СЕХ-ны байрыг цагдаагийн хамгаалалтад аваад байна /ФОТО/

СЕХ-ны байрыг цагдаагийн хамгаалалтад аваад байна /ФОТО/
Сонгуулийн ерөнхий хорооны төв байранд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлаар хэлэлцэж байх хооронд МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намын гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны гадна ирж багагүй үймээн дэгдээсэн талаар бид өмнө мэдээлсэн.
 
Тэд СЕХ-ны байр руу орж Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх эрх зүйн боломжтой бөгөөд энэ асуудалд СЕХ-г улс төржихгүй байх ёстой гэх шаардлага, албан ёсны хүсэлтийг тавихаар ирсэн ч СЕХ-ны удирдах албан тушаалтнуудын хүсэлтээр хамгаалалтын ажилтнууд Н.Энхбаяр болон гишүүдийг оруулаагүйгээс болж үймээн дэгдэж, нэмэлт хамгаалалт дуудахад хүрсэн юм. Одоогийн байдлаар СЕХ-ны байрыг ЦЕГ-ын алба хаагчид ирж хамгаалалтанд авсан байдалтай байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.