• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АРДЧИЛЛЫН МУХАРДАЛ БА ШИЙДЭЛ

Ардчиллын амь тариа

Winston Churchill ингэж хэлжээ. “Засаглалын хамгийн таагүй хэлбэр нь ардчилал байх. Гэхдээ бусад бүх туршигдсан засаглалаас дээр”. Улс төрийн хүрээнд байнгын эшлэл болдог энэ үгээ тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны ялалтаас сар гаруйхны дараа явагдсан сонгуульд ялагдсан үедээ хэлсэн билээ.

Хүн төрөлхтөн анчид, цуглуулагчдын үеэс нийгмийн байгуулал, төрт ёсонд шилжсэн цагаасаа засаглалын маш олон хэлбэрийг хэрэглэж, нурж, тарж бутарч, эвлэж нэгдэх хүчирхэгжихийг туулсаар АРДЧИЛСАН ТОГТОЛЦОО л илүү тогтвортой, илүү өгөөжтэйгээр олонхийн эрх ашгийг хангаж чадахыг ойлгож авсан юм. Мэдээж АРДЧИЛАЛ төгс биш. Энэ бол хүрэх ёстой өндөрлөг, хувааж авдаг бялуу биш байнга тордож, сайжруулж байх учиртай үйл явц, оршихуйн нөхцөл болой.

Ардчиллын хэлбэрүүд

Ардчилсан тогтолцооны амин сүнс нь шийдвэр гаргалтад иргэдийг оролцуулах юм. Яаж оролцуулах вэ? гэдэг дээр өнөөг хүртэл үндсэн гурван шийдэл хөгжиж ирсэн.

  • Төлөөллийн ардчилал. Иргэд сонгуулийн санал хураалтаар өөрсдийнхөө олонхийн итгэлийг даах нэр дэвшигчийг тодруулж, түүгээр дамжуулан шийдвэр гаргалтад оролцдог. Аймаг дүүргийн ИТХ, УИХ энэ зарчмаар бүрэлдэн ажилладаг.
  • Шууд ардчилал. Улс орны өмнө тулгарсан тодорхой асуудлыг сонгогч бүрээс санал авч шийдвэр гаргах.
  • Зөвлөлдөх ардчилал – Санамсаргүй түүврээр сонгогдсон нийт иргэдийг төлөөлөхүйц тооны иргэд шийдвэрлэх ёстой асуудлаар бүрэн мэдээлэлжиж, эсрэг тэсрэг байр суурийг сонсоод сайтар эргэцүүлэн, дэнсэлж зөвлөлдсөний үндсэн дээр шийдвэр гаргалтад оролцож саналаа өгнө. 

Үүн дээр онолын хувьд яригддаг Агрегатив ардчиллын загвар гэж бий. Нэгдмэл, цогц гэх утга бүхий агрегатив ардчилал гэдэгт нийгмийн янз бүрийн бүлгүүдийн ашиг сонирхлыг зөвшилцлийн үндсэн дээр хуулийн тохиргоо хийх, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн эрх зүйн механизмуудын чуулбар гэж тайлбарлах нь бий. Гэхдээ хэн ч хаана ч туршиж үзээгүй хэлбэр. Айн Рэнд зэрэг сэтгэгчид зөвшилцлийг фашизм руу хальтрах эрсдэл гэж үзсэн байдаг. Олон арван сая хүний аиинд хүрсэн дэлхийн дайныг дэгдээсэн германы нацистууд засгийн эрх авах, дарангуйллаа бэхжүүлэхдээ зөвшилцлийн механизмыг оновчтой ашигласан байдаг нь болгоомжлох үндэслэл нь болдог аж. Агрегатив ардчиллын загвар одоогоор туршигдаагүй, онолын төвшинд л яригддаг. Орчин цагийг үзэл баримтлал нь зөвшилцснөөс зөвлөлдсөн нь дээр! гэдэг дээр төвлөрч байгаа болно.

Ардчиллын хэлбэрүүд нь тус бүртээ давуу, сул талтай байдаг. Жишээ нь, төлөөллийн ардчилал. Сонгогчид санал хураалтад тэр бүр тэнцвэртэй мэдээлэлтэйгээр, өөрийн итгэл үнэмшлээр оролцдоггүй нь төлөөллийн ардчиллын сул талын нэг юм. Сонгогдсон төлөөлөл бүр сайн ажилладаггүй, итгэл даадаггүй. Итгэлцлийн хямрал үүсгэдэгээс тэдний гаргасан шийдвэрт эргэлздэг, туйлширч талцдаг. Гэхдээ байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг, шийдвэрийг хурдтай гаргадаг, өөрчлөлт хийхэд цаг алддаггүй зэрэг давуу талууд бий.

Шууд ардчилал нь хүн бүрээс асуух учраас асар их хөрөнгө, цаг хугацаа хүч шаарддаг. Шийдэх асуудлаар бүрэн, тэнцвэртэй мэдээлэл хүн бүрт хангалттай хүрч чаддаггүй. Гарсан шийдвэр нь эцсийнх, үл маргалдах шинжтэй нь давуу тал болдог.

Зөвлөлдөх санал асуулга нь олон нийтийн ойлголт тааруу, мэдээллийн дутмагшилтай асуудлуудыг нухацтай, тэнцвэржсэн мэдээлэлтэйгээр хэлэлцэж, зөвлөлдөн шийдвэр гаргахад онцгой тохиромжтой арга юм. Энэ нь мэдээлэл, мэдлэг олгохын зэрэгцээ оролцоог хангаснаар эргэцүүлэн бодсон, голч шийдвэрийг гаргах замыг тавьдгаараа үр дүнтэй хэмээн тооцогдож байгаа хэлбэр ажээ. Ардчиллын чанар нь мэдээллийн нээлттэй байдалтай шууд хамааралтай гэж үзнэ. Цаг хугацаа их шаардах ч хамгийн гол гаргасан шийдвэр голч, урт настай, тогтвортой, маргаан үүсгэдэггүй.

Эргэцүүлэн тунгаах замаар шийдвэр гаргах

НТӨ I зуунд амьдарч байсан Римийн найрагч Публий Сири “Удаан хугацаанд орших үйлийг бүтээх гэж байгаа бол тэр тухайгаа хангалттай хугацаанд эргэцүүлэн зөвлөлдөх хэрэгтэй” хэмээн бичсэн нь зөвлөлдөх ардчиллын суурь ойлголт болжээ. Зөвлөлдөх санал асуулгыг явуулах нь тусгай технологи дарааллыг баримталдаг.

  1. Нийт хүн амын төлөөллийг хангахуйц тооны санамсаргүй түүврээр сонгогдсон иргэд эхлээд нэгдсэн хуралдаан хийнэ. Энэ түүврийг Статистикийн хороо хүн ам зүй, байршил зэргийг тооцоолон гаргах бөгөөд нийт түүвэрт хамрагдсан иргэдийг илүү өргөн хүрээтэй түүврээр, хэлэлцэх асуудлаар урьдчилсан явуулсан судалгаанд оролцогчдоос санамсаргүйгээр сонгодог.
  1. Нэгдсэн хуралдаан дээр хэлэлцэх асуудлаар эсрэг тэсрэг байр суурьтай бүлгүүдийн төлөөлөл өөрсдийн үндэслэл, байр суурийг тодорхой, ойлгомжтой байдлаар илтгэн мэдээлэлжүүлнэ. Нэгдсэн хуралдаанд оролцогчид илтгэгчдээс болон уг асуудалд хамаарал бүхий улс төрчид, албан тушаалтнуудаас асуулт тодруулга авах боломжоор хангагдсан байх ёстой. Бүрэн тэнцвэртэй, бүх талын мэдлэг мэдээллээр хангасан байдалд нэгдсэн хуралдаан явагдах учиртай юм.
  1. Мэдээлэл бүрэн авсны дараа түүвэрт сонгогдсон иргэд жижиг бүлгүүдэд хуваагдан олж авсан мэдээлэл, мэдлэг болон өөрсдийн байр суурийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгийг үр дүнтэй явуулах, сэдвээсээ халихгүй, туйлшралд өртөхгүй байлгахын тулд туршлагатай чиглүүлэгчид жижиг бүлгийн хэлэлцүүлгийг ажиглаж, зөвлөн туслана.
  1. Жижиг бүлгийн хэлэлцүүлгийн дараа нийт оролцогсод нууц санал хураалтад оролцож, гарсан дүнг шийдвэр гаргалтад тусгуулахаар УИХ-д илгээнэ.

Зөвлөлдөх ардчилал нь багагүй цаг хугацаа, хүч хөрөнгө шаарддаг хэдий ч санал хураалтад оролцож байгаа иргэд бүрэн мэдээлэлтэй болж, өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа гаргах учраас шийдвэр нь тууштай, эргэцүүлэлд тулгуурласан, бодитой болж чаддаг байна.

Зөвлөлдөх санал асуулга явуулах хэрэгцээ шаардлага

1992 оны Үндсэн хуулиар хуульчлан тогтоосон манай засаглалын тогтолцоог улс төр судлалд Хагас Ерөнхийлөгчийн гэж тодорхойлдог юм. Өнгөрсөн 31 жилийн үр дүнг харвал засаглалын энэ хэлбэр нь монгол улсын нөхцөлд үр дүн багатай, сөрөг нөлөөлөл ихтэй, шийдвэр гаргалтыг тодорхойгүй, саармаг байдалд оруулдаг сул талтай нь тодорхой харагдлаа.  Бидэнтэй ижил гараанаас хөдөлсөн улсуудтай харьцуулахад бид нийгмийн хөгжлийн хувьд ч, эдийн засгийн өсөлтийн хувьд ч олигтой дэвшилд хүрсэнгүй, байрандаа дэвхцэх байдалтай олон жилийг алджээ. Шалтгаан нь тогтолцооны гажигт буй. Сайн засаглал, тогтолцоо нь хүний хүчин зүйлээс хамааралгүйгээр үйл ажиллагаа, явцад хэн ч байсан хийх, үр дүн гаргахаас аргагүй байдалд хүргэх юм.

Ардчилсан тогтолцоо нь эрх мэдлийн хуваарлилт, хяналтыг үр дүнтэй, тогтвортой, шудрага байлгахыг хичээдэг. Ингэхдээ эрх мэдлийг:

  • Хууль тогтоох засаглал
  • Гүйцэтгэх засаглал
  • Шүүх засаглал

гэсэн гурван институцид хуваарилан тэнцвэржүүлэхийг хичээдэг.

Өнгөрсөн хугацаанд монголын ардчилалд үүссэн гажуудал нь “Төрийн гурван өндөрлөг” гэх ойлголт, нэр томъёо гарч шүүх засаглалыг Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд ойлгож ирсэн явдал юм. Зүй нь Дээд шүүх нь шүүх засаглалыг бүрэн төлөөлж, хариуцаж, хуулийн засаглалыг хэрэгжүүлэх учиртай байдаг. Ардчилсан тогтолцоотой ихэнх улсад Шүүх засаглал улс төрөөс хараат бус оршдог. Өнөөдөр монголын нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа том асуудлын нэг нь шүүх засаглалын доройтол, улс төрийн хараат байдал, хуулийн засаглалыг хэрэгжүүлж чадахгүй байгаа явдал билээ. Шүүх засаглал бүхэлдээ шийдвэрийн гуйланчлалд автаж, институцийн хувьд чадамжгүй болсноос шударга ёсны хэм хэмжээ алдагдаж, авилга цэцэглэсэн нийгэм болжээ. Улс орон бүхэлдээ клептократ буюу хулгайн засаглалд орж байгааг сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлууд тов тодорхой харуулж байна.

Дээр нь Гүйцэтгэх засаглал бүрэлдэх, ажиллах явцыг хууль тогтоох засаглал буюу УИХ-аас хэт хамааралтай байхаар хуульчилсан нь “76 сайдтай” гэх ойлголтыг бий болгосон. Парламентын тогтолцоотой улсуудад Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд нь өөрийн танхимыг бүрдүүлж, хууль тогтоох засаглал нь хянах, чиглүүлэх үүрэгтэй ажилладаг. Монголын практикт хууль тогтоох засаглал УИХ нь гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хэт хутгалдах, гишүүн бүр сайд болохын төлөө зүтгэж, элдэв ааш, явуулга хийдэг гэх мэт дутагдал давтагдсаар, ужиграсаар ирлээ.

Үндсэн хуулиас үүдэлтэй тогтолцооны гажуудал удаан нүүрлэснээс Гүйцэтгэх засаглал нь чадамжаа алдаж, Хууль тогтоох засаглалд итгэх итгэл ихэд суларсан.

Хуучин социалист системд хамаарч байсан бүх улсуудад ардчилал гажуудаж, Зүүн Европын орнуудад гажуудсан ардчилал гэж нэрлэсэн үзэгдлүүд хавтгайдаа ажиглагдсныг М.Клима нарын судлаачид ажиглаж, бичиж сануулж иржээ. Монголын ардчилалд тогтолцооноос үүдэлтэй гажуудал урхагшиж, нийгмийн өсөлт хөгжлийг боомилох болсон нь бүхий л хэлбэрээр илрэн гарч байна. Туулсан замын хамаарал (path dependency) хэмээх тойрч гарах боломжгүй хүчин зүйлийн нөлөөлөл нь ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудад ажиглагдаж буй гажуудлуудын уг үндэс болдог. Коммунист дэглэм, социалист аж төрөх ёс гэгчид 70 гаруй жилийн туршид чанагдсан нийгмийн ахмад гишүүдийн ойлголт, дадал зуршил хандлага шинэ тогтолцоог аажмаар гажуудуулж, гуйвуулсаар байдаг. Хүн гэгч цоо шинэ зүйл, шинэ орчинд шууд л шунгаад орчихдог, дахин төрсөн мэт өөрчлөгдөх чадваргүй бодгал бөлгөө. Үүнийг зарим нэг хүн “50-аас дээш настай хүмүүс үхэж байж манай нийгэм гацаанаас гарна” гэх маягаар тайлбарладаг. Туулсан замын хамаарлаас гарах нь хялбар төсөөлж, амар хийгдэх үйл явц огтхон ч биш юм. Байнга өөрчилж, засаж сайжруулж байж л нийгэм бүрэн шинэчлэгднэ. Одоо монголын нийгэм их засвар хийж, шинэ нөхцөл шаардлагад зохицон ажиллах чадвартай тогтолцоотой болохоос өөр сонголт байхгүй.    

Аливаа тогтолцоо нь хүний хүчин зүйлийн хамаарлыг бууруулж, хэн байх, ёс зүйтэй эсэх, шударга эсэхээс үл хамааран ажилладаг байхыг зорилгоо болгодог. Монголын өнгөрсөн 31 жилийн түүхээс харахад манай төр хүнээс маш их хамааралтай, хуулийн засаглалыг хатуу мөрдөх механизм султай, харилцан хяналтыг тэнцвэржүүлээгүйгээс төрийн институцүүд нэгнээ боомилох, чагтлах боломжтой товчхондоо хүний хүчинд зүйлийн хамаарал ихтэй тогтолцоотой явж иржээ.

Дэлхий нийтийн жишигт зохицуулан бүрэн парламентын тогтолцоо руу шилжихээс өөр шилдэг сонголт байхгүй гэдэгтэй нйигмийн бүх хүрээнд санал нэгдэж байгаа билээ. Газарзүйн хувьд хоёрхон хөрштэй, эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсож амжаагүй, далайд гарцгүй, ардчилсан тогтолцоог сонгосон улсын хувьд Ерөнхийлөгчийн засаглал нь эрсдэл авчрах олон шалтгаан, нөхцөлтэй юм. Олонхиороо шийдэх, оролцоог хангах тал дээр хамгийн тохиромтой тогтолцоо нь бидний хувьд парламентын засаглал байх болно.

Алдаа, оноогоо дэнслэн тогтолцоогоо өөрчлөхийн өмнө хэрэгжүүлэх дараалал, арга зам, гарах үр дагавар, тулгарч байгаа асуудал зэргийг сайтар эргэцүүлэн зөвлөлдөх нь эрсдэлээс зайлсхийх хамгийн оновчтой арга гэсэн дүгнэлтэд монголчууд эрхгүй тулж иржээ. Үүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь Зөвлөлдөх санал асуулга юм. Шийдвэр гаргах явцад иргэдийг татан оролцуулах, тэднийг бүрэн мэдээлэлжүүлэн зөвлөлдөх замаар гаргасан шийдвэр нь амь бөхтэй, эрсдэлээс багатай учраас Зөвлөлдөх ардчиллыг Төлөөллийн ардчиллын амь тариа, Ардчиллыг амилуулагч гэж үздэг. ЕХ, Австрали, Канад, АНУ, Япон зэрэг тэргүүлэгч улсуудын араас Африк, Ази, Латин америкийн ардчилсан тогтолцоот улсууд Зөвлөлдөх санал асуулгыг шийдвэрт гаргалтад идэвхтэй  ашигладаг болж байна. Монгол улс бол Зөвлөлдөх санал асуулгыг ашиглахыг хуульчилсан орон.

Зөвлөлдөх санал асуулгын бий болгох давуу тал

Тэнцвэртэй мэдээлэл авч, эргэцүүлэн бодох, тунгаах нөхцлөөр хангагдсан иргэдээр шийдвэр гаргуулах нь Зөвлөлдөх ардчиллын гол утга учир юм.

Аливаа хэлэлцүүлэг шийдвэр гаргалтад оролцох, санал өгөх гэж буй хүмүүст үүсдэг сэтгэл зүйн түгээмэл асуудлууд нь зөв, цэгцтэй, тунгаан бодсон, эргэцүүлсэн байдлаар санал өгөх боломжыг хязгаарлаж байдаг. Жишээ нь санамсаргүй түүврээр бус өөрсдийн хүсэл шаардлагаар хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүс туйлшрах, өөрсдийн бодлыг тулгах, сэтгэл хөдлөлд автах нь элбэг ажиглагддаг. Эсвэл тусгайлсан зорилго бүхий хүмүүс хэлэлцүүлэгт оролцож, бусдад нөлөөлөхийг хичээдэг. Орон нутгийн шинжтэй хэлэлцүүлгүүд дээр өөр газраас тусгайлсан зорилготой бүлэг хүмүүс орж үймүүлэх, утга учиргүй хэрүүл талцал болгон хувиргах нь олонтаа тохиолддог.

Сонгуульд санал өгөхдөө дутуу мэдээлэлтэйн улмаас оролцохгүй байх, эсвэл бусдыг дагах байдлаар, зарим тохиолдолд саналаа үнэлж оролцох нь ч бий. Надтай надгүй болно, за би оролцлоо ч миний санал дэмжигдэхгүй, би цөөнхөд хамаарах биз дээ гэх зэрэг бодлоор сонгуулийн идэвхээ хязгаарладаг хүмүүс ч цөөн биш.

Хэлэлцэж байгаа асуудлаар бусдын сэтгэл хөдлөлийг далимдуулах гэсэн, асуудлын мөн чанарыг хөөрөл, гутрал, туйлшралаар халхавчлан өөрсөддөө ашигтай шийдвэр гаргуулахаар зорьдог бүлэглэл ч санал хураалтад нөлөөлөхөөр чармайдаг.

Хүн төрөлхтөн энэ бүх гажуудал, туйлшрал сэтгэл хөдлөлийн нөлөөллөөс ангид байж, эргэцүүлж, тунгаан болох замаар шийдвэр гаргах арга замыг идэвхтэй хайсаар олсон нь зөвлөлдөх санал асуулга юм.

Үндсэн хууль болон засаглалын тогтолцоо зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн суурь асуудлуудыг иргэд ултай, суурьтай эргэцүүлэн тунгааж, бүрэн мэдээлэл, мэдлэгтэйгээр хэлэлцээд шийдэл гаргах нь ирээдүйн он жилүүдэд монголын нийгэм эрүүл, хөгжилтэй, иргэддээ ээлтэй байхын үндэс юм.

Г.Мөнгөнчимэг

Queensland -ын их сургуулийн

Харилцааны стратегийн мастер

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ
“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий
АН “ардчиллын дайсан” болов уу?!

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •Яам, Агентлаг
  • •Ерөнхийлөгч
  • •Намууд
  • •Эрүүл мэнд
  • •Видео мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
ОУЖБХ-ны энэ оны анхны гран при...
Хуулийг хуумгай батлахгүй байх...

АРДЧИЛЛЫН МУХАРДАЛ БА ШИЙДЭЛ

Номин 2023-01-27

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ
“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий
АН “ардчиллын дайсан” болов уу?!
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2 цагийн өмнө өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2 цагийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

1 өдрийн өмнө өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

1 өдрийн өмнө өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

1 өдрийн өмнө өмнө

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар:Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, хаана ч хүрэхийг харууллаа

2 өдрийн өмнө өмнө

Федерико Вальверде хэт-трик хийж, Реал Мадрид хожлоо

2 өдрийн өмнө өмнө

“Нэг ч гэсэн монгол компани үйлдвэр барих хэрэгтэй, түүнийг бид бодлогоор дэмжинэ”

2 өдрийн өмнө өмнө

Туулын хурдны замын барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг барина

2 өдрийн өмнө өмнө

Баянгол зочид буудлын ойр орчмоор цахилгааны хязгаарлалт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Боловсролын асуудлыг бодитоор эрэмбэлэх хэрэгтэй

2 өдрийн өмнө өмнө

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэсэн үйлдэлд тооцох ялын бодлогыг чангатгана

2 өдрийн өмнө өмнө

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-03-08 өмнө

Г.Занданшатар: Өсөлтийг хүртээх бодлогын тэргүүнд хүүхэд байна

2026-03-11 өмнө

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа

2026-03-09 өмнө

2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?

2026-03-07 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-03-09 өмнө

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (E-9 виз) ажиллах хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД

2026-03-08 өмнө

У.Хүрэлсүх бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэв

2026-03-09 өмнө

49 хувьд маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг ирэхээр болжээ

2026-03-08 өмнө

Таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр

2026-03-09 өмнө

"Том бүтээн байгуулалтад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр хэрэглэнэ"

2026-03-10 өмнө

Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ

2026-03-07 өмнө

Ираны дайн Ойрхи Дорнод дахь агаарын тээврийг хэрхэн сүйтгэсэн бэ?

2026-03-10 өмнө

Бага тэнгэр болон ойр орчмоор цахилгаан хязгаарлана

2026-03-09 өмнө

Өчигдөр 88 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

2026-03-10 өмнө

АН “ардчиллын дайсан” болов уу?!

2026-03-08 өмнө

"The MongolZ" баг "Aurora"-г хожиж, "MOUZ" багтай тоглохоор боллоо

2026-03-10 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-03-10 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-03-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-09 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ

2026-03-09 өмнө

27 иргэний амь насыг авран хамгаалав

2026-03-11 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-03-07 өмнө

Тэйтум гэмтлээс эргэн ирж, хожил байгууллаа

2026-03-10 өмнө

“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?

2026-03-11 өмнө

Э.Бат-Үүл: Монголын шүүхийг зайдалсан МАН-ыг хандыг нь дарах хэрэгтэй

2026-03-10 өмнө

“Оюу Толгой” төсөл 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа

2026-03-07 өмнө

Д.Энхтүвшин: Зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг

2026-03-09 өмнө

Монголын хүүхдийн ордон, Гурван гал ХХК болон ойр орчмоор цахилгаан хязгаарлана

2026-03-09 өмнө

Г.Занданшатар:Жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллана

2026-03-07 өмнө

"The MongolZ" баг "paiN"-ийг хожиж, өнөөдөр "Aurora" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах