Солонгос нь гол холбоотон болох Бээжингээс эдийн засгийн хувьд ихээхэн хамааралтай байдаг учир Пхеньяныг шийтгэхэд “хүч нөлөөгөө ашигла” гэж Хятад улсад Вашингтон эртнээс шахалт үзүүлсээр ирсэн билээ. Хөршийнх нь “зохисгүй зан байдал” тэвчээрийг нь барж байгааг Бээжин илэрхийлсээр байгаа хэдий ч Пхеньянд хэт их шахалт үзүүлэхийг хүсэхгүй байна. Учир нь Умард Солонгосын дэглэм нуран унавал Хятадын хил дүрвэгчдийн цуваанд дарагдахад хүрэх юм. Өнгөрсөн сарын сүүлчээр Д.Трамп твиттер хуудсандаа “хэрвээ Пхеньяныг хазаарлахад Хятад улс туслахгүй бол АНУ дангаараа Умардыг сөхрүүлэх болно” гэж бичсэн билээ.

Мөн маргаан мэтгэлцээний гол сэдэв болсон худалдаа, “Нэг Хятад” бодлогын талаар хоёр орны удирдагч хэлэлцэж магадгүй. Д.Трамп сонгуулийн кампанитынхаа үеэр экспортоос илүү ашиг хүртэхийн тулд шударга бус худалдааны бодлого хэрэгжүүлж, валютын ханшаа зохиомлоор сулруулж байна гэж удаа дараа шүүмжилж байв. Ерөнхийлөгч болсныхоо дараа ч тэрбээр энэ сэдвийг нэг бус удаа хөндөж, хэрвээ өөрийн зах зээлдээ нэвтрэх боломжийг АНУ-ын компаниудад олгохгүй бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсад гаалийн өндөр татвар ногдуулна гэж анхааруулсан билээ.

Хятад улстай хийж буй АНУ-ын худалдааны алдагдал өнгөрсөн онд 310 тэрбум доллар болсныг Д.Трамп өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсандаа онцлон мэдэгдсэн юм. Энэ ноцтой асуудлаар Си-тэй хийх хэлэлцээ “амаргүй” байх болно гэж шинжээчид үзэж байна. Нөгөө талаар, Д.Трамп Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэньтэй утсаар ярьсан нь Хятадын дургүйцлийг хүргэж, АНУ-ын хүндэтгэсээр ирсэн “Нэг Хятад” бодлогыг Д.Трамп үл ойшоох нь гэж Бээжин болгоомжилж байсан юм. Харин хоёрдугаар сард Д.Трамп Си-тэй утсаар ярин “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэхээ илэрхийлэн Бээжингийн санааг амрааснаар байдал намжсан билээ.  

Ямартай ч, хоёр улсын удирдагчдын анхны уулзалтын үеэр дээрх гурван чухал асуудал хөндөгдөнө гэж ажиглагчид үзэж байгаа. Гэхдээ албаны эх сурвалжийн мэдээлснээр, тэд зөвхөн улс төр ярихгүй, гольф тоглохоор болсон гэнэ. Си Зиньпин АНУ-д хоёр хоног саатах ажээ.

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

14 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

14 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

14 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

14 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

14 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах