Төв Азийн Узбекистан улсыг урт хугацааны турш хатуу гарын дор захирсан Ислам Каримов агсан өнгөрөгч есдүгээр сард өвчний учир таалал төгссөн билээ. Түүнээс хойш Ерөнхий сайд Шавкат Мирзияев Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан юм.
Тэгвэл саяхан тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Ш.Мирзияев 88.6 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, Укбекистан улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр тодорлоо. 32 сая хүн амтай тус улсыг 27 жилийн турш удирдсан Каримов энэ оны есдүгээр сард таалал төгссөний дараа түүнийг хэн залгамжлах нь олон улсын анхаарлыг татаж эхэлсэн байдаг. Ажиглагчдын үзэж байснаар тухайн үеийн Ерөнхий сайд Ш.Мирзияев хамгийн боломжит хувилбар гэгдэж байлаа.
Харин энэ удаагийн сонгуульд ялалт байгуулснаар тэрбээр таван жил улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихаар болов. Түүний ялалтын мэдээ тарсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Узбекистаны шинэхэн Ерөнхийлөгч рүү өөрийн биеэр залгаж, баяр хүргэсний зэрэгцээ Орос улсад айлчлахыг урьсан байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.