• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр (2025.05.19) “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун хэлэлцүүлгийг чиглүүлж, оролцогчдод хөтөлбөр, мэдээлэл, дэгийг танилцуулав. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нар ажиллаж байгааг дурдаад, Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн. 

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомжийн өнөөгийн байдал, хэрэгжилт, бусад улс орны туршлага” сэдэвт илтгэл танилцууллаа. Ялгаварлан гадуурхах гэмт хэргийн тухай ойлголт, тодорхойлолтыг дэлгэрэнгүй тайлбарлав. Нийгмийн тодорхой бүлгийн гишүүнийх нь хувьд хүмүүстэй бусад хүмүүсийн адил эрх тэгш хандахгүй байх үйлдлийг ялгаварлан гадуурхалт гэж тодорхойлдог байна. Боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлт, бүх төрлийн үйлчилгээ авахад ямар нэг нийгмийн бүлэгт харьяалагдах мөн чанараар нь буюу үндэс, шашин, үндэс угсаа гэх мэт хүчин зүйлсээр хүмүүсийг ялгаварлан гадуурхах гэдэг нь тухайн хүнийг эрхээ эдлэх тэгш боломж олгохгүй байхыг хэлдэг хэмээн танилцуулсан. Үргэлжлүүлэн тэрбээр энэ талаарх олон улсын хэм хэмжээ, баримт бичгүүдийн талаар, Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн тусган зохицуулсан байдаг талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Хүний эрхийн дэд хорооны дарга илтгэлдээ сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2016-2025 оны эхний хагас жилийн байдлаарх ялгаварлан гадуурхалт үйлдэгдэж буй нөхцөл байдлын талаарх тоо баримтыг танилцуулсан. Тухайн хугацаанд эрх бүхий байгууллагад ялгаварлан гадуурхалтад өртсөн гэх гомдол, мэдээлэл 186  бүртгэгджээ. Тодруулбал, үндэс, угсаагаар ялгаварлан гадуурхагдсан гэх 15, хэл, зан заншлаар ялгаварлан гадуурхагдсан гэх 2, насаар ялгаварлан гадуурхагдсан гэх 12, хүйсээр ялгаварлан гадуурхагдсан гэх 7, нийгмийн гарлаар ялгаварлан гадуурхагдсан гэх 5, нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхагдсан гэх 77, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхагдсан гэх 4, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхагдсан гэх 30 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Мөн шашин шүтлэгийн улмаас ялгаварлан гадуурхагдсан гэх 2, үзэл бодол, боловсролын түвшнээс үүдсэн ялгаварлан гадуурхалтад өртсөн гэх 28 гомдол, мэдээлэл бүртгүүлсэн байна. Эдгээрээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэдий ч хэрэгсэхгүй болгосон байна. Монгол Улсад ялгаварлан гадуурхалтын хэргийг шийдэж байгаагүй гэдгийг дээрх баримт илэрхийлж байгаа аж. Иймд олон улсын жишгийн дагуу, хүний үндсэн эрхийн зөрчлийг хэрхэн шийдвэрлэх нь зохистой талаар иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, олон нийттэй зөвшилцөх шаардлага үүсэн хэмээн С.Эрдэнэболд гишүүн дурдсан.

Үргэлжлүүлэн тэрбээр энэ төрлийн гэмт хэрэг огт үйлдэгдэхгүй байна уу, эсхүл илрүүлж чадахгүй байна уу гэдэг асуудлын хүрээнд хийгдсэн судалгааны дүгнэлт, Монгол Улсад түгээмэл үйлдэгддэг ялгаварлан гадуурхалтын төрлүүдийг танилцуулсан. Ялгаварлан гадуурхах гэмт хэрэгт өртсөн хэдий ч гомдол гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь хувийн нууц задрах эрсдэл, гомдол, мэдээлэл хүлээн авагч эрх бүхий албан тушаалтнуудын харилцаа, хандлагаас болгоомжлох, эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны талаарх болон хүний эрхийн талаарх ойлголт дутмаг, хуулийн дагуу эрхээ хамгаалуулна гэдэг итгэл үнэмшил төрдөггүй зэргээс улбаатай байдаг гэжээ. Манай улсад бэлгийн чиг баримжаагаар, жендэрээр, хөдөлмөрийн насаар, цалин хөлсөөр, гадаад төрхөөр, хөгжлийн бэрхшээл, өвчний улмаас ялгаварлан гадуурхах нь түгээмэл байдаг гэжээ. Мөн шашин шүтлэг, хэл ярианы аялга, эдийн засгийн нөхцөл болон нийгмийн анги давхаргаар, сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалт түгээмэл байгаа бөгөөд эдгээр нь зөвхөн хэрэг бүртгэлийн тоо баримтад тулгуурласан төдийгүй төрийн аливаа шийдвэр, үйлчилгээтэй хамааралтай байгааг илтгэгч тодотгож байв. Үргэлжлүүлэн тэрбээр Дэд хорооноос хийсэн, АНУ, Канад Улс, ИБУИНВУ, ХБНГУ, Япон Улсын ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомж, туршлагын талаарх судалгаа танилцуулаад, нэн тэргүүнд боловсрол, эрүүл мэндийн салбарт ялгаварлан гадуурхалтыг бууруулснаар нийгэмд нөлөөлөх, эерэг үр дүн гаргах боломжтой гэж дүгнэлтийг дурдсан юм. Мөн дотоодын хууль тогтоомжид холбогдох нэр томьёонуудыг оновчтой, нэг мөр жигдлэх шаардлагын талаар тайлбарлаж байв.

Ялгаварлан гадуурхах хандлага нь хүний үндсэн эрхэд халддаг бөгөөд хүнийг ямар нэгэн нийгмийн бүлэгт харьяалагддагийнх нь төлөө ялгаварлан гадуурхах, түүнийгээ туйлширсан байдлаар илэрхийлж буй үйлдэл Монгол Улсад түгээмэл байгааг С.Эрдэнэболд гишүүн тэмдэглэв. Иймд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар: “Цөөнхийн эрхийг хамгаалах: Ялгаварлан гадуурхахын эсрэг цогц хууль тогтоомж боловсруулах практик гарын авлага”-ыг боловсруулж, НҮБ-ын гишүүн орнуудыг тус гарын авлагын дагуу ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц зохицуулалт бүхий хууль тогтоомжтой болох зөвлөмж гаргасан байна. Бие даасан хуультай болсноор ялгаварлан гадуурхалтын ойлголт, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхийн ойлголт, хамрах хүрээ, хуулиар заавал авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, хууль зөрчигчид хүлээх хариуцлага, хохирогчийг хамгаалах, хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх асуудал, гомдол гаргах болон гомдлыг шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримтыг үнэлэх асуудал, хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдүүдийн чиг үүрэг, бүрэн эрх, хариуцлагын тухай зэрэг асуудлыг тодорхойлох ач холбогдолтой бөгөөд хэрэгжилт, ухамсар соёл бүрдэх боломжтой гэж үзсэн гэв.

Илтгэлийнхээ төгсгөлд Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд Улсын Их Хурлын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах хүрээнд хэлэлцэж буй хууль тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийн төсөл, Хүний эрхийг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын 2024 оны 112 дугаар захирамжаар байгуулагдсан Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Мөн хэлэлцүүлгийн оролцогчдод Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын байнгын уулзалт-хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгч, хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлоохын төлөө хамтдаа ажиллахыг уриалсан юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидийн Монгол Улс дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх илтгэлээр хэлэлцүүлэг үргэлжиллээ. Үндсэн хуулийн оршил хэсэгт “Монголын ард түмэн бид … эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож” хэмээн тунхагласан байдаг. Үүнтэй уялдан хүн бүр эрхээ эдлэх адил боломжтой байх, хүн бүр нийгмийн харилцаанд оролцох гарааны тэгш боломжийг хангах зэрэг агуулга мөн давхар хамгаалагддаг болохыг тайлбарласан. Үндсэн хуулийн тулгуур нь хууль дээдлэх зарчим, шударга ёсны зарчим, тэгш эрхийн зарчим хэмээгээд эдгээрийн аль нэг нь доголдол тохиолдолд эрх зүйт төрийн талаар, хүний эрх, эрх чөлөөг хангах талаар ярих боломжгүй болно хэмээлээ. Энэ агуулгаар бодлогын түвшинд буюу хууль тогтоомжууд тэгш эрхийн зарчмын хангаж буй эсэх, хууль тогтоомжийн хэрэгжилт тэгш эрхийн зарчмын хангаж буй эсэхийг нягталсны дүгнэлт нь нөхцөл байдлыг илэрхийлнэ гэв. Бодлогын баримт бичиг боловсруулж, баталж буй түвшин буюу Улсын Их Хурал, Засгийн газар эрх зүйн хэм хэмжээ тогтооход эрх тэгш байх зарчмыг баримталж буй эсэх талаар илтгэлд дурдаад, тодорхой төрлийн гэмт хэрэгт оногдуулж буй хариуцлага, ялын бодлогын талаар жишээ татав. Тэгш эрхийг хангахдаа нийгмийн бүлгүүдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, дэмжин ажиллах шаардлагын талаар илтгэгч тайлбарласан. Хууль хүчний байгууллага болон шүүхийн байгууллага эрх зүйн хэм хэмжээг эрх тэгш хэрэгжүүлэхэд үүрэгтэй бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааг анхаарч, нягталж байх шаардлагатай гэв. Ялгаварлан гадуурхалтын талаарх олон улсын хандлагын тодорхойлолт, хөгжлийн талаар болон ангиллын талаар илтгэлд дурдсан байв. Ялгаварлан гадуурхалтыг шууд болон шууд бус гэж ангилдаг бөгөөд 2021 оноос манай улс хууль тогтоомждоо шууд бус ялгаварлан гадуурхалтын талаар томьёолж эхэлсэн гэдгийг дурдав. Мөн олон улсын жишгээр ялгаварлан гадуурхалтыг өдөөх, турхирах, дэмжих, нөхцөлийг бий болгох шинжүүдийг хуульчлах ёстой гэж үздэг ч Монгол Улсын хувьд хангалтгүй байдгийг хэлж байсан. Сүүлийн үеийн онолын үзэл баримтлалаар тохиолдол тус бүрийг хамаарах бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргахыг ялгаварлан гадуурхахаас ангид байх, тэгш эрхийн зарчмыг хангахад тустай хэмээн томьёолж байгааг Д.Сүнжид дарга тайлбарлав. Тэгш эрхийн зарчмыг хангах хүрээнд эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эерэг, таатай байдал үүсэж түр, тусгай арга хэмжээ авч хэлбэрээр ялгаварлан дэмжих шаардлагатайг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрхийг хангах хүрээнд шаардлагатай нөхцөл, хангамжийн талаар жишээ татан тайлбарласан.

Хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн гомдол, мэдээлэл, мөн тус Комиссоос хийсэн судалгаануудыг нэгтгэн дүгнэхэд хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт их байдаг болохыг хэлээд холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн. Цаашид энэ төрлийн гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх механизм бүрдүүлэхэд төвлөрч анхаарах шаардлагатай гэдэг саналыг гаргаж буйгаа танилцуулсан. Хэдийгээр хууль тогтоомжид тодорхой хэмжээгээр тусган, зохицуулсан боловч 2017 оноос хойш хоёр удаа энэ төрлийн гомдлоор хэрэг нээсэн, гэхдээ нэг ч хэргийг шийдвэрлээгүй. Учир нь бодит хохирол шаарддаг, харин энэ төрлийн үйлдэл хэлбэрийн төдий бүрэлдэхүүнтэй биш учир гэмт хэргийн зүйлчлэлийн улмаас шийдэгдсэн тохиолдол байдаггүй аж.

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд 2021 оны хуулиар ялгаварлан гадуурхахгүй гэж тусгаснаас хойш энэ төрлийн гомдол эрс нэмэгдсэн болохыг дурдаад эдийн болон эдийн бус харилцаа, иргэний харилцаа, төрөөс үйлчилгээ авахтай холбоотой ялгаварлан гадуурхалтын асуудал олонтаа хөндөгддөг гэлээ. Иймд ялгаварлан гадуурхалт мөн эсэхийг тогтоох, шүүхийн бус журмаар шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, нэгэнт тогтоогдсон тохиолдолд үргэлжлүүлэн шийдэх процессыг тодорхойлох санал танилцуулсан.

Монгол Улсад ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомж бий хэдий ч бодит байдал дээр ялгаварлан гадуурхалт байсаар байгааг Комиссын дарга Д.Сүнжид тэмдэглэв. Энэ төрлийн гомдол байнга ирдэг бөгөөд гомдлыг хүлээж авах, шийдвэрлэх механизмыг бий болгох, зохицуулах хэрэгцээ шаардлага тулгамдсан болохыг илтгэлийнхээ төгсгөлд хэлсэн.

Дараа нь Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч Д.Оросоо “Үзэл бодлоо илэрхийлэх эрх ба ялгаварлан гадуурхалт” сэдвээр илтгэл танилцуулсан. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд итгэл үнэмшил, үзэл бодлоор нь  ялгаварлан гадуурхах асуудлын талаар мэдээлэл өгсөн. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн анхдагч суурь бол үзэл бодлын эрх чөлөө байдаг. Энэ нь итгэл үнэмшил, үзэл бодолтой байх, түүнийгээ өөрчлөх, чөлөөтэй бодож сэтгэх, ямар ч хориг цээргүй чөлөөтэй баримтлах, шашин шүтэх, эс шүтэх зэрэг суурь эрхүүдээс бүрддэг байна. Үзэл бодлоо үг хэлэх, тайван жагсаал, цуглаан хийх, хэвлэн нийтлэх, ажил хаях, өлсгөлөн зарлах, эвлэлдэн нэгдэх хэлбэрээр илэрхийлдэг хэмээн үзэж, хамгаалдаг байна. Үзэл бодлын эрх чөлөөг хамгаалах нь нийгмийн урсгал, хөдөлгөөн, хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг болохыг илтгэгч дэлгэрэнгүй танилцуулаад ялгаварлан гадуурхалт дунд ноцтойд тооцогддог гэдэг байр суурийг танилцуулж байв. Энэ төрлийн ялгаварлан гадуурхалтын үр дүнд нийтийн оюун санааны эрх чөлөө хумигдаж, нийгмийн хөгжлийг сааруулдаг, асар их хохирол учруулдаг болохыг жишээ татан, танилцуулсан. Тиймээс дотоодын хууль тогтоомждоо үзэл бодлын ялгаварлан гадуурхалтын асуудлыг нарийвчлан тусгаж, томьёолохтой холбоотой саналаа танилцуулсан. Эрүүгийн хуульд тусгахаас гадна Зөрчлийн хуульд үзэл бодлын ялгаварлан гадуурхалтын хөнгөн, жижиг хэлбэрт ямар хариу арга хэмжээ, зохицуулалт шаардлагатайг судлах, нийгэмд олон янзын үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх нийгмийн соёлыг төлөвшүүлэх шаардлагатай гэдэг санал хэллээ. Энэ хүрээнд ялгаварлан гадуурхалтыг үг хэллэгээр тодорхойлох асуудлыг анхаарч үзэх санал мөн хэлж байв.

Цахим орчин, нийгмийн сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хамгаалах, бусдыг үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхээ эдэлсний төлөө буюу өөрийнхөөс нь өөр үзэл бодолтой байсны төлөө дайрах, доромжлох, гутаах асуудал гарч байгааг анхаарах шаардлагатайг илтгэгч Д.Оросоо тайлбарласан. Түгээмэл байдаг энэ үйлдэл нь үнэн хэрэгтээ ялгаварлан гадуурхалт бөгөөд мэдээллийн урсгалыг сааруулах, улмаар оюун санаа, нийгмийн хөгжилд сөрөг нөлөөтэй байдаг гэв. Тиймээс нийгмийн оролцогч бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, хамгаалах нь чухал учраас энэ чиглэлээрх нарийвчилсан судалгаа хийж, дүгнэх, энэ эрхийг хангах, хамгаалах чиглэл авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох шаардлагатай гэв.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын ерөнхий прокурорын газар, төрийн захиргааны төв байгууллагууд, Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох бусад агентлаг, Монголын хуульчдын холбоо, Дотоод хэргийн их сургууль, ерөнхий боловсролын байгууллагуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд оролцсон юм. Дээрх илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, илтгэгчид болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, тодруулга, тайлбар авав.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун үг хэлэв. Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль эрх зүйн орчин шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлээд энэ чиглэлээр нарийвчилсан судалгаануудыг өргөн хүрээнд хийж, бүх талын оролцоотой хэлэлцүүлгүүд, зөвлөлгөөнийг зохион байгуулсны үр дүнд цогц шийдэл боловсруулах боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд үр дүнтэй хамтран ажиллахыг хүсээд, оролцогчдод талархал илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө
Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
  • •Тэрбум мод
  • •Видео мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Нийслэл
  • •Степпе Арена
ХУРААХ
“Эрч хүч – Эв нэгдэл” уриан дор...
С.Эрдэнэболд: Парламент хүний...

“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Kuzmo 2025-05-20

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө
Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

4 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

6 цагийн өмнө өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

7 цагийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

7 цагийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

7 цагийн өмнө өмнө

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

7 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Балжинням, Дашням давхарласан өдөр

7 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

1 өдрийн өмнө өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

1 өдрийн өмнө өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

1 өдрийн өмнө өмнө

Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд 135.000 мод шинээр тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

1 өдрийн өмнө өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

1 өдрийн өмнө өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Бага тэнгэрт барилгуудын зөвшөөрөл гарга гэж намайг шахсан

2 өдрийн өмнө өмнө

Намрын адаг шар нохой сарын билгийн тооллын 1

2 өдрийн өмнө өмнө

Үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-08 өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-08 өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2026-10-08 өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах