• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Батбаатар: АШУҮИС-ийн шинэ эмнэлэгт 14 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлнэ

Монгол Улсад 2018 онд ашиглалтад орох томоохон бүтээн байгуулалтын нэг бол АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг билээ. Тиймээс тус салбарынхан Япон Улсын буцалтгүй тусламжаар хийгдэж буй эмнэлгийн төслийн ажлыг чих даран хүлээж буй биз. Үүнтэй холбог­­дуулан АШУҮИС-ийн захи­рал Г.Батбаатартай тус эмнэл­гийн төслийн талаар ярилцлаа.

-Монгол Улсад өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын нэг бол АШУҮИС-ийн сур­галтын эмнэлгийн барил­гын ажил. Энэхүү бүтээн байгуу­лалтын ажлын төслийн хүрээнд Япон улс руу хоёр долоо хоног яваад ирсэн гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Япон улсын Засгийн газрын 100 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийн барилга баригдаж байна. Энэхүү төслийн хүрээнд БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр бид хоёр өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 03 хүртэл Япон улс руу яваад ирлээ. Сургалтын эмнэлгийг байгуулахад барилгын ажлаас гадна хамгийн чухал зүйл бол тоног төхөөрөмж байдаг. Өөрөөр хэлбэл, тус эмнэлэгт ямар хүчин чадалтай тоног төхөөрөмж байрлуулах эсэхийг шийдэх тендер Япон улсад зарлагдаж, түүнд оролцоод ирлээ. Тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт дэлхийд алдартай “Марүбени” компани шалгарсан. Бид тус компанитай 14 сая ам.долларын гэрээ байгуулж, нийт 270 багаж, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхээр болсон. Шинэ эмнэлгийн барих төслийн хүрээнд манай улсад анх удаа Япон улсын чанартай технологи, өндөр мэдрэмжтэй аппаратууд орж ирнэ. Манай сургуулийн эмнэлэг 2018  оны долдугаар сард ашиглалтад орно. Тиймээс MRI, CT, ангиографи гэх мэтчилэн том тоног төхөөрөмжүүдээ 2018 оны зургадугаар сард суурилуулах шаардлагатай. Тэгж байж 2018 оны долдугаар сар гэхэд эмнэлэг маань бүрэн ашиглалтад орох юм. Энэ бол зүгээр нэг байшин, барилга барих асуудал биш. Эмнэлгийн барилгын ажлыг дагаад олон асуудал гарч ирнэ. Тэр бүхнийг цогцоор нь шийдэх асуудал тулгарч байгаа юм. Үүнд хоёр улсын Засгийн газар маш их анхаарал тавьж байна. Ер нь Япон улсын Засгийн газраас маш олон улсад буцалтгүй тусламж үзүүлдэг юм билээ. Гэхдээ буцалтгүй тусламжийн дээд хэмжээ 30 сая ам.доллар байдаг. Харин манай улсад 100 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, цогц сургалтын эмнэлэг барьж өгч байна. Би энд нэгэн түүх ярья л даа. Анх би 2013 оны наймдугаар сард сонгон шалгаруулалтаар АШУҮИС-ийн захирлын албанд томилогдсон. Үүний дараа Япон улсаас  Монгол Улсад суугаа тухайн үеийн Элчин сайд Такэнори Шимизүтэй хамгийн түрүүнд уулзаж, сургалтын эмнэлэг барих төслийн талаар ярилцсан. Гэтэл Элчин сайд Такэнори Шимизү “Танай төсөл хэрэгжих боломжгүй учраас буцсан. Яагаад гэвэл газрын асуудлаа шийдээгүй. Тиймээс би ЖАЙКА олон улсын байгууллагад хэрэгжих боломжгүй төсөл гээд буцаачихсан” гэдэг хариуг өгсөн. Мэдээж энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд манай үе үеийн захирал, багш нар их хичээж, ажилласан. Гэхдээ газрын асуудал шийдэгдээгүй болохоор гацчихаад байсан юм билээ. Би Элчин сайд Такэнори Шимизүд “Хэрвээ газрын асуудлыг шийдчихвэл болох уу” гэтэл “Бараг боломжгүй” гэж хэлсэн. Би тухайн үеийн УИХ,  хотын захиргааныхантай уулзаж, Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт эмнэлгийн зориулалтаар барилга барих зөвшөөрөлтэй найман га газрыг шийдүүлсэн. Газрын асуудлыг шийдсэн талаар Японы Монгол дахь Элчин сайдад хэлтэл  “Буцчихсан. Одоо ганц л арга байна. Чи өөрөө Япон руу явж ЖАЙКА-гийн даргатай уулзаад учир байдлаа хэл” гэж зөвлөсөн. Түүний зөвлөснөөр би долоо хоногийн дараа Япон улс руу явж, ЖАЙКА олон улсын байгууллагын  даргатай уулзсан. Цаг зав бага учраас тэр хүнтэй уулзах боломж үнэхээр хомс юм билээ. Би Японы Боловсролын дэд сайдаар нь дамжуулан ЖАЙКА-гийн даргатай уулзаж, хоёр цаг гаруй  Монгол Улсын өнөөгийн байдал болон эрүүл мэнд, боловсролын талаар ярилцсан юм. Уулзалтын дараа ЖАЙКА-гийн дарга Гадаад харилцааны яамандаа төсөл болгон оруулахаар болсон. Энэ эмнэлгийн төсөл бүтсэн түүх товчхондоо ийм юм. Бид эмнэлгийн төслийн хариу нааштай гарсан даруйд төслөө дахин шинээр бичиж боловс­руул­сан. Эмнэлгийн төсөлтэй хол­бог­дуулан Япон улсаас бүхэл бүтэн судалгааны баг ирж, барилгын ажил эхэлсэн. Эмнэлгийн барилга баригдаж байгаа учраас бидэнд хамгийн чухал зүйл гэвэл эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэх юм. Тиймээс өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Япон улс руу явж, шинэ эмнэлэгт байрлуулах тоног төхөөрөмжийн асуудлыг шийдсэн.

-Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор Япон улсын эмнэлгийн үйлчилгээний стандарт Монгол Улсад анх удаа нэвтэрнэ гэж үзэж байгаа шүү дээ. Үүнийг бүрэн нэвтрүүлэхийн тулд сайн төлөвлөсөн болов уу?

-Аливаа зүйлийг цогцоор нь харж, хийх нь хамгийн үр дүнтэй байдаг. Учир нь Япон улсын Засгийн газраас сүүлийн 28 жилд маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, их хэмжээний тусламж өгсөн хэдий ч үр дүнгүй болсон төсөл олон байдаг талаар ЖАЙКА-гийн удирдлагууд надад сануулсан. Үүнийг үр дүнтэй болгохын тулд цогцоор нь шийдэх шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн барилгаас гадна тоног төхөөрөмж, боловсон хүчин, хэрэглэх эм гэх зэрэг бүх зүйлийг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Тиймээс би хоёр долоо хоног Япон руу явахдаа ЖАЙКА олон улсын байгууллагад техникийн хамтын ажиллагааны төсөл бичсэн. Энэхүү төсөл маань 2017-2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх тавдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Техникийн хамтын ажиллагааны төслийн гол зорилго нь Япон улсын тусламжаар барьсан эмнэлэгт байрлуулах өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж дээр ажиллах эмч, эмнэлгийн ажилчин болон техникийн ажилчин, сувилагч нарыг бэлдэх юм. Бид төслийн хугацаанд нийт 120 эмч, эмнэлгийн ажилчин, техникийн ажилчинг Япон улсад сургана. Эндээс харахад, манай цогц төсөл Монголын эрүүл мэндийн салбарт орж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг болж байгаа юм. Барилга, тоног төхөөрөмж, боловсон хүчин гээд бүгдийг нь Япон улсад бэлдэж байна.

-Та түрүүнд шинэ эмнэлэгт хэрэглэх эмийн талаар ярилаа. Эм бэлдмэлээ Японоос авна гэсэн үг үү?

-Энд дараагийн асуудал гарч ирнэ. Бид сайхан эмнэлэгтэй болчихлоо, хүнээ бэлтгэчихлээ. Харин эмчилгээгээ яах вэ гэдэг асуудал үүснэ. Монгол Улсын эрүүл мэндийн зах зээл дээрх эмийн 60 орчим хувь нь хуурамч, аль эсвэл үйлчилгээ султай эм байгаа талаархи судалгаа гарсан. Бид зөв оношилсон ч тэр эмээр үр дүнтэй эмчилж чадах уу гэдэг эргэлзээтэй. Тийм учраас би Япон улсын эм ханган нийлүүлдэг “Сүзүкэн”  компанийн удирдлагатай уулзаж, шинэ эмнэлэгт хэрэглэх гол эмийг тус компаниас авахаар боллоо. Энэ бол бидний хувьд маш том ололт. Мөн эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэдэг Японы алдарт “Янаги” компанийн удирдлагатай уулзсан. Энэхүү төсөл Монгол Улсад цогцоороо хэрэгжихэд ЖАЙКА-гийн удирдлагуудын санаа зовж буй зүйл бий. Жишээлбэл, ЖАЙКА-гийн тусламжаар Мяньмар улсад манайхтай адилхан эмнэлэг барьж өгсөн юм билээ. Эмнэлэг хүлээлгэж өгснөөс хойш таван жилийн дараа очтол нөгөө эмнэлгийнх нь үйл ажиллагаа зосчихсон байсан. Учир нь Мяньмар улс эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, баталгаат хугацаа нь дуусахаар засвар үйлчилгээ хийх үйлдвэрийг нь байгуулж чадаагүй. Бидэнд ийм туршлага судлахаар түүхийг ярьсан учраас “Янаги” компанийн удирдлагатай уулзсан юм. Шинэ эмнэлэг ашиглалтад ороход бидэнд эмнэлгийн олон хэрэгсэл шаардлагатай болно. Тухайлбал, рентген аппаратын нэг жижиг хэрэгсэл бий. Түүнийг үргэлж сольж, шинэчилж байх ёстой. Мөн наад зах нь гэхэд мэс заслын бээлий, малгай зэрэг олон зүйл хэрэг болно. Тэр болгоныг бид хаанаас авч, яаж ханган нийлүүлэх билээ. Бид Монголын зах зээлээс аваад сайн байна гэж бодохгүй байгаа учраас Япон улсаас оруулж ирье гэдэг талаар “Янаги” компанийн удирдлагатай ярилцаад хамтран ажиллахаар болсон. Бид эмнэлгээ барих, боловсон хүчнээ бэлдэх, эмнэлгийн хэрэгсэл авах, эмээ оруулж ирэх асуудлыг цогцоор нь шийдчихлээ. Мөн бид нэг том зорилго тавьсан. ЭМЯ-аас Монгол Улсад оношилж, эмчилж чадахгүй 33 өвчнийг зарласан. Бид 2018 оны төгсгөл гэхэд 33 эмгэгийг 21 болгон бууруулах зорилго тавьсан. 12 эмгэгийг нь Монгол Улсдаа  оношилж, эмчилье гэдэг зорилт тавьж байгаа юм. Хэрвээ бидний ажил бүтээд, хөрөнгө оруулалт нь шийдэгдвэл 2024 онд 33 эмгэгийг бүгдийг нь эх орондоо оношлох бололцоотой хэмээн бид харж байгаа.

-Тухайлбал ямар эмгэгүүд байна вэ?

-Янз бүрийн эмгэг бий. Тухайлбал, төрөлхийн эмгэгүүд байна. Мөн тархи, зүрх судасны гэх мэтчилэн олон эмгэг бий. Тэр бүхнийг аппарат тоног төхөөрөмж, хүний нөөцөөс хамаараад Монгол Улсад эмчилж, оношилж чадахгүй байна. Шинэ тоног төхөөрөмжтэй холбогдуулан “Марүбени” компанийн удирдлагууд бидэнд санал хэлсэн. Өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж тавьж өгнө. Хамгийн гол нь түүнийг ажиллуулах боловсон хүчинг сайн сургах хэрэгтэй гэдгийг бидэнд зөвлөсөн. Эмч нар тоног төхөөрөмжид нэг их хүрэхгүй. Харин тоног төхөөрөмжийг техникийн ажилчид, сувилагч нар л ажиллуулдаг. Тэд буруу ажил­луулснаас болоод эвдчихдэг. Гэ­тэл асар үнэтэй засвар үйлчилгээ шаарддаг. Засвар үйлчилгээ хийе гэхээр мөнгө, төсөв байхгүй болохоор үйл ажиллагаа нь зогсчихдог. Энэ мэтчилэн гашуун туршлагууд байдаг. Бид энэ бүхнийг давтахгүйн тулд цогцоор нь шийдэхээр төлөвлөөд ажиллаж байна. Түүнээс гадна Монгол Улсад оношлогддоггүй 33 эмгэгийг оношлохын тулд сайн тоноглогдсон лаборатори барих ёстой. Үүнийг барихын тулд Япон түншүүддээ санал тавьж, төсөл хэрэгжүүлэх боломжийг ч олсон. ЖАЙКА олон улсын байгууллага бизнесийн төсөл олгодог юм билээ. Үүнийг мэдсэнээр Японы “Мицубиши”, “LSI” компанитай хамтран энэ төслийг эхлүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, эмнэлгийнхээ хажууд зөвхөн эрүүл мэнд гэлтгүй эмийн, хүнсний, уул уурхайн төв лаборатори байгуулах төслийг бүтээлээ. Гэхдээ энэ нь шинэ эмнэлгийн төслөөс тусдаа төсөл шүү. Түүнчлэн эмч, сувилагч нарыг бэлдэхэд шууд өвчтөн дээр дадлага хийдэг үе ард хоцорсон. Хэн ч биедээ хүргэхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг дадлагажуулахын тулд эмнэлгийн дуураймал орчин буюу ур чадварын төв байгуулах ёстой. Гэтэл ур чадварын төв байгуулахад хамгийн багадаа 200-300 мянган ам.доллар шаардлагатай. Тэр мөнгө нь бидэнд байхгүй учраас тал талаас нь хөөцөлдөж, төслийн бус тусламж байгааг мэдэж авсан. Төслийн бус тусламж хариуцсан байгууллагатай нь уулзтал “Танай улсын БСШУСЯ-аас хүсэлт гаргавал Сувилахуйн сургуульд чинь ур чадварын төв байгуулж өгье” гэсэн. Ингээд бодохоор АШУҮИС-ийн их эмч бэлтгэдэг тогтолцоог өөрчлөх сайхан боломж гарч ирж байгаа юм. 2018 онд бид эмнэлгээ ашиглалтад хүлээж авна. Манай эмнэлгийн үзүүлэх хамгийн гол үйлчилгээ бол яаралтай тусламжийн үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, амь тэмцсэн үеийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хамгийн гол эмнэлэг болох юм. Тусламж үйлчилгээний энэхүү салбарт бид ахиц, дэвшил авчирна. Бидний хүсч байгаа  нэг зүйл бол зүрхний шигдээсээр Монгол Улсад хүн үхдэггүй болгох юм. Зүрхний шигдээс болоход 2-3 цагийн дотор хагалгаанд оруулаад ангиогоор босгоод  ирдэг. Манай улсад  III эмнэлэгт үүнийг хийдэг, гэхдээ тэд ачааллаа даахгүй байна. Тиймээс бид тэдний ачааллаас хамт үүрэлцэн хоёр дахь төв нь болох болов уу гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ зөвхөн эмч бэлтгэх сургалтын асуудал биш болж байгаа юм. Эрүүл мэндийн салбарт эмчилгээ, оношилгооны шинэ технологи оруулж ирэх том төсөл. Манай сургууль 23 төрлийн мэргэжлээр эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг. Энэ утгаараа бид энэ сарын 20-нд шүдний эмнэлгээ ашиглалтад хүлээж авах гэж байна. Энэхүү зургаан давхар эмнэлгийг бид өөрсдийн хөрөнгөөр барьсан. Монгол Улсын хэмжээнд хамгийн том шүдний эмнэлгийг хүлээж авах гэж байна. Нийт 32 өвчтөнд нэгэн зэрэг шүдний эмчилгээ хийх боломжтой. Шүдний сургуулийн эмнэлэг хажуудаа эмнэлэгтэй болсноор тус салбар цаашид хөгжих бүрэн боломж нээгдэж байгаа юм.

-Япон үйлчилгээний стандар­тыг нэвтрүүлнэ гэж байна. Энэ үйлчилгээний стандартын талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Япон үйлчилгээний стандарт гэдэг нь маш товчхон хэлэхэд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж 100 хувь байхыг л хэлнэ. Харин үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж гэдэг бол тухайн хүн юуг хүсч эмнэлэгт ирсэн бэ гэдэг асуудал юм. Гэтэл тухайн хүн өвчнөөсөө салах гэж ирж байгаа шүү дээ. Тиймээс бид үйлчлүүлэгч ирэхэд хамгийн түрүүнд ямар нэгэн дараалалгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Дараа нь өвдөлтийг нь маш хурдан намдаах хэрэгтэй. Гуравдугаарт, хэвтэн эмчлүүлж буй орчинд нь хамгийн таатай байдлыг үүсгэх шаардлагатай. Дөрөвдүгээрт, тухайн үйлчлүүлэгчтэй харьцах харилцаандаа анхаарах юм. Хүнийг хүн гэж хүндэлж харьцдаг байх хэрэгтэй. Энэхүү үйлчилгээний стандартыг Япон улсад очиж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан хүмүүс ойлгоно. Үнэхээр өөр байдаг. Харамсалтай нь манай эмч нар харилцаа, хандлага дээрээ алддаг. Тиймээс энэ байдлыг эмнэлэгтээ гаргахгүйн тулд эхнээс нь харилцаа, хандлагын үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллах юм. Мөн үйлчлүүлэгчидтэй хамгийн түрүүнд уулздаг сувилагч нарыг Япон улсад сургалтад хамруулна. Японоос өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг урьж, ажлын байрны сургалтыг ч зохион байгуулна.

-Японы талаас техникийн ажилчид тоног төхөөрөмж дээр сайн ажиллаж чадахгүйгээс болж амархан эвдэрдэг гэж хэлсэн гэсэн. Ер нь манай улс эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникийн боловсон хүчинг бэлдэх тал дээр хэр анхаарч байна вэ. Танай сургууль энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг үү?

-Манай сургууль эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникийн ажилчдыг чадан ядан бэлтгэдэг. Гэхдээ бидэнд өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмж нь байхгүй учраас боловсон хүчнээ сайн бэлдэж чадахгүй байна. Шинэ баригдаж буй эмнэлэгт нийт 30 инженер, техникийн ажилчин хэрэгтэй. Тэр 30 хүнийг Япон улсад багаар нь бэлдэнэ. Мөн бид “Марүбени” компанитай ярьж байгаад тоног, төхөөрөмждөө хоёр жилийн баталгаа авсан. Энэ нь хоёр жилийн хугацаанд ямар нэгэн гэмтэл гарвал  Японоос мэргэжлийн инженерүүд ирж, засвар үйлчилгээ хийнэ гэсэн үг. Энэ хооронд Япон улсад боловсон хүчин бэлтгэхээс гадна ажлын байрны сургалт явуулна. Хамгийн гол нь тоног, төхөөрөмжийг зөв ажиллуулж, засвар үйлчилгээ, цэвэрлэгээг цаг тухайд нь хийх хэрэгтэй. Тиймээс бид техникийн ажилчдыг бэлтгэхэд онцгой анхаарч ажиллана.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ
Үс засуулвал өлзийтэй сайн
Оройдоо бага зэргийн бороо орно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
АНУ, БНХАУ худалдаагаа...
Я.Ганбат: “Архидалтгүй...

Г.Батбаатар: АШУҮИС-ийн шинэ эмнэлэгт 14 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлнэ

Батзаяа 2017-04-10

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ
Үс засуулвал өлзийтэй сайн
Оройдоо бага зэргийн бороо орно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

1 өдрийн өмнө өмнө

Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ

1 өдрийн өмнө өмнө

МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

1 өдрийн өмнө өмнө

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

1 өдрийн өмнө өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

1 өдрийн өмнө өмнө

Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2 өдрийн өмнө өмнө

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

2 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

2 өдрийн өмнө өмнө

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-08-26 өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2026-08-26 өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

2026-08-26 өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

2026-08-26 өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

2026-08-26 өмнө

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

2026-08-26 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

2026-08-26 өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

2026-08-26 өмнө

Хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

2026-08-26 өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

2026-08-26 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-08-26 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-08-25 өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25 өмнө

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

САНАЛ БОЛГОХ
2026-08-26 өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2026-08-25 өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-24 өмнө

Н.Номтойбаяр төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг үүрэг болголоо

2026-08-24 өмнө

Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ

2026-08-25 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-08-23 өмнө

Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

2026-08-24 өмнө

Угтаалцайдам-Баянхангайг холбох замын бүтээн байгуулалт 80 хувьд хүрчээ

2026-08-26 өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

2026-08-24 өмнө

П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй

2026-08-26 өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

2026-08-24 өмнө

15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

2026-08-26 өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

2026-08-26 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-08-26 өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

2026-08-26 өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

2026-08-26 өмнө

Хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

2026-08-24 өмнө

Долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-08-23 өмнө

200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллана

2026-08-23 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-08-24 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-08-23 өмнө

Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

2026-08-23 өмнө

Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2026-08-25 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

2026-08-26 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

2026-08-26 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-08-24 өмнө

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

2026-08-25 өмнө

Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...

2026-08-25 өмнө

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

2026-08-25 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах