• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2025.03.28/ хуралдааны эхэнд хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д “Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ” гэж заасныг УИХ-ын дарга танилцуулав.

Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бөгөөд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжсэн учир Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан бөгөөд Байнгын хороод Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, 1992 онд Үндсэн хуулиа баталж сонгуулийн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Бие даан нэр дэвшигч нь тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулах квот тогтоох зохицуулалт нь тогтчихсон ойлголт гэж бодож байна.

Хүн нэр дэвших хүсэлтэй байж болох ч иргэдийн сонголтын үр дүнгээр гарч ирдэг. Өнгөрсөн жилийн сонгуулиар хамгийн багадаа 45 мянган хүний санал авч байж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 801 хүн дэмжиж гарын үсэг зурсан нь сонгуульд өрсөлдөх хэмжээнд хүлээн зөвшөөрч буйн илрэл бөгөөд ингэж хүлээн зөвшөөрөгдөж байж бие даан нэр дэвшигчийн хариуцлагын асуудал яригдах ёстой. 801 хүний гарын үсэг бол хүний сонгогдох эрхэд нөлөөлж байгаа зүйл биш гэж үзэж байгаа учир Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн саналтай байна гэлээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, 1992 оноос хойш парламентын есөн удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигчид 801-ээс доошгүй тойргийн сонгогчдын гарын үсгийг цуглуулна гэсэн хуулийн заалт хэрэгжсэн. Парламентын сонгуульд бие дааж нэр дэвших эрхээ хязгаарлуулсан нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд дээрх асуудлаар гомдол гаргасан байна. 2016 онд дөрвөн хүн, 2020 онд 14 хүн, 24 онд гурван хүн, сүүлийн гурван удаагийн парламентын сонгуульд нийт 21 бие даан нэр дэвшигч сонгуулийн тойргийн хорооноос баталсан маягтад 801-ээс доошгүй гарын үсэг цуглуулах асуудлаас болж сонгуульд оролцож чадаагүй гэсэн тоо баримт байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн гол агуулга нь шалгуур тавьж байгаа нь буруу биш. Гэхдээ тухайн тойргийн сонгогчдын тоотой харьцуулахад босго шалгуур нь өндөр байна гэж байгаа юм. Мөн бүртгэл маягтыг долоохон хоногийн хугацаанд сонгуулийн хорооны ажилтнууд түүврийн аргаар судалж, асуудалд хэлбэр төдий хандаж хүний сонгогдох эрхийг хязгаарлаж байна. Энэ үйл ажиллагаа нь хуульчлагдаагүй, журмаар зохицуулагдаж байна гэж Үндсэн хуулийн цэц үзсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн гол агуулга нь ийм байгаа. УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авна гэдэг нь бие даан нэр дэвшигчдэд шалгуур, босго огт тавихгүй гэсэн үг биш. Улс төрийн намыг байгуулахад 801-ээс доошгүй иргэний гарын үсгийг цуглуулахтай адилтгасан нь хэт өндөр шалгуур байна гэж Үндсэн хуулийн цэц үзсэн байна гэсэн хариултыг өгсөн.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг батлав.

Дараа нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 58 дугаар тогтоолыг баталсан юм.

Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон билээ.

Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолыг баримтлан "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан хэмээн сайд Ц.Туваан танилцуулав.

Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар Талууд үндсэн гурван түвшний баримт бичиг байгуулахаар тохиролцсон. Энэ нь 1 дүгээрт Засгийн газар хоорондын энэхүү Хэлэлцээр, 2 дугаарт Ажлын хэсгийн түвшинд талуудын байр Протокол/энэхүү Протоколд мөн Харбин хотноо гарын үсэг зурсан. 3 дугаарт компаний хоорондын гэрээнүүдийг энэхүү Хэлэлцээрийг соёрхон баталсны дараа байгуулах аж.

Хэлэлцээрийн төслийг тохирох явцад талууд:

·      төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр замаар гуравдагч талыг ачаа мөн тээврийг тээврлэх

·      төмөр замын бүтээн байгуулалтыг хэрхэн богино хугацаанд хэрэгжүүлэх

·      нүүрс худалдах, худалдан авах гэрээний хугацаа, нүүрсний хэмжээ, үнийш хэрхэн тогтоох

·      Нүүрсний олборлолтыг хэрхэн нэмэгдүүлэх, эрчим хүчний нүүрсний худалдаа

              ·     Бусад боомтуудын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний салбар, бусад дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж дээрх 3 түвшний баримт бичгүүдэд тусгахаар тохиролцсон гэсэн мэдээллийг сайд өгөв.

Сайд Ц.Туваан, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, улмаар Монгол-Хятадын бусад 3 боомтыг төмөр замаар холбох, бусад томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэх юм. Үүний үр дүнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна хэмээн танилцуулав.

Энэхүү хуулийн төслийг батлахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан юм.

Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Хосбаяр төслийн зураг төсөл норм стандартыг хангаж байгаа эсэх, томоохон бүтээн байгуулалт, төслийн ажлуудын график, үе шатуудад онцгой анхаарах, хугацаа алдахгүйгээр төмөр замын асуудлыг судлах, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хот тосгон, суурьшлын бүсийн асуудлыг шийдвэрлэх, цогцоор нь анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай, боомтод ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөл, тоног төхөөрөмж, лаборатори бий болгох, малчдын асуудал, худаг ус, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар, хураамжаас тодорхой хувийг орон нутагт төвлөрүүлэх, үр өгөөжтэй байхад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Э.Болормаа төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийг хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байж хэрэгжилтэд анхаарах, орон нутгийн иргэдийн оролцоог хангах, орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй байхад анхаарч, үйл ажиллагаагаа цаг алдалгүй эхлэх шаардлагатай гэсэн саналтай байсан бол УИХ-ын гишүүн Х.Жангабыл нүүрсний чанарт анхаарах, шинээр нээх уурхайгаас гарах нүүрсийг борлуулах талаар гэрээнд тусгах, УИХ-ын гишүүн Д.Ганбат төслийг хэрэгжүүлэх явц, үр дүнд анхаарч хариуцлагатай ажиллахыг сануулжээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийн хэлсэн саналуудыг ажил хэрэг болгох, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр учраас харилцан ашигтай байх, авто зам болон тээвэр, боомтын орчин нөхцөлтэй холбоотой орон нутгийн хөгжил, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой холбоотой асуудлыг анхаарч ажиллахыг тэмдэглэжээ.

Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө
Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Сэрэмжлүүлэг
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийтлэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар...

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

Kuzmo 2025-03-28

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө
Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 минутын өмнө өмнө

Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа

4 минутын өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

7 минутын өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

21 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

23 цагийн өмнө өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

23 цагийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

23 цагийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

1 өдрийн өмнө өмнө

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Балжинням, Дашням давхарласан өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

1 өдрийн өмнө өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

1 өдрийн өмнө өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

1 өдрийн өмнө өмнө

Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд 135.000 мод шинээр тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2 өдрийн өмнө өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2 өдрийн өмнө өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Бага тэнгэрт барилгуудын зөвшөөрөл гарга гэж намайг шахсан

2 өдрийн өмнө өмнө

Намрын адаг шар нохой сарын билгийн тооллын 1

САНАЛ БОЛГОХ
2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-08 өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-08 өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2026-10-08 өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2026-10-08 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-10-08 өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2026-10-10 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах