Б.Батзоригийг сайдаас нь чөлөөлөх эсэхийг МАН-ын бүлэг хэлэлцэнэ

Б.Батзоригийг сайдаас нь чөлөөлөх эсэхийг МАН-ын бүлэг хэлэлцэнэ

Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас нь чөлөөлөх болон прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналын өнөөдөр МАН-ын бүлэг хэлэлцэнэ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр сайдын ажлаа өгөх болсон тухайгаа аравдугаар сарын 31-нд олон нийтэд мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд Ө.Энхтүвшин ХХААХҮ-ийн сайдыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр тавьсан билээ. Тиймээс өнөөдөр МАН-ын бүлэг Б.Батзориг сайдын асуудлыг хэлэлцэх юм.

Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д гаргаснаас хойш 48 асуудлыг хэлэлцэж, эцэслэх учиртай. Тиймээс өнөөдөр МАН-ын бүлэг хэлэлцэж, маргааш чуулганаар оруулж, Б.Батзориг сайдтай холбоотой асуудлыг эцэслэх юм байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.