• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүлээлт, найдлага дагуулсан АН-ын Их хурал

Лам олдохгүй бол буцахдаа залахын үлгэрээр Ардчилсан намын фракциудын эцэс төгс­гөл­гүй улстөржилт, талцал ху­ваагд­лаас залхсан ард түмэн МАН-ын 65 гишүүнд төр удирдах эр­хийг ат­гуулж, үнэм­лэ­хүй олон­хийн суу­­дал өг­сөн нь саяхных. Гэвч энэ сон­­голт зөв байсан уу гэ­дэгт эр­гэл­зэх хү­мүүс биш­гүй олон болс­ныг сарын өмнө болсон орон нут­гийн сонгуулийн дүн харуулсан.

Өөрөөр хэлбэл, Ардын нам нь арай дээр байх болов уу хэмээн сохроор найдаж, МАН-аас дэвшсэн бор халзан хонийг хүртэл дугуйлж орхисон иргэд далаараа цэвэр тавиулж орхисноо хожимдож ухаарсан хэрэг. Алийг нь ч сонгосон адилхан юм байна хэмээн цөхөрч орхисноо орон нутгийн сонгуулиар илэрхийлж, санал өгөхөөс татгалзан ирц бүрдэхгүйд хүрч байв.

Цаашид хэрхэх вэ, 2020 онд хэнд итгэх вэ гэсэн асуулт хариулт эрсээр байгааг нуух юун. Ард түмний итгэлийг авсан МАН-ынхан амьдралыг нь өөд татах бус албан тушаалаа хуваарилж, мөнгөгүйн зовлон тоочсоор дөрвөн сарыг үдчихлээ. Ямар ч улсын Засгийн газар, УИХ-ын эхний 100 хоног ирэх дөрвөн жилд хийх их ажлынхаа шанг татдаг, том ажлыг эхлүүлдэг хариуцлагатай цаг үе байх учиртай.

Гэтэл МАН-ын Засгийн газар эхний гурван сар зөвхөн нэр солих, “бор халзан” гишүүд нь ах дүүгийн харилцаагаа мартаж төрийн хүн болсон гэдгээ ойлгох “ухаарлын” цаг хугацаа болж өнгөрлөө. Ардчилсан намын эхлүүлсэн Хамтын тэтгэврийг Насны хишиг болгох, “Сайн оюутан”-г өөрчилж оюутны сургалтын зээл болгох, уул усны нэр өөрчлөх, амралтын өдөр хоногийг нааш цааш болгох гэх мэтээр жижигхэн асуудалтай зууралдсаар дөрвөн сарыг үдлээ. Ард түмэн бид ч тэнэг болж гүйцжээ. Атга чихэр өгөхөөр магнай хагартал баярлаж, аваад хураачихвал туниж гүйдэг жаахан хүүхэд аятай л хүүхдийн мөнгө өгнө гэхэд нь баярлаж, өгөхгүй гэвэл туниж гүйсээр өвөлтэй золгов.

Ирэх оны төсөвт мөнгө өгөх заалт ороосой хэмээн залбирах нь холгүй л горьдож суудаг боллоо. Ямар юмных нь их бүтээн байгуулалт, эх орны хөгжил дэвшил. 20 мянган төгрөгөө хэл амгүйхэн авч, хоногийн хоолоо залгуулж байвал баярладаг мунхаг, харанхуй цаг үе рүүгээ эргээд ухарч байна. 2012 оноос АН-ынхан өр тавиад ч болов үндэсний хэдэн үйлдвэрээ хөл дээр нь босгосны хүчинд өнөөдөр идэх талхгүй, өмсөх хувцасгүй болчихолгүй тэсч байгаа юм. Ардчилсан нам нь арай дээр байж дээ гэх үг учир мэдэх хүмүүсийн амнаас унах болжээ.

Талхны мөнгө, гудамжны цасанд санаа зовнисон монголчуудыг арай холыг хардаг, томыг төсөөлдөг болгох, эх хүүхдийн 20 мянган төгрөгөөр улс төр хийдэг биш их бүтээн байгуулалт хийж, улсын хөгжил дэвшлийг удирддаг төр байгуулах үүрэг АН-д дахиад ногдох нь дамжиггүй. Тэр их итгэлийг дахин авахын тулд энэ нам өнгөрсөн дөрвөн жилийн алдаанаасаа суралцаж, илүү шинэчлэгдэх учиртай. Иргэд ч үүнийг хүсч буй. Тэр шинэчлэл нь албан тушаал горилсон хэсэг залуус зурагтаар онол ярьж “хэлбэрдэх”, фракцийн дарга нар нь өвөр зуураа хор найруулж намын даргаа солих тухай биш юм.

Намын эгэл жирийн гишүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулж, Ардчилсан нам дарга нарын нам биш гэдгийг л батлах тухай асуудал. Даргад таалагдсан нь шийдвэр гаргах төвшинд ажиллаж, жирийн гишүүд нь зөвхөн сонгуулиар санал өгөхөд л хэрэг болдог гажиг тогтолцооноосоо салахгүй л бол зөвхөн намын даргаа солиод АН шинэчлэгдэхээс өнгөрсөн. Ирэх сарын 06-нд хуралдах намын Их хурал иргэдийн бүх хүлээлтэд хариулт өгөх учиртай. Намдаа эрс шинэчлэл хийх үү, эс бөгөөс фракцийн улс төр өрнөж, намын даргыг өөрчилсөн болоод өнгөрөх үү гэдэг нь анхаарал татах сэдэв байх нь мэдээж.

Их хурлын үндсэн сэдэв намын даргыг солих уу

Ийм таамаг хэдийнэ улс төрийн хүрээнд гарч эхэлжээ. Ойрын өдрүүдэд толгойтой болгон нь АН-ын дарга болох тухай мөрөөдлөө ярьж эхэлснээс хойш Их хурлаараа тэд намын даргаа өөрчлөх нь ээ гэсэн яриа гарахад хүрчээ. Тэгвэл Их хурлын үндсэн сэдэв нь намын үндсэн дүрмийг шинэчлэх асуудал аж.

Өөрөөр хэлбэл, ҮЗХ, Хяналтын зөвлөлийг зөвхөн намын дарга, фракцийн даргын ойрын хүмүүсээр бүрдүүлэх боломж олгож байсан хуучин дүрмийг өөрчлөх асуудал энэ удаагийн Их хурлын гол сэдэв байх гэнэ. Намын дүрэм гэдэг маш олон зүйлийг тусгасан томоохон бичиг баримт. Тиймдээ ч өөрчлөлт бүрийг тоочих нь илүүц биз. Их хуралд оролцох төлөөлөгчдийг өмнө нь дарга тодруулдаг байсан бол энэ удаад намын жирийн гишүүд нь хуралдаж тодруулахаар болж, өнгөрсөн амралтын өдрүүдээр аймаг, сум дүүргийн хэсгийн хороодууд хуралдаж төлөөлөгчдөө томилж эхэлжээ.

Намын үүрийн дарга нар Их хуралд оролцоно хэмээн дээр дооргүй хэрүүл тэмцэл хийж эхэлсэн ч энэ удаагийн Их хурал дарга нарынх биш жирийн гишүүдийн, намынхаа төлөө яваа олон зуун дэмжигчдийн хурал болох аж. Мөн төлөөлөгчдийн тооны харьцааг тэнцвэржүүлэх үүднээс залуус, эмэгтэйчүүд, ахмадуудын квотыг нэмж өгсөн тухай эх сурвалж дуулгалаа. Орон нутагт АН-аас нэр дэвшч ИХТ-д сонгогдсон төлөөлөгчид Их хуралд оролцох бөгөөд иргэдийн хүсч хүлээж буй шинэчлэл, өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлэх боломжийг бүрдүүлж өгчээ.

Орон нутгаас ирэх эдгээр төлөө­лөгчид АН-ын мянга мянган жирийн гишүүд, дэм­жигч­дийн дуу хоолой болно уу гэхээс даргын өмнөөс дуугардаг “утсан хүүхэлдэй” биш байгаасай гэсэн хүлээлт байгааг ч нуугаад яахав. Ардчилсан намын шинэчлэл нь нэг дарга солиод болдог асуудал биш гэдгийг ойлгох, Их хурлаа илүү үр дүнтэй болгож чадах эсэх нь орон нутгаас ирэх эдгээр төлөөлөгчдөөс ихээхэн шалтгаалах учиртай.

АН даргын бус бодлогын фракцитай болно

Намын дүрэмд орох гол өөрчлөлтөөс онцолвол, АН-ын даргыг ҮЗХ-ны цөөн хэдэн гишүүд биш жирийн гишүүд сонгодог байхаар өөрчлөлт оруулахаар болжээ. Түүнчлэн, аймаг, сум дүүргийн хэсгийн хороодын даргыг ч жирийн гишүүд нь хуралдаж томилно хэмээн шинэ дүрэмд тусгажээ. Ингэснээр фракцийн даргын ойрын хүн аймаг, сум, дүүргийн намын дарга болчихоод намын гишүүдээ манай, танай фракци хэмээн ялгадаг байдал алга болох юм. Дүрмээ шинэчилж баталсны дараа л намын болон аймаг, сум, дүүргийн хэсгийн хороодын дарга нарыг томилох асуудал яригдах сурагтай. Мөн даргын фракци байхгүй болж оронд нь бодлогын фракци, бүлэг бий болох, албан тушаалын төлөө биш улс орны хөгжлийн төлөө үзэл бодлоороо эвлэлдэн нэгддэг болно хэмээн дүрэмд тусгасан байна.

АН бол баруун төвийн нам гэдгээ Их хурлаараа баталгаажуулахаас гадна ротацийг хоёр жил тутамд нэг удаа хуралдуулах, ротацид суух төлөөлөгчдийн нас, хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх үүднээс эхний 76-г нь УИХ, Засгийн газрын гишүүд болон болон аймаг, орон нутгийн төлөөлөгчөөс бүрдүүлэх, дараагийн 76 нь эмэгтэйчүүд, гуравдахь 76-д залуусыг багтааж, үлдсэн хоёр 76 суудалд чөлөөт өрсөлдөөн явуулж хэн ч сонгогдон орж болдог байхаар зохицуулалт хийхээр ярьж буй сурагтай. Нэг фракцийн нөлөөнд ордог ҮЗХ, Хяналтын зөвлөлийн гишүүдийг ч намын жирийн гишүүд сонгодог болсноор фракцийн улс төрөөс ангижирна гэж үзжээ.

Мөн намдаа ахиухан мөнгө өгсөн нь албан тушаалд очдог буруу тогтолцоог дүрмийн шинэчлэлийн хүрээнд өөрчилж, намын жирийн гишүүдийн татварыг нэмэх, ингэснээр хариуцлагын тогтолцоо сайжирна хэмээн үзэж байгаа гэнэ. АН-ын гишүүд жилд 1200 төгрөг намдаа татвар гэж төлдөг ч хэн ч энэ мөнгөнийхөө араас хяналт тавьдаггүй аж. Бараг өгдөг хүн ч ховор талаар албаныхан ярьдаг. Харин намын гишүүдийн татварыг нэмснээр хариуцлага, хяналт сайжирч, миний мөнгийг хаана юунд зарцуулж байна вэ хэмээн жирийн гишүүд хянадаг, судалдаг тогтолцоо бий болно гэж үзэж байгаа гэнэ.

Жирийн гишүүдийн оролцоо идэвхжиж эхэлснээр намд мөнгө төлөөд албан тушаал авдаг, намын ҮЗХ, Хяналтын зөвлөл, ротицид мөнгө төлж хүссэн шийдвэрээ гаргуулдаг буруу тогтолцоог арилгах юм байна. Намын гишүүдийнхээ тоог шинэчлэн гаргахаас гадна, дэмжигчдийн судалгааг ч мөн гаргаж, сэтгэл хөдлөлөөр бус бодит тооцоо судалгаатай сонгуульд оролцдог болох юм.

Энэ мэтээр ирэх сард хуралдах Их хурлаар АН маш том өөрчлөлт хийхээр ярилцаж байна. Яриа хэлцэл төдий байгаа эдгээр томоохон дүрмийн өөрчлөлтүүдийг хийж чадах эсэхээс АН шинэчлэгдэх үү, эс шинэчлэгдэх үү гэдэг нь тодорхой болно. Яг одоо АН-ынхан том шинэчлэлийн гараанд ирээд байна. Дээрх бүх өөрчлөлтийг нэгдмэл нэг нам шиг байж хийж чадвал Ардчилсан намд итгэх итгэл эргээд сэргэж, зовлон тоочдог бус зорилготой хөдөлдөг намаар удирдуулахыг ард түмэн хүсэх нь дамжиггүй. Өнөөх л бахь байдгаараа фракцийн дарга нар нь хурлаа самарч, дарга солих тухай эцэс төгсгөлгүй улстөржилт болоод дуусвал дараагийн 20 жил дахиад лааз өшиглөх сонголт бийг сануулах нь илүүц биз.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Луй Уолтоны удирдлаган доорх...
Цас хайлуулах давс, бодисоо...

Хүлээлт, найдлага дагуулсан АН-ын Их хурал

Өнөртогтох 2016-11-28

Сэдвүүд : #Нийтлэл   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 минутын өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

11 минутын өмнө өмнө

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

17 минутын өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

20 минутын өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

21 минутын өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

14 цагийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

14 цагийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

15 цагийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

22 цагийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

22 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

23 цагийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

1 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

1 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2 өдрийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-22 өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

1 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2 өдрийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-22 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах