Их Британийн нийслэл Лондон хотод байрлах Букингемын ордны барилга хэт хуучирч, усны хоолойноос ус гоожиж, гал гарч ч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас засвар шинэчлэлтийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр болжээ.
Засварын ажилд тус улсын Засгийн газраас нийтдээ 369 сая фунт стирленгийг төсөвлөөд байгаа бөгөөд энэ үеэр хатан хаан хоёрдугаар Элизабет ч гэсэн өөр өрөө рүү нүүхээс өөр аргагүйд хүрчээ.
XVIII зууны үед баригдсан 775 өрөөтэй Букингемын ордонд дэлхийн хоёрдугаар дайны дараа үе буюу Германы бөмбөгдөлтөөс хойш томоохон хэмжээний засвар огт хийгээгүй ажээ.
Засварын ажил ирэх жилүүдэд үргэлжлэх бөгөөд 2027 он гэхэд бүрэн дуусах гэнэ. Дашрамд дурьдахад, Букингемын ордны дээвэр дээр нарны эрчим хүчийг хуримтлуулах тавцанг байрлуулахаас гадна жуулчдад үйлчлэх хэсгийг мөн бий болгох юм байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.