• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өгий нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулахад тусгасан дөрвөн тэрбум төгрөгийг ингэж зарцуулжээ

“Зууны мэдээ” сонин “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээ 14 хоног тутамд хүргэдэг билээ. 2025.06.18-ны өдрийн дугаартаа  “Өгий нуурыг гүнээс нь цэвэрлэх цаг болжээ” нийтлэлээ  хүргэж байсан. Нийтлэлдээ Улаанбаатар хотоос 346 километр, Архангай аймгийн төв  Цэцэрлэг хотоос  122 километрт орших Монгол орны төв хэсэгт байрладаг цэнгэг уст Өгий нуур  сүүлийн жилүүдэд бохирдож, усны түвшин багасаж буй асуудлаар бид  нөхцөл байдал ямар  байгааг сурвалжилсан билээ. Тэгвэл энэ удаагийн нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлдээ 2019-2020 оны улсын төсөвт  Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөлд дөрвөн тэрбум төгрөг тусгасан ч  бүтээн байгуулалтын ажил нь дуусаагүй талаар, нуурын бохирдлыг цэвэрлэх ажил ямар түвшинд байгааг хөндөж байна.

Өгий нуурыг цэвэрлэх ажил эхэлжээ

Өгий нуурын бохирдол ширгэлтийн асуудал олон жил яригдаж буй. Өнгөрсөн хугацаанд санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын нэг  нь 2019-2020 оны улсын төсөвт Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөл. Тус төсөлд улсын төсвөөс  дөрвөн тэрбум төгрөг тусгасан байдаг.

Уг төслийн хүрээнд нуурын усны түвшинг нэмэгдүүлэхийн тулд залуу Орхон голоос Хөгшин гол руу 8.9 км газар суваг шуудуу татаж тухайн гол дээр тохируулга хийхээр төлөвлөжээ. Мөн нуур орчимд хамгаалалтын хашаа барих, хамгаалалтын хашаанаас дотогш машинаа оруулахгүй байх ажлыг тусгаж. Түүнчлэн аялагчдад тулгамддаг гол асуудал болох ариун цэврийн байгууламжийг шийдэхийн тулд Өгий нуурын орчимд хүн ихээр төвлөрдөг хоёр цэгт отоглох цэг байгуулахаар төлөвлөсөн байна.

Залуу Орхон голоос Хөгшин гол руу 8.9 км газар суваг шуудуу татах газрыг ухсан боловч гол дээр тохируулга хийгдээгүй. Нуурын эрэг дагуух шон газартаа бүрэн суугаагүй тул хүмүүс авч хаяж машинтайгаа явдаг. Ариун цэврийн байгууламж  нь ашиглалтад орохоосоо өмнө дээвэр нь хуулраад, хаалга үүд нь эвдэрчихсэн байдалтай улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөг Өгий нуурын эрэгт ийм л дүр зурагтай байна.

Ажил дуусаагүй гол шалтгаан нь цар тахал гарч ажил гацаж, мөн үүний дараа бараа материалын үнэ нэмэгдэж төсөвлөсөн мөнгө нь хүрэхээргүй болсон гэнэ. Хэрэв энэ бүхэн хэрэгжээд эхэлсэн бол Өгий нуураа бохирдлоос хамгаалах жишиг ажил болох байсан гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.

Мэдээж энэ бүхнийг харж байгаа хүмүүс бол нутгийн иргэд, ялангуяа Өгийнуурын ойролцоо үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазынхан болон малчид юм.

Уг бүтээн байгуулалтын ажлын талаар Өгийнуур сумын залуу малчин О.Энхтайван “Өгий нуурыг зорин ирэх аялагчид гэр амралтаас илүүтэй өөрсдийн майхантай ирж амрах нь элбэг байдаг. Ингэхдээ ил задгай бие засах, хог хаях асуудал их байна. Энд нийтийн бие засах газар ховор. Тиймээс нийтийн боловсон бие засах газрын асуудлыг шийдээд, амрагчид өөрсдөө соёлтой байвал нуур орчмын бохирдол буурах болов уу. 2019 онд  төслийн хүрээнд  бүтээн байгуулалт хийж эхэлсэн боловч дуусахаасаа өмнө нурж эхэлж байна” гэлээ.

Төслийн гүйцэтгэгч байгууллагаар “Эвт уул” ХХК ажилласан байна

2019-2020 оны улсын төсөвт Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийн гүйцэтгэгч байгууллагаар  “Эвт-Уул” ХХК ажилласан байна. Тус компани 2011 онд байгуулагдсан бөгөөд  зам, гүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  2024 онд гэхэд Архангай аймгийн Хайрхан сумын Хануй голын 109.15 метрийн төмөр бетон гүүрийг байнгын ашиглалтад оруулсан.

“Эвт-Уул” ХХК 2019 оноос Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ отоглох цэг байгуулах, эрэг орчмын бүс рүү  машин оруулахгүй байх  зориулалтын хамгаалалт хийх, нуурыг бохирдол ширгэлтээс  хамгаалах зэрэг ажил гүйцэтгэхээр болсон аж. Уг төслийг 2020 онд дуусгах төлөвлөгөөтэй байсан хэдий ч  ажлын гүйцэтгэл нь дуусаагүй өнөөдрийг хүрчээ.

Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийн талаар “Эвт-Уул” ХХК-ий захирал Э.Түдэвдоржоос тодруулсан юм. Тэрээр “Төслийн хүрээнд Өгий нуурын урсцыг сайжруулахаар 8.9 км  шуудуу татсан.  Шороон шуудуу нь хийгдсэн байгаа.  Гол нь анхны  мэргэшсэн экспертээр батлагдсан  зураг нь  эхний  дөрвөн км нь биомембрантай шуудуу хийнэ гээд гарчихсан.  Гэвч төсөлд биомембран байхгүй шороон далан гээд тендерээ зарласан.

3.8 тэрбумын тендер авсан  зургаараа хийхээр зургаан тэрбум гаран болсон. Судалгаагүй эхлээд зураггүй зарласан ажил ийм эрсдэлтэй гэж харж байна.

Гүйцэтгэлийн хүрээнд шороон  суваг шуудуугаа хийчихсэн. Зургаараа хийх гэхээр  төсөв мөнгө нь хүрэхгүй болчхоод  ус тавьж болохгүй зогсчихсон байгаа.  Хэрэв ус  тавих юм бол намаг нь хатах, ширгэх асуудал үүснэ гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөсөн.

Мөн нуур орчмыг хамгаалах   15 км  200 метртэй шон,  шувуу харах цамхаг,  нуур тойроод 3-4 худаг гаргаж тухайн жилээ хүлээлгэж өгсөн.

Саяхан очиход тойруулаад суулгасан шонг хүмүүс булга татаж, машинаараа шууд нуурын эрэг дээр тулж очих, майхнаа  барих  зэрэг асуудал үүсгэж байгаа харагдсан.

 Харин хоёр ариун цэврийн байгууламж барих ажлын явцад ковид гараад хөл хорио тогтоочихсон. Хүлээлгэж өгөөгүй болохоор хүмүүс хоёр ч удаа тоночихсон байсан. Сумын засаг даргатай яриад энэ намартаа  хоёр ариун цэврийн байгууламж дахин янзалж,  хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Төсвийн гүйцэтгэлээрээ  200 гаруй сая төгрөг авч чадаагүй. Дахиж зураг дээрээ хөрөнгө нэмж тавиад  биомембрантай залуу Орхоноосоо усаа тавьбал сайн төсөл гэж харж байгаа. Хэрвээ биомембрангүйгээр  шороогоор нь усаа тавьчих юм бол намаг алсдаа хатах эрсдэлтэй” гэдгийг хэлж байлаа.

Энэ талаар сумын Засаг дарга н.Үүрцайх “Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийн асуудлыг холбогдох газруудад танилцуулсан” гэсэн юм.

Мөн Өгийнуур суманд нуурын экологитой холбоотой  төсөл энэ жилээс хэрэгжиж эхлэх юм байна.  Ерөнхийлөгчийн тамгын газар, Хархорум хотын захирагчийн албыг оролцуулсан өргөн цар хүрээтэй хэлэлцүүлгийг зохион байгуулах талаар тухайн төслийн  хамт олонд хандсан бөгөөд ирэх сараас хийхээр төлөвлөж байгаа аж.

Хэлэлцүүлгийн үр дүнд тодорхой санал санаачилга, шийдвэрүүд гарч холбогдох салбарынхан анхаарч ажиллах боломжтой гэсэн юм.

Мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулж буй  Өгий нуурыг цэвэрлэх ажлыг наймдугаар сарын 4-нөөс эхлүүлсэн байна.

58 хувийг машин техникийн гаргасан шороон зам эзэлж байсан

Жил бүрийн  VII-VIII сарын нэгэн хүртэл  Өгий нуур орчимд  дотоодын аялагчдын оргил үе байдаг аж.  Жилдээ ойролцоогоор 30 мянган аялагч  Өгий нуурыг зорин очдог байна. Гэвч аялагчдын хувьд зарим нь  нуурын эрэгт  хэрэглэсэн нойтон салфетик,  ариун цэврийн цаас зэрэг хог хаягдлаа орхидог, үс, биеэ савандаж нуурын усанд угаадаг, ил бие засдаг зэрэг үйлдэл гаргадаг аж.  Жилд нуурын эргэн тойрноос 250-300 тн  хог гардаг байна. Наадмын өдрүүдэд бол хог хаягдал маш их хэмжээгээр нэмэгддэг аж.

Энэ жилийн наадмын үеэр мөн л энэ зураг Өгий нуурын эрэгт давтагдав. Хүмүүс машинтайгаа нуурын эрэгт тулж зогсох, майхнаа барих, хог хаягдал хаях зэрэг асуудал үүссээр.  Энэ бүхэн эцэстээ  нуурын ус, хөрсөнд хэрхэн нөлөөлдөг болон нуурын усны чанар байгаа талаар ШУА-ын Газар зүй, гео экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Одсүрэнгээс тодруулсан юм. Тэрээр “Аялал жуулчлал, олон хүний хөл, машин техник усны чанар гэлтгүй эргэн тойрны хөрс, ургамалд нөлөөлж байгаа. Бид усны чанар гэлтгүй хөрс, газрын бүрхэвчийн өөрчлөлт зэргийг судлахад хамгийн нөлөөтэй нь машин зам байсан. Тодруулбал, Өгий нуураас хааш хаашаа 10 км тойруулаад газар ашиглалтыг авч үзэхэд 58 хувийг машин техникийн гаргасан шороон зам эзэлж байсан. Мөн аялал жуулчлал явагддаггүй байсан үетэй харьцуулахад хог хаягдал нэмэгдсэн.

Түүнчлэн 101.95 га нь хүний үйл ажиллагаатай газар ашиглалтын нөлөөнд өртсөн гэж гарсан. Үүнийг нийт газар нутагт нь хувилаад үзвэл 0.18 хувийг эзэлж байгаа юм. Нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг гэр түрээсийн газар 2003 онд нэг га орчим байсан бол 2023 онд 20.7 га-д хүрсэн байсан.

Нүхэн жорлонгийн бохирдол нь газрын доорх ус буюу хөрсний гүехэн усанд эхлээд нөлөөлдөг. Газар доорх ус нь урсгалынхаа дагуу урсаад зарим нь нуурынхаа устай холбогдож, нөлөөлдөг байж болно. Эсвэл байршлаасаа хамаараад эсрэг чиглэлд урслаа гэхэд газар доорх усыг бохирдуулна. Бид газар доорх уснаас хараахан судалгаа хийгээгүй байна. Нүхэн жорлон бол газар доорх усны нэг том бохирдуулагч болоод байгаа.

Мөн хог хаягдал байна. Хог хаягдал нь голцуу гуу жалга руу орж хуримтлагдаад хур борооны ус, үерээр дамжиж гол, нуур луу ордог. Зарим хог хаягдал нь олон жилийн дараа задардаг тул одоогоор үр дүн нь мэдэгдэхгүй, бохирдол нь илрэхгүй байгаа ч хэдэн арван жилийн дараа нуурын усанд маш сөрөг нөлөөтэй болно. Тухайлбал, гялгар уут, ундааны сав нь усанд орж задраад микропластикын  буюу тун аюултай бохирдлыг үүсгэдэг” гэдгийг хэлж байв.

Эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Тиймээс Монгол орныхоо төв хэсэгт байрладаг үзэсгэлэнт Өгий нуураа  цэнгэг уст нуураар нь авч үлдэхийн тулд бид хаана хаанаа хариуцлагатай байж, байгаль дэлхийгээ хайрлая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 143 (7640)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр
Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно
Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
Хот, дүүргийн Засаг дарга нарын...
СХД-ийн 19-р хороонд ашиглалтын...

Өгий нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулахад тусгасан дөрвөн тэрбум төгрөгийг ингэж зарцуулжээ

Kuzmo 2025-08-06

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр
Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно
Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

9 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

10 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

10 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

10 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

22 цагийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

22 цагийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

22 цагийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-15 өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах