• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ сэргэлт-Эрх зүйн 10 шинэчлэл” сэдвээр мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зарчмын хүрээнд долоо хоног бүр парламентаас баталсан хуулиудын талаар танилцуулж эхэлсэн.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.07) “Шинэ сэргэлт-Эрх зүйн 10 шинэчлэл” сэдвээр мэдээлэл хийлээ.

Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулахын зэрэгцээ олон жилийн алдаа дутагдлыг нэг мөр засаж сайжруулах ажлуудыг УИХ, Засгийн газраас эхлүүлээд байгаа. Эдгээрийг цаашид гүнзгийрүүлж, “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл”-ийн хүрээнд 3 бүлэг, 9 багц хууль, нэг цогц бодлогыг батлан хэрэгжүүлнэ.

Үүнд,

1. Эдийн засгийн реформ (3 чиглэлийн багц хууль)

2. Нийгмийн бодлогын реформ (3 чиглэлийн багц хууль)

3. Засаглал-улс төрийн реформ (3 чиглэлийн багц хууль)

4. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ байх болно гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.

                                                                                Эдийн засгийн шинэчлэл

Эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг төрөлжүүлэх, аж үйлдвэрийг сэргээх гэсэн бүлгүүдээс бүрдэж байна.

Цар тахлын эрсдэл, олон улсын хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалж, дэлхий нийтэд инфляц сүүлийн 40 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Монгол Улсад 2022 оны 10 дугаар сарын байдлаар инфляц 14.5 хувьтай байгаа бол Их Британид 11.1, Польшид 17.4, Казахстанд 19.6, Туркт 85.5 хувьд хүрчээ.

Үнийн өсөлт сүүлийн 13 сарын турш хоёр оронтой тоонд хадгалагдаж, өрхийн бодит орлого буурч, ядуурал нэмэгдэх эрсдэлд хүргэж байна. Нөгөө талаар төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш 19 хувиар сулраад байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байна.

Иймээс үнийн өсөлтийг хязгаарлах, валютын ханшийг тогтворжуулах, экспортыг нэмэгдүүлэхэд эдийн засгийн реформыг хэрэгжүүлнэ. 

Тодруулбал, үнийн өсөлт, валютын ханшийг тогтворжуулж, гадаад валютын нөөцийг тогтвортой хадгалан, эдийн засгийн тэнцвэрийг сэргээж, хамгийн багадаа 1.0 тэрбум ам.долларыг нэмж бүрдүүлэх шаардлагатай байна.

Иймд “Бүхнийг экспортод” уриан дор богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, валютын орох урсгалыг 1.0 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого, хөтөлбөрийг УИХ-аас батлан хэрэгжүүлнэ гэдгийг УИХ-ын дарга онцлов.

Импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж, 135.3 тэрбум төгрөгийн хүүгийн татаасыг дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр эрхлэгчдэд олгоно. Түүнчлэн “Эх оронч худалдан авалт”-ыг дэмжиж, тендерийн хуулийг шинэчилж, намрын чуулганаар хэлэлцэж батална гэлээ.

Хувийн хэвшлийг дэмжих, тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бий болгох эрх зүйн шинэчлэлийг хийхээр төлөвлөжээ.

Мөн эдийн засгийг төрөлжүүлж, аж үйлдвэрлэлийг дэмжих багц хуулиудыг баталж, хэрэгжүүлнэ гэдгийг УИХ-ын дарга мэдээлэлдээ дурдлаа.

Нийгмийн бодлогын шинэчлэл

Нийгмийн бодлогын үндэс болсон иргэндээ ээлтэй, хүний хөгжлийг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

Боловсролоор дамжуулан хүнээ хөгжүүлснээр ядуурлыг бууруулах, шударга, эв нэгдэлтэй нийгмийг төлөвшүүлэх, бүтээмжтэй хүний капитал, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болох боломжтой учраас Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэн батлах аж.

Боловсролын сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах зорилгоор чанарын баталгаажуулалтыг хуулийн төсөлд анх удаа тусган батлах гэж байна. Боловсролын нийлүүлэлтийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй нийцүүлэх үүднээс мэргэжлийн болон дээд боловсролын салбарт эрэлттэй мэргэжлээр суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хуулийн төслүүдэд тусгахаар ажлын хэсгүүд ажиллаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэсэн юм. 

Нийгмийн даатгалын багц хуулийн батлан гаргана. 2022 оны 10 сарын байдлаар нийгмийн даатгалын сангаас 477 мянган хүн тэтгэвэр авч байгаа бөгөөд үүнээс 387  мянган хүн өндөр насны тэтгэвэр авагчид байна. 2020 онд 60-аас дээш насны хүн ам нийт хүн амын 7.0 хувь байгаа бол 2050 онд 28.6 хувь болох хэтийн тооцоололтой байна. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг эв санааны нэгдэл, эрх тэгш байх, шударга ёсны зарчимд нийцүүлэхээр төлөвлөжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр ажилгүйдлийн түвшин энэ оны гуравдугаар улирлын байдлаар 5.4 хувь болж, 2021 оны эцсийн үзүүлэлтээс 2.7 пунктээр, буурсан бол ажилгүй хүний тоо 68.1 мянга болсон байна. Ажилд зуучлах ажлыг хувь хүний мэргэжил, боловсролд илүү тулгуурлан зуучилдаг уламжлалт арга барилаасаа татгалзаж, “Job matching” алгоритмын тусламжтайгаар ажил хайгчийн ажлын туршлага, ур чадвар, чадамж, байршлыг харгалзан хүний оролцоогүйгээр автоматаар ажил санал болгох, ажил хайгч, ажлын байрны нийцлийг тодорхойлох боломжийг олгох зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах аж.

Мөн Нийгмийн халамжийн болон Нийтийн эрүүл мэндийг дэмжих багц хууль, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг батлахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Улс төр, засаглалын эрх зүйн шинэчлэл

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийгдэх эрх зүйн шинэчлэлийг дуусгаж, улс төрийн нам, тогтолцоог төгөлдөржүүлэх, авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг 3 багц хуулийн хүрээнд эрчимжүүлнэ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг хууль тогтоомжид тусгаж, эрх зүйн иж бүрэн орчныг бүрдүүлэх зорилгоор “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг 2020 онд баталсан билээ. Уг тогтоолын хавсралтад шинээр батлах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиуд, тэдгээрийг шинэчлэх чиглэлийг хууль нэг бүрээр тодорхойлсон. Ийнхүү хууль тогтоомжийг шинэчлэх ажлыг өрнүүлж, 30 хуулийг шинэчлэн батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар Улсын Их Хурал 17 хуулийг баталсан бол хэлэлцүүлгийн шатанд буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батална.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Ард түмний энэхүү засаглах эрхийн хангаж, түүний төлөөллийн байгууллага болсон Улсын Их Хурал иргэдийн элч төлөөлөгч болон ажиллах, улс орныг удирдах нь сонгуулийн тогтолцоо, хууль эрх зүйн зохицуулалтаас ихээхэн шалтгаална. Үүний хүрээнд бид Улс төрийн намын тухай хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэн батална.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намууд дотоод ардчилалтай, үндэсний хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулдаг, намын санхүүжилт ил тод, ард түмэнд нээлттэй байх зарчмыг баталгаажуулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд зөвхөн сонгуульд чиглэсэн цаг зуурын шинжтэй популист бодлого явуулахгүй, улс орны урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулж, сонгуульд өрсөлддөг бодлогын нам болох ёстой.

Тиймээс өнгөрсөн жил гаруйн хугацаанд Улс төрийн намын тухай хуулийн төсөл дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал хамтран ажиллаж, төсөлд бусад намуудын саналыг аван, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна” гэв.

Түүнчлэн Монгол Улсад шударга ёс, хууль засагласан, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хамгийн том саад учруулж буй асуудал нь авлига юм. Гэвч авлигатай тэмцэх ажил олон нийтийн хүссэн үр дүн, хүлээлтэд хүрэхгүй байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлж байгаа Эрдэнэт үйлдвэр, Хөгжлийн банк, Эрдэнэс-Тавантолгой ХК зэрэг төрийн өмчит компаниудыг  тойрсон авлига, албан тушаалын болон “нүүрсний хулгай” гэх тодотголтой гэмт хэргүүд шалгагдаж байна. Албан тушаалтнуудын оролцоотой авлигын томоохон гэмт хэргүүд иргэд, олон нийтийг бухимдуулж, төрд итгэх итгэлээ алдаж байна. Иймд төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоох ёстой гэлээ.

Авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох дараах багц хуулийн төслийг хэлэлцүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн. Үүнд,

Нэгдүгээрт, ирээдүй хойч үеийн боломжийг хулгайлж, үгүй хийж буй авлига, хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцохгүйгээр энэ зорилтод олигтой ахиц гарахгүй. Иймд Эрүүгийн хууль дахь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангаруулах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх болно.

Хоёрдугаарт, байгалийн баялгийг ашиглахтай холбоотой салбарт авлигын эрсдэл өндөр байна. Иймд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг баталж, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх этгээдийн олборлох үйлдвэрлэлтэй холбогдох мэдээллийг ил тод нээлттэй болгоно.

Гуравдугаарт, УИХ-аар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Авлигатай тэмцэх үр дүнтэй аргын нэг нь нийтийн сайн сайхны төлөө нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалж, иргэдийн оролцоог түшиглэх явдал байдаг.  Энэхүү хуулийг баталснаар хууль бус үйлдэл нь далд явагддаг авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгахад томоохон ахиц гарна гэсэн хүлээлттэй байна.

Дөрөвдүгээрт, авлигатай тэмцэж, төрийн хүнд суртлыг арилгахад мэдлэг, ур чадвараас гадна чигч хандлага, ёс зүйтэй иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж ажиллуулах нь чухал. Монголын төрт ёсныхоо үнэт зүйлсийн уламжлалаас харсан ч шударга ёс нь төрийн бодлого үйл ажиллагааны ёс суртахууны үндэс болж ирсэн. Иймд төрийн албан дахь авлига, хүнд суртлыг таслан зогсооход чиглэсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлнэ.

Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ

Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлээс үүдсэн алдагдсан боломжийн өртөг жилд 3.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Үүнийг нэг өрхөд шилжүүлбэл 9.2 сая төгрөг жилд алдаж байна. Улаанбаатар хотын дуу чимээний бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7.3 их, нэг иргэн дунджаар жилд 30 хоногийг түгжрэлд алдаж байна. Энэ нь дэлхийн хамгийн их түгжрэлтэй 25 хоттой харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ бүгдээс харахад Улаанбаатар хотын авто замын түгжрэл нь нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг болсон байна.

Үүн дээр нийтийн тээврийн чанар, хүртээмж, замын хөдөлгөөний удирдлага, зохицуулалтын тогтолцоо, авто замын сүлжээний хүртээмжгүй байдал нь  бүхэлдээ түгжигч хүчин зүйл болж хувирлаа.

Тиймээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батална. Энэ хуулиар аймгийн төвийг хотын статустай болгож, нутгийн өөрөө удирдах тогтолцоог боловсронгуй болгоно. Ингэснээр Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан бүсийн хөгжлийн зорилтыг улс орны хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Мөн “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай” тусгайлсан багц хууль батлах зүй ёсны шаардлага үүсэж байна. Эдгээр хуулиар авто замын нөхцөлд тохирсон тээврийн хэрэгсэлтэй болох, импортын тээврийн хэрэгслийн бодлогод шинэчлэлт хийж, ногоон хэрэглээг дэмжих юм. Автомашины хэрэглээтэй холбоотой төлбөр, хураамжийг бүсчилсэн хэлбэрээр, ялгамжтай байдлаар тогтоох зохицуулалтыг тусгана.

Төвлөрлийг сааруулах бодлого зээл, татвар, мөнгөний бодлогын хүрээнд орон нутагт аж ахуй, бизнес шинээр эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгож, татварыг нь төвөөс хэд дахин бага байх боломж бүрдүүлбэл бодит дэмжлэг болно.

Ипотекийн зээлийг дагуул хот буюу аймаг, орон нутаг руу чиглүүлж, Улаанбаатараас нүүсэн их, дээд сургуулиудыг санхүү, дэд бүтэц, татварын бодлогоор дэмжинэ. Газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгө, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар нь сум, дүүргийн төсвийн орлогод чухал нөлөөтэй тул татварын шинэчлэлийн хүрээнд Газрын хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын тухай хуулиудыг шинэчилж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдээлэлдээ онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
У.Хүрэлсүх Засгийн газар, хууль...
Г.Занданшатар: Ард түмний...

УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ сэргэлт-Эрх зүйн 10 шинэчлэл” сэдвээр мэдээлэл хийлээ

Kuzmo 2022-12-07

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

12 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

12 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

12 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

12 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

13 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-28 өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах