• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

БНСУ-ын Ерөнхийлөгч огцрох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн дотны найз Чой Сун Шил тус улсын бизнесийн томоохон байгууллагуудаас өөрийн хоёр ч сандаа их хэмжээний мөнгийг хандив нэрийдлээр төвлөрүүлж байсан нь ил болсон билээ. Улмаар мөрдөн байцаагчид Чойг авлигын хэрэгт холбогдуулан шалгах үед өнөөгийн Ерөнхийлөгчтэй холбоотой материалууд ил болж эхэлсэн байдаг.

Тодруулбал, Пак Гын Хе улс төрийн үйл хэрэгтээ найзыгаа оролцуулж, зөвлөгөө авч, хэлэх үгээ хүртэл засварлуулж байсан нь олон нийтэд ил болсны улмаас нийслэл Сөүл хотноо хэд хэдэн удаагийн томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөх шалтгаан болж БНСУ-ын Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорч магадгүй нөхцөл байдал үүсээд байна.

Пак Гын Хегийн хувьд найздаа улс төрийн нууц баримт бичгийг дамжуулж, зөвлөгөө авч байсан нь  томоохон корпорациудаас их хэмжээний авлига авахад нөлөөлсөн гэж буруутгаж байгаа. Үүнийг улс төрийн жижиг сөрөг хүчнүүд ч овжиноор ашиглаж, Пак Ерөнхийлөгчийг өөрийн хүслээр албан тушаалаасаа буухыг хэд хэдэн удаа шаардсан юм. Тэгвэл өнөөгийн Ерөнхийлөгчийн хувьд гурван  ч удаа ард түмэндээ хандсан мэдэгдэл хийхдээ найзаасаа тусламж авч байсан гэдгээ хүлээж, толгой бөхийлгөн уучлалт хүссэн удаатай.

Гэсэн ч, түүний мэдэгдэл иргэдийн уур бухимдлыг улам лавшруулж, сая сая хүн Сөүлийн гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал хийх хэмжээний  нөхцөл байдлыг үүсгэснээс гадна эрх баригч Сэнүри намын рейтингийг навс унагасныг эх сурвалжууд онцолж байна. Ямартай ч, өнөөдөр Пак Гын Хе Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буух эсэх нь тодорхой болох учиртай.

Учир нь өнөөдөр БНСУ-ын парламент Ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах билээ. Сөрөг хүчний зүгээс парламентаар Пакад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд парламент өнөөдөр 14:00 цагт уг асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Парламент 300 суудалтай бөгөөд хуулийн төслийг гишүүдийн 200 нь дэмжих төлөв ажиглагдаж байгааг ажиглагчид онцолжээ. Учир нь эрх баригч Сэнүри намын зарим гишүүд ч Ерөнхийлөгчөө огцруулах шийдвэр гаргаж магадгүй байгаа гэнэ.

Ерөнхийлөгч Пак Гын Хе өмнө нь гурав дахь удаагаа мэдэгдэл хийхдээ сайн дураараа суудлаасаа буух бодолгүй байгаагаа илэрхийлж,  түүний хувь заяа хэрхэхийг шийдвэрлэх эрхийг парламентын гишүүдэд үлдээж буйгаа мэдэгдсэн.  Тодруулбал, тэрбээр энэ баасан гарагт болох парламентын хуралдааны үеэр гишүүд түүнийг суудлаас нь буулгахыг хүсвэл огцроход бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.  Пак “Үндэсний ассамблей миний Ерөнхийлөгчийн албыг хаших хугацааг богиносгох, эсвэл огцруулах ямар ч шийдвэр гаргасан бай, би тэдний шийдвэрийг дагах болно. Хэрэв үндэсний ассамблей улс төрийн эмх замбараагүй байдал, хий хоосон улстөржилтийг шийдвэрлэхийн тулд  эрх мэдлийг тогтвортойгоор шилжүүлнэ гэвэл  би Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна” гэжээ.  

Ирэх жил Ерөнхийлөгчийн халаагаа өгөх Ерөнхийлөгч Пак Гын Хе, түүний найз Чой Сун Шил нарын хэрэгт Солонгосын нэр нөлөө бүхий компаниуд болох Lotte, Samsung гэх мэт есөн компани холбогдоод буй бөгөөд саяхан гэхэд тэдгээр компаниудын удирдлагууд парламентад дуудагдан хэргийн талаар тайлбар хийсэн байдаг.  Ямартай ч, парламент өнөөдөр ямар шийдвэр гаргахаас хамаарч, Пак Гын Хегийн ирээдүй хэрхэх нь шийдэгдэх билээ. БНСУ-ын хуулийн дагуу Парламентын шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх хэлэлцэж, батлах эсэхээ шийдвэрлэдэг байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
ХУРААХ
М.Ананд: Хоёр жилийн өмнө...
С.Бямбацогт: Оффшорын хуулийг...

БНСУ-ын Ерөнхийлөгч огцрох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

Даваахүү 2016-12-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
БНСУ-ын Ерөнхийлөгч огцрох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн дотны найз Чой Сун Шил тус улсын бизнесийн томоохон байгууллагуудаас өөрийн хоёр ч сандаа их хэмжээний мөнгийг хандив нэрийдлээр төвлөрүүлж байсан нь ил болсон билээ. Улмаар мөрдөн байцаагчид Чойг авлигын хэрэгт холбогдуулан шалгах үед өнөөгийн Ерөнхийлөгчтэй холбоотой материалууд ил болж эхэлсэн байдаг.

Тодруулбал, Пак Гын Хе улс төрийн үйл хэрэгтээ найзыгаа оролцуулж, зөвлөгөө авч, хэлэх үгээ хүртэл засварлуулж байсан нь олон нийтэд ил болсны улмаас нийслэл Сөүл хотноо хэд хэдэн удаагийн томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөх шалтгаан болж БНСУ-ын Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорч магадгүй нөхцөл байдал үүсээд байна.

Пак Гын Хегийн хувьд найздаа улс төрийн нууц баримт бичгийг дамжуулж, зөвлөгөө авч байсан нь  томоохон корпорациудаас их хэмжээний авлига авахад нөлөөлсөн гэж буруутгаж байгаа. Үүнийг улс төрийн жижиг сөрөг хүчнүүд ч овжиноор ашиглаж, Пак Ерөнхийлөгчийг өөрийн хүслээр албан тушаалаасаа буухыг хэд хэдэн удаа шаардсан юм. Тэгвэл өнөөгийн Ерөнхийлөгчийн хувьд гурван  ч удаа ард түмэндээ хандсан мэдэгдэл хийхдээ найзаасаа тусламж авч байсан гэдгээ хүлээж, толгой бөхийлгөн уучлалт хүссэн удаатай.

Гэсэн ч, түүний мэдэгдэл иргэдийн уур бухимдлыг улам лавшруулж, сая сая хүн Сөүлийн гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал хийх хэмжээний  нөхцөл байдлыг үүсгэснээс гадна эрх баригч Сэнүри намын рейтингийг навс унагасныг эх сурвалжууд онцолж байна. Ямартай ч, өнөөдөр Пак Гын Хе Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буух эсэх нь тодорхой болох учиртай.

Учир нь өнөөдөр БНСУ-ын парламент Ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах билээ. Сөрөг хүчний зүгээс парламентаар Пакад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд парламент өнөөдөр 14:00 цагт уг асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Парламент 300 суудалтай бөгөөд хуулийн төслийг гишүүдийн 200 нь дэмжих төлөв ажиглагдаж байгааг ажиглагчид онцолжээ. Учир нь эрх баригч Сэнүри намын зарим гишүүд ч Ерөнхийлөгчөө огцруулах шийдвэр гаргаж магадгүй байгаа гэнэ.

Ерөнхийлөгч Пак Гын Хе өмнө нь гурав дахь удаагаа мэдэгдэл хийхдээ сайн дураараа суудлаасаа буух бодолгүй байгаагаа илэрхийлж,  түүний хувь заяа хэрхэхийг шийдвэрлэх эрхийг парламентын гишүүдэд үлдээж буйгаа мэдэгдсэн.  Тодруулбал, тэрбээр энэ баасан гарагт болох парламентын хуралдааны үеэр гишүүд түүнийг суудлаас нь буулгахыг хүсвэл огцроход бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.  Пак “Үндэсний ассамблей миний Ерөнхийлөгчийн албыг хаших хугацааг богиносгох, эсвэл огцруулах ямар ч шийдвэр гаргасан бай, би тэдний шийдвэрийг дагах болно. Хэрэв үндэсний ассамблей улс төрийн эмх замбараагүй байдал, хий хоосон улстөржилтийг шийдвэрлэхийн тулд  эрх мэдлийг тогтвортойгоор шилжүүлнэ гэвэл  би Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна” гэжээ.  

Ирэх жил Ерөнхийлөгчийн халаагаа өгөх Ерөнхийлөгч Пак Гын Хе, түүний найз Чой Сун Шил нарын хэрэгт Солонгосын нэр нөлөө бүхий компаниуд болох Lotte, Samsung гэх мэт есөн компани холбогдоод буй бөгөөд саяхан гэхэд тэдгээр компаниудын удирдлагууд парламентад дуудагдан хэргийн талаар тайлбар хийсэн байдаг.  Ямартай ч, парламент өнөөдөр ямар шийдвэр гаргахаас хамаарч, Пак Гын Хегийн ирээдүй хэрхэх нь шийдэгдэх билээ. БНСУ-ын хуулийн дагуу Парламентын шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх хэлэлцэж, батлах эсэхээ шийдвэрлэдэг байна.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

5 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

5 цагийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

5 цагийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

5 цагийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

5 цагийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

5 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

1 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

1 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2026-11-19 өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-22 өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах