• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нэг хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь их байна

Нийслэлд бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл ихсэж байгаатай холбогдуулан өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн нөхцөл байдал, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүргэж байна.

“Хөл хорионы үед хүүхдийн биеийн эсэргүүцэл муудсанаас хүндээр өвдөх магадлал өндөр байна”

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Идэр, Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч Б.Буян-Өлзий нар тус дүүргийн томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдлыг танилцуулав.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Идэр “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэгт ачаалал  өндөр байна. Ачааллыг тэнцүүлэх үүднээс Амбулаторийн үзлэгийг ахмадын эмнэлэгт хийж байгаа. Томуу, томуу төст өвчний халдвар бага насны хүүхдүүдэд их, тэр дундаа нэг хүртэлх насны хүүхдүүдийн хувьд хүндрэл их байна. Одоогийн байдлаар 291 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 95 нь нэг хүртэлх насны хүүхэд. Ихэвчлэн хатгаагаар хүндэрч байна. Сүүлийн хоёр жил хөл хорионоос шалтгаалан хүүхдийн биеийн эсэргүүцэл муу, хурдан хүндрэх магадлал их байна. Хаврын цагт тоосжилт, агаарын бохирдол их байдаг тул вирусээр үүсгэгдэн дархлаа суларч, улмаар бактерийн хатгаа болох хүндрэлүүд их байна" гэлээ.

Амьсгалын замын халдвар асар их байгаа энэ цаг үед эцэг эхчүүд гэртээ ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийж, хүүхдийг шим тэжээлтэй хоолоор хооллож,  дархлаа дэмжих, цэвэр агаарт гаргах гэх мэт энгийн амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь чухал юм гэдгийг онцгойлон анхааруулж байна.

"Сувилагч хүрэлцэхгүй байна"

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч Б.Буян-Өлзий сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш томуу, томуу төст өвчин эрс ихэссэнийг дурдаад,  өвдсөн хүүхдүүд дунд хүндрэл илүү их байдаг тул халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэйг зөвлөлөө. Мөн цэцэрлэгийн хүүхдүүд бага сартай дүү нартаа томуу халдаах магадлал өндөр байгааг, хэрэв хүүхэд тань ханиад хүрсэн бол аль болох цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байхад анхаарах хэрэгтэйг онцолсон. Эмч, эмнэлгийн ажилтнууд өндөр ачаалалтай байгаагийн дээр сувилагчийн хүрэлцээ муу байгааг хэлж байлаа.  

“Яаралтай тусламж дээр шөнөдөө 200-250 хүүхэд үзүүлж байна”

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Нинж НЭМГ-аас хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэмэлтээр 780 ор дэлгээд байна. Дүүргийн эмнэлгүүдэд гээд өнөөдрийн байдлаар нийт 1740 ор дэлгэсэн. Одоогийн байдлаар 1650 хүүхэд эмчлүүлж байна. Нийслэлийн харьяа, дүүргийн эмнэлгүүдээс гадна ЭХЭМҮТ-д 500 ор дэлгэн, томуугаар өвдсөн хүүхдүүдийг хүлээн авч буй. Яаралтай тусламж дээр шөнөдөө 200-250 хүүхэд ирж байна. Зарим тохиолдолд 100 хүртэлх хүүхдийг хэвтэн эмчлүүлж байгааг хэлж байлаа. 

Өндөр ачаалалтай үед хүний нөөцийн дутагдал үүсэж буй учир хүүхдийн төрөлжсөн мэргэжлээр сурч байгаа мэргэшигч /резидент/ эмч нарыг татан ажиллуулж эхэлсэн байна. Өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл уртасгасан цагаар ажиллуулж байна.  Тухайлбал, өрх тосгоны эмнэлгүүд бямба гарагт 10:00-17:00 хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 8:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цагт  ажиллаж буй юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
Баруун болон зүүн босоо...
Орхон аймгийн хэмжээнд 29 цэгээр...

Нэг хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь их байна

Kuzmo 2022-03-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нэг хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь их байна

Нийслэлд бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл ихсэж байгаатай холбогдуулан өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн нөхцөл байдал, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүргэж байна.

“Хөл хорионы үед хүүхдийн биеийн эсэргүүцэл муудсанаас хүндээр өвдөх магадлал өндөр байна”

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Идэр, Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч Б.Буян-Өлзий нар тус дүүргийн томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдлыг танилцуулав.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Идэр “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэгт ачаалал  өндөр байна. Ачааллыг тэнцүүлэх үүднээс Амбулаторийн үзлэгийг ахмадын эмнэлэгт хийж байгаа. Томуу, томуу төст өвчний халдвар бага насны хүүхдүүдэд их, тэр дундаа нэг хүртэлх насны хүүхдүүдийн хувьд хүндрэл их байна. Одоогийн байдлаар 291 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 95 нь нэг хүртэлх насны хүүхэд. Ихэвчлэн хатгаагаар хүндэрч байна. Сүүлийн хоёр жил хөл хорионоос шалтгаалан хүүхдийн биеийн эсэргүүцэл муу, хурдан хүндрэх магадлал их байна. Хаврын цагт тоосжилт, агаарын бохирдол их байдаг тул вирусээр үүсгэгдэн дархлаа суларч, улмаар бактерийн хатгаа болох хүндрэлүүд их байна" гэлээ.

Амьсгалын замын халдвар асар их байгаа энэ цаг үед эцэг эхчүүд гэртээ ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийж, хүүхдийг шим тэжээлтэй хоолоор хооллож,  дархлаа дэмжих, цэвэр агаарт гаргах гэх мэт энгийн амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь чухал юм гэдгийг онцгойлон анхааруулж байна.

"Сувилагч хүрэлцэхгүй байна"

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч Б.Буян-Өлзий сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш томуу, томуу төст өвчин эрс ихэссэнийг дурдаад,  өвдсөн хүүхдүүд дунд хүндрэл илүү их байдаг тул халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэйг зөвлөлөө. Мөн цэцэрлэгийн хүүхдүүд бага сартай дүү нартаа томуу халдаах магадлал өндөр байгааг, хэрэв хүүхэд тань ханиад хүрсэн бол аль болох цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байхад анхаарах хэрэгтэйг онцолсон. Эмч, эмнэлгийн ажилтнууд өндөр ачаалалтай байгаагийн дээр сувилагчийн хүрэлцээ муу байгааг хэлж байлаа.  

“Яаралтай тусламж дээр шөнөдөө 200-250 хүүхэд үзүүлж байна”

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Нинж НЭМГ-аас хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэмэлтээр 780 ор дэлгээд байна. Дүүргийн эмнэлгүүдэд гээд өнөөдрийн байдлаар нийт 1740 ор дэлгэсэн. Одоогийн байдлаар 1650 хүүхэд эмчлүүлж байна. Нийслэлийн харьяа, дүүргийн эмнэлгүүдээс гадна ЭХЭМҮТ-д 500 ор дэлгэн, томуугаар өвдсөн хүүхдүүдийг хүлээн авч буй. Яаралтай тусламж дээр шөнөдөө 200-250 хүүхэд ирж байна. Зарим тохиолдолд 100 хүртэлх хүүхдийг хэвтэн эмчлүүлж байгааг хэлж байлаа. 

Өндөр ачаалалтай үед хүний нөөцийн дутагдал үүсэж буй учир хүүхдийн төрөлжсөн мэргэжлээр сурч байгаа мэргэшигч /резидент/ эмч нарыг татан ажиллуулж эхэлсэн байна. Өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл уртасгасан цагаар ажиллуулж байна.  Тухайлбал, өрх тосгоны эмнэлгүүд бямба гарагт 10:00-17:00 хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 8:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цагт  ажиллаж буй юм.

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

9 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

9 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

9 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

10 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

21 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

21 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

21 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

21 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

21 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

21 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

21 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

21 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

21 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

21 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах