• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

А.Ишдорж: Элсэн тасархайд аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулна

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Ишдоржтой манай сэтгүүлч уулзаж ярилцсан байна.

-Өвөрхангайчууд  хөгж­лийн­хөө баримт бичгийг боловсруулахдаа  ямар салбарт өндөр ач холбогдол өгсөн бэ. Хөгжлийн чиг хандлагыг ямар байдлаар тодорхойлов гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Өвөрхангай  бол  1992 оноос хойш улстөрийн хувьд  харьцангуй тогтвортой байгаа аймаг. УИХ-ын сонгуулиудад  МАН  байнга,  тогтвортойгоор  ялалт байгуулж,  амжилт үзүүлсээр  ирсэн.  Үүнийг яагаад онцолж  байна вэ гэвэл орон нутаг тэр хэрээр хурдацтайгаар хөгжиж ирсэн гэсэн үг.  Ер нь улс төрийн нөхцөл тогтворгүй  байх нь  орон нутаг гэлтгүй улс орны хөгжилд том чөдөр тушаа болдгийг бид маш сайн мэднэ. Харин бидэнд тийм асуудал тулгарч байсангүй.  Тиймээс Өвөрхангай аймаг бодлогын баримт бичгээ дунд болон урт хугацаагаар боловсруулж,   түүнийгээ дөрөв, дөрвөн жилээр нь үечилж өгсөн.  Тухайлбал, 2015 онд Өвөрхангай аймаг 2015-2020 он хүртэлх хөгжлийн бодлогын баримт бичгээ боловсруулж, түүнийхээ дагуу хөгжиж  байгаа. Чухам тэр үед  ч  тогтвортой хөгжлийн бодлогын үзэл баримтлалыг гол тулгуур болгож байлаа. Анхандаа   мөрийн хөтөлбөр,  хөгжлийн баримт бичгээ боловсруулахдаа  нэн тэргүүнд  эдийн засгийн өсөлт  гэж  ярьдаг байсан бол энэ удаад  нэгдүгээрт, байгаль орчин  дараа нь эдийн засаг, ажлын байрыг тавих  жишээний.  Байгаль орчинтой холбоотой асуудалд  аялал жуулчлал  багтдаг.   Өвөрхангай аймагт  аялал жуулчлал  социалист нийгмийн үед ч хөгжиж ирснийг та бүхэн мэдэж буй.  Аялал жуулчлалыг  аймгийн хэмжээнд  бүсчилж хөгжүүлэхээр 2016-2020 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрт тусгаж батлуулсан.  Зүүн  бүсийн аялал жуулчлал  гэхэд Өндөр гэгээний өсч төрсөн нутаг,  өндөр гэгээнийг ширээнд анх  залсан   их, бага Монгол уул, Ширээ цагаан нуур, Өвгөн суварга, хойшоогоо Өвгөн тарины хийд  наашаагаа Хархорин, Төвхөн хийд  багтана. Баруун чиглэлийн аялал жуулчлалын бүсэд  Баруунбаян-Улааны  элсний амралт сувилал, Богд сумын нутагт орших  эртний үлэг гүрвэлийн олдворуудыг үзүүлэх юм. Богд сум өөрөө манай   аймгийн хамгийн өндөр цэг. Их, бага Богд уул маань  бий. Тэнд адал явдалт аялалыг  зохион байгуулж болно. Ер нь говь өөрөө тэр чигээрээ жуулчдын очихыг хүсдэг газар шүү дээ. Мөн түүнчлэн   Өмнөговь аймгийн Хонгорын элсийг хамруулсан маршрутыг бий болгож болно.  Хойд чиглэл буюу хангай  бүст  Хархорин, Орхоны Улаан цутгалан, Бат-Өлзий, Найман нуур, Төвхөн хийдийг санал болгоно.  Асуудал үүгээр дуусахгүй. Аялал жуулчлалын маршрутаа дагасан үйлчилгээний төвийг  бий  болгох ёстой.  Жуулчдад зориулсан мэдээллийн төвийг Хархорин,  Хашаатын заагт орших  Элсэн тасархай хавьцаа  байгуулъя гэж  Архангайн удирдлагуудтай ярилцаж, санал солилцсон. Гадны улс орнуудад аялж байхад хурдны зам дагасан 100 км тутамд иж бүрэн зогсоол бүхий  үйлчилгээний газрууд ажиллаж байдаг.  Тийм хэмжээний цогцолборыг Элсэн тасархайд байгуулах юм.  Манай хоёр аймаг төсвөө  нийлүүлж асуудлыг шийднэ.  Засгийн газарт хүсэлтээ  тавьсан.  Үүний үр дүнд жуулчид  Элсэн тасархайд дахь мэдээллийн төвөөс  хаашаа аялахаа сонгох учиртай.  Манай  Өвөрхангай  чиглэлийн аялалыг сонгосон жуулчид дээр өгүүлсэн гурван бүсээс сонголтоо хийнэ.   Хэдэн км-т  хоноглох айл байх,  хэдэн км яваад өдрийн хоолоо идэх  гээд бүх мэдээлэл хадгалагдсан байна гэсэн үг.  Ингэж аялалын маршрутыг тодорхой болгохгүй бол Өвөрхангай аймаг гэхээр  ганцхан Эрдэнэзуу, Хужирт, Бат-Өлзий гэж ойлгодог.  Бодлогын бичиг баримтад тусгагдсан бас  нэг зүйл нь Монгол Улсын  босоо тэнхлэгийн  дагуух тээвэр ложистикийн төв болох  зорилтыг дэвшүүлсэн.  Энэ хүрээнд Өвөрхангай аймгаас Баянгол сум, Сайхан овоо, Дундговь аймгийн төвтэй  холбогдох 320 км автозам тавих асуудлыг тусгасан.  Хэрэвзээ зам тавигдчих юм бол Шивээ хүрэн, Гашуун сухайтаар орж ирэх жуулчид  Өмнөговь, Дундговь, Өвөрхангай цаашлаад  Хархориноор дайраад  Архангай, Хөвсгөл чиглэлийн төвийн бүсийн босоо тэнхлэгтэй холбогдчихож байгаа  юм.  Ингэж чадах аваас  тээвэр ложистикийн асуудалтай зэрэгцээд аялал жуулчлалын салбар  өндөр түвшинд  хөгжих боломж бүрдэх юм.  

-Маш таатай мэдээлэл байна. Харин ажил хэрэг болох нь хэдийнээс вэ?

-Хөрөнгө санхүү бага шаардагдах ажлуудыг  түрүүлж  энэ хавартаа багтаж эхлүүлнэ.  Хамгийн гол нь  бүх зүйл хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудлаас болж гацдаг. Аймаг өөрийнхөө бололцоонд тулгуурлах хэдий ч  улс орны эдийн засаг ямар байгаа билээ дээ.

-Өвөрхангай  татаас авдаг аймгуудын нэг.  Уул нь та бүхэнд эдийн засгийн нөөц бололцоо бий.  Малынхаа тоо толгойгоор улсад тэргүүлж,   ашиглаж чадах аваас боломжийн хэмжээний эргэлтийн талбайтай санагдах юм?

-Хархорин  сум бол манай газар тариалангийн бүс нутаг. Одоогийн байдлаар 20 орчим  мянган га  эргэлтийн талбайтай.   Талбайн хэмжээг нэмэгдүүлж болно. Харамсалтай нь, Орхоны хөндийн түүх соёлын дурсгалт газрууд хөндөгдчих гээд байдаг юм.  Дэлхийн өвийн санд бүртгэгдсэн байдаг тул талбайн хэмжээг нэмэгдүүлэх нь   боломжгүй асуудал. Бусад сумдад газар тариаланг хөгжүүлэх боломж байхгүй.  Яагаад гэвэл  мал ихтэй. Энэ жил гэхэд манай аймаг  таван сая 208 мянган толгой мал тоолуулсан.  Малын тоо толгой өсөх тусам бэлчээр хомсддог. Үүнээс болж тариаланч, малчин хоёр хоорондоо зөрчилдөж эхэлдэг. Хархорины  тариаланчид  малчдын эсэргүүцэлтэй байнга тулгардаг.   Тийм учраас бид боловсруулах үйлдвэр барьж ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа.  Хүссэн хүсээгүй таван сая 208 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол бэлчээрийн даац хүрэлцэхгүй  болно шүү дээ.  Энэ л чухамдаа бидний тулгамдсан асуудал болоод байгаа. Мах боловсруулах хоёр үйлдвэрийг  сонирхон судалж байна.  БНХАУ-ын  болон АНУ-ын хөрөнгө оруулалттай үйлдвэр.  Аль аль нь нааштай  хариу ирүүлсэн. Нөгөөтэйгүүр, өнөөдрийн байдлаар  Өвөрхангай аймаг  л малын гоц халдварт өвчингүй эрүүл  бүс нутаг. Тэр утгаараа  хөрөнгө оруулагчид манай аймагт махны үйлдвэр байгуулах сонирхолтой байгаа юм билээ.Тэгээд ч манайх төвийн бүс.  Төвийн бүсийн аймгуудын малыг эдийн засгийн эргэлтэд оруулж,  эцсийн бүтээгдэхүүн болгож чадах  аймгийн төдийгүй мал бүхий иргэдийн амьдрал дээшилж,   хөдөө аж ахуйн салбарын орлого  нэмэгдэнэ. Зах зээлийн жам ёсоор аль нэг  салбар нь өндийгөөд ирвэл бусад салбартаа  сайнаар нөлөөлж  таарна.  

-Эдийн засгийн эргэлтэд орж байгаа 20 мянган га талбайдаа төмс, хүнсний ногоо, улаанбуудайг зэрэгцүүлж  тарьдаг уу?

-Төмс, хүнсний ногоо, улаанбуудайгаас гадна рабс тариалдаг.  Сүүлийн жилүүдэд  тариаланчид өндөр үнэ, ажиллагаа бага шаарддаг гээд рабс тариалах сонирхолтой болсон байна билээ. Аймгийн зүгээс  нийт талбайн 15 хүртэлх  хувьд  рабс тариалахыг зөвшөөрдөг.   Рабс хөрсний хамаг шим шүүсийг сорчихдог гэмтэй ургамал.  Өнгөрсөн жилээс  4-5 мянган орчим га талбайд чацаргана тариаллаа. Боломжийн ургасан.  Тиймээс  энэ жилдээ багтаж чацаргана боловсруулах  үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн.  Хэрэв үйлдвэр байгуулагдчихвал бүх суманд  чацаргана тариална.  Зах зээл нь ч байгаа.  

-Гурилын үйлдвэрийн талаар та дуугарсангүй.  Зогсонги байдалтай байгаа юм байна гэж ойлголоо?

-Хархорин сум гурил, тэжээлийн үйлдвэртэй. Үйлдвэрийн хүчин чадал маш бага. Аймгаа ч  бүрэн хангаж чаддаггүй юм. Бараг л зогсонги талдаа.   

-Малчид  ноолуураа хэдийнэ самнаад эхэлчихсэн. Ноолуур элбэгших хэрээр   үнэ нь  буусаар байгаа. Ноолуураас орж ирэх орлогыг орон нутагтаа шингээж үлдэх тухайд та бүхэн  юу хийж байна вэ?

-Сумдынхаа удирдлагуудтай  яг энэ асуудлаар саяхан зөвлөлдөж, санал бодлоо солилцсон. Ноолуурын ханш өнөөдрийн байдлаар кг нь  46 ам.доллар байх шиг  байна. Харамсалтай нь ченжүүд   малчдын гар дээрээс  70 мянган төгрөгөөр авч байгаа.  Энэ ханш өдрөөс өдөрт унах нь ойлгомжтой.   Уг нь ноолуурыг угаагаад  зах зээлд гаргавал  кг нь  100 ам.доллар хүрнэ.   Өвөрхангай ноос, ноолуур боловсруулах  хоёр ч үйлдвэртэй.  Зундаа 200 орчим хүн ажилладаг.  Малчдаас кг ноосыг  700-800 төгрөгөөр худалдан авч угаагаад 4500 төгрөгөөр зах зээлд нийлүүлдэг.  Ихэнхдээ экспортолдог. Мөн ноосон  хөнжил, гудас, бүслэвч   мэтийн ойр зуурын хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд гаргадаг.  Ноосны үйлдвэрээ өргөтгөн  ээрмэлийн үйлдвэр байгуулахаар зураг, төслийг нь гаргасан.  Төсөл  удахгүй  хэрэгжинэ. Үүний үр дүнд ээрмэл утас бий болж, ноосон  даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.  Ноос угаах төхөөрөмж нь бэлэн байна, үйлдвэрлэл нь ч бэлэн.  Гагцхүү  нэмүү өртгөө шингээх явдал.  Тонн ноолуурыг угаахаар 50 орчим хувь нь хорогддог ч ашиг нь өндөр тусдаг. Жишээ нь  80 сая төгрөгөөр  ноолуур худалдаж аваад таван саяар угаалгахад цаана нь 30 хэдэн сая төгрөгийн ашиг гарч байгаа юм. Нэмүү өртөг  ийм л ашигтай. Багцаагаар бодож үзэхэд шүү дээ.

-Та бид хоёр сумдын хөгжлийн талаар ярилцсангүй.  Сум, орон нутгаа хөгжүүлэх тал дээр та бүхэн юу хийж байна вэ?

-Сум болгон онцлогтой.  Түгээмэл  зүйл гэвэл  орлогынх нь эх үүсвэр мал аж ахуй. Тиймээс мал аж ахуйгаа  түшиглэн хөгжих ёстой.  Энэ нь малын гаралтай түүхий эдээ сумандаа  боловсруулан зах зээлд нийлүүлэх явдал.  Өвөрхангай аймаг Франц улстай хамтран ажиллаад 15 жил болж буй. Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын хөгжлийн асуудлыг тодорхой түвшинд шийдэж чадсан. Энэ жилээс хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллахаар болсон.  Тухайлбал,  хамтарсан бяслагны үйлдвэр байгуулна.  Уянга суманд  бяслагны  жижиг цех бий.  Монголд үйлдвэрлэсэн бяслагыг   Щвейцар руу экспортлодог.   Францчууд  хонь, ямаа, үнээнийхээ  сүүгээр  300 гаруй нэр төрлийн бяслаг хийдэг юм билээ.  Гэтэл манай малчид өдөрт нэг удаа л сааль авдаг.   Түүхий эдээ бүрэн боловсруулж чаддаггүй учраас тэр. Бяслаг өөрөө махан  бүтээгдэхүүн биш учраас хилийн хорио цээр бага л гэж ойлгож байгаа. Сүүгээ халааж ариутгаад бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг  учраас эрүүл ахуй талдаа асуудалгүй.  Тиймээс бид монгол бяслагийг олон нэр төрлөөр хийж олон улсын болон дотоодын  зах зээлд нийлүүлнэ.  Мөн энэ жил  таван суманд сүүний үйлдвэр оруулж ирнэ.

-Мал сүргийн бүтэц гэж том асуудал  бий.  Магадгүй миний ажигласнаар малчид  эдийн засгийн өгөөжийг нь бодоод ямааг түлхүү өсгөөд байх шиг. Ялангуяа говийн сумдын хувьд. Бэлчээрийн даац хэтэрч байгаа энэ үед ямаа өсгөх нь зөв шийдвэр мөн үү?  

-Та бидний байнга ярьдаг, хэлэлцдэг сэдвийг хөндлөө.   Аймгийн удирдлагын зүгээс  энэ дөрвөн жилд үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлнэ  гэсэн  байр суурьтай байгаа. Үхэр нийт  мал  сүргийн долоо орчим хувийг эзэлдэг  бол  ямаа 42 хувьтай байх жишээний.  Хонь  44 хувьтай, үлдсэн нь адуу, тэмээ.  Малчид  эдийн засгийн үр ашгийг нь хараад ямаа өсгөөд байна л даа. Тиймээс ямаан тоо толгойг  бодлогын хэмжээнд барьж байхгүй бол  бэлчээрийн даац хэтрэх  асуудал тулгарч мэднэ.  

-Та иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хувьд Өвөрхангай аймгийн айл өрхийн амьжиргааны төвшин ямар байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад өссөн үү. Ямар үзүүлэлтүүд буурав гэдгийг их л анхааралтай ажиглаж байгаа шүү дээ?

-Өмнөх жилтэй харьцуулахад, бага зэрэг өссөн.  Иргэдийн амьдралын түвшин дээшилсэн эсвэл буурсан эсэхийг иргэдийн мөнгөн хадгаламжаас мэдэж болдог.  Манай банкуудад нийтдээ  150 орчим тэрбум төгрөгийн хадгаламж эргэлдэж буй.  

-Уянга  суманд уул уурхайн хичнээн компани үйл ажиллагаагаа явуулж байгаа  вэ. Тэд орон нутгийн  хөгжилд  нөлөө үзүүлж чадаж байна уу?

- Аймгийн хэмжээнд  үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани бараг байхгүй.  Уянгын бүлэг ордын нөөц бараг шавхагдсан.  Үлдэгдэл дээр нь орон нутгийн иргэд ажиллаж, гар аргаар олборлодог.  Нөхөн сэргээлтийн тухайд  сүүлийн үед нэг зовлонтой зүйл гарч ирээд байгаа.  Засгийн газрын 308 тогтоолын хүрээнд  нутгийн иргэд илэрц багатай, ашиглах боломжгүй газарт   нөхөрлөл  байгуулж,   гар аргаар  олборлолт явуулах эрхтэй болсон.  Бид   үүнийг буруу бодлого гэж үзэж  байгаа.  Хувь хүн, нөхөрлөлийн аль нь ч  хэзээ ч   ухсан талбайгаа нөхөн сэргээж байгаагүй,  чадах ч үгүй.  Аймагт ямар ч мэдэл байхгүй. Сум  шийдээд явдаг болсон.  Нөхөрлөлийнхөн дээгүүр явж хөөцөлдөж байгаад Байгаль орчин, Уул уурхайн яамтай  гэрээ байгуулдаг.  Үнэндээ  цөөн тооны хэдхэн хүн л  өдрийн хоолоо залгах гэж гар аргаар олборлодог бол  хөрөнгөжсөн, техникжсэн  иргэд нинжа нэрийн дор хууль бусаар  алт олборлож байгаа шүү дээ. Тэднээс  орон нутагт нэмэр тус болно гэж горьдож суух хэрэггүй. Харин ч гэмт хэрэг өдүүлж, нэгнийхээ амийг  үрчих вий гэхээс эмээж суудаг.  

-Ер нь хэчнээн лиценз олгогдсон байдаг юм бол?  

-Нэлээн хэд,  20 орчим компани  ашиглалтын болон олборлолтын лиценз эзэмшдэг. Ихэнх нь  нэг, зарим нь хоёр лицензтэй.  Тэдний   үйл ажиллагаа  харилцан адилгүй л дээ.

-Нөхөн сэргээлтийн тухайд ямар бодлого барьж байна вэ?

-Эрх мэдэлгүй аймаг юу хийж чадах юм. Ашигт малтмалтай холбоотой бүхий л асуудлыг сум өөрөө  шийддэг болсон.  Нинжа нарын  сүйтгэсэн талбайг нөхөн сэргээнэ  гэдэг үнэхээр  хэцүү асуудал. Бид нар  нинжа гэдгийг ядарсан,  өдрийн хоолоо залгуулах гэж буй иргэд  гэж ойлгодог байсан. Нэг хэсэг нь тийм байсан.  Гэтэл одоо  хөрөнгөжсөн, техникжсэн  хүмүүс нинжа нэрийн дор хууль бусаар  алт олборлодог болсон. Эдүгэ биднийг   Орхон голын асуудал  зовоож байна. Эхэл ухлыг нь хөөгөөд үзэхээр Архангай аймгийн Тамирын голд гар аргаар алт олборлож байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагаа Орхон голыг сүйтгэж байгаа нь тогтоогдсон. Өөр аймгийн асуудлыг бид яалтай. Аймгийнх нь удирдлагуудад албан тоот хүргүүлээд л сууцгааж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Солонгосыг удирдах магадлалтай...
Фенүүдийн хөгжилтэй бичлэг

А.Ишдорж: Элсэн тасархайд аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулна

Чулуунцэцэг 2017-05-04

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

6 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

12 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

12 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

14 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

14 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

14 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

14 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах