У.Хүрэлсүх 63 хувийн саналаар МАН-ын дарга боллоо

 У.Хүрэлсүх 63 хувийн саналаар МАН-ын дарга боллоо

МАН-ын 28 дугаар Их хурал хоёр дахь өдрөө Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар намын дүрмэндээ 50 орчим өөрчлөлт оруулж шинэчлэн баталсан байна. Тухайлбал, намын бага хурлын гишүүнийг 369 болгож нэмэгдүүлжээ. Энд эмэгтэйчүүдийн квотыг 30, анхан шатны квотыг мөн 30 хувиар нэмсэн гэнэ. Мөн хурлаар намын шинэ дарга тодорно. Одоогийн байдлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын генсекийн зөвлөх Н.Дэмбэрэл нар албан ёсоор нэр дэвшихээ мэдэгдсэн байна.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намын даргад нэр дэвшихээ одоогоор мэдэгдээгүй байгаа аж. Мөн МАН-ын даргад нэр дэвшихээ сошиалаар мэдэгдсэн Майцэцэг мандатгүйгээс хуралд ч орох эрхгүй буй гэнэ. Хүмүүсийн яриагаар заалнаас ганц нэг хүн нэр дэвших магадлалтай байгаа гэх. Ц.Нямдорж У.Хүрэлсүхийг, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Д.Хаянхярвааг дэмжихээ ил цагаан илэрхийлж байна. Бас нэг хачирхалтай мэдээ явж байгаа МАН-аас нам тасарч гарах тухай яриа. Ж.Мөнхбат ийм зүйл ярьжээ.

Тэгвэл иргэн Г.Майцэцэгт МАН-аас дараах албан ёсны хариуг өгчээ. Уг албан бичигт “Танаас 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн Монгол Ардын Намын даргад өрсөлдөх тухай хүсэлтийг хүлээн авч судлан үзлээ. Монгол Ардын Намын дүрмийн 4.1.2 дахь хэсэгт намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Та Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 121 дүгээрт харьяалагддаг намын гишүүн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул Монгол Ардын Намын даргад өрсөлдөх эрх үүсэхгүй байгааг үүгээр мэдэгдье” гэжээ.

14.30  цаг. МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшүүлэлт эхэллээ. У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл нар нэр дэвшихээ өөрсдөө илэрхийлсэн бол Ж.Мөнхбатын нэрийг заалнаас Архангайн нэг төлөөлөгч дэвшүүлжээ. Сая Ц.Нямдорж У.Хүрэлсүхийг дэмжиж үг хэлсэн бөгөөд түүнийг намын даргад нэр дэвшүүлжээ. 

14.55 цаг. МАН-ын даргад нэр дэвшигч Н.Дэмбэрэл үг хэлж, нэрээ татаж багйаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр намаа эв нэгдэлтэй байлгахын тулд Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нарыг ч нэрээ татахыг уриалжээ. Ингэх нь намын эв нэгдэлд тустай хэмээн хэлсэн байна.  Ж.Мөнхбат тун мэдрэмжтэй хандаж, дөнгөж сая нэрээ татсан байна. МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өрсөлдөхөөр болж, заалнаас нэр дэвшсэн ч төд удалгүй нэрээ татсан. Тэрбээр намын гишүүддээ хандаж чуулганы танхимд Ерөнхий сайдтай муудалцсандаа намынхаа мянга, мянган гишүүдээсээ уучлал гуйжээ. Зөв бодлого, зөв үзлээр намыг удирддаг намын даргатай болох нь зөв гэж хэлжээ.

 Үлдсэн хоёр нэр дэвшигч дээр санал хураалт явуулж, олонхийн санал авсан нь намын дарга болох биз ээ. Нэр дэвшигчид ямар намын дарга болох зорилго зорилтоо танилцуулж эхэллээ. Одоо санал хураалт явагдаж байна. 

19.00 цаг. 1308 төлөөлөгч саналаа өгч дууссан байна. Одоо тооллогын комисс дүнгээ гаргаж байна.

20.15 цаг. Тооллогын дүн гарч У.Хүрэлсүх намын даргаар сонгогдлоо. Их хурлын 1308 төлөөлөгчийн 63 хувийн саналаар ийнхүү МАН-ын 20 дахь дарга боллоо. Амжилт хүсье.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.