Хан-Уулын дарга нар бэлэн байдлын зэргийг боломж болгон ашиглажээ

  Хан-Уулын дарга нар бэлэн байдлын зэргийг боломж болгон ашиглажээ

Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн  байгууллагын бүх шатны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа. Тэгвэл энэ цаг үед дүүргийн удирдлагууд ч цаг наргүй ажиллаж байна. Ингэхдээ орчин үеийн технологийг ашиглаж, аливаа асуудлыг хүндрэлгүйгээр хурдан хугацаанд амархан шийдвэрлэдэг болсон нь иргэдэд тун таатай байгаа аж. Тодруулбал, Хан-Уул дүүрэг видео хурлын систем нэвтрүүлж, дүүргийн Онцгой комиссын гишүүд ажлын байран дээрээсээ үүрэг чиглэл авч шуурхай ажиллаж байгаа юм. Тус дүүргийн хувьд 21 хороотой бөгөөд олны нэрлэж заншсанаар Шувуун фабрик, Өлзийт хороолол, Био комбинат зэрэг алслагдсан хороо, суурин ихтэй  учраас өнөөгийн ийм хүнд нөхцөл байдалд асуудлыг хурдан шийдвэрлэхэд видео хурал маш  үр дүнтэй байна. Тиймээс видео хурлыг ажилдаа нэвтрүүлснээр дээрх газруудын удирдлага, албан хаагчдын хувьд цаг үеэ олсон шинэ ажил болжээ.

Түүнчлэн хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчний үед авч хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь нэг дор олон хүн цугларахгүй, хурал, цуглаан хийхгүй байхыг чухалчилж байгаа. Тиймээс Хан-Уул дүүргийн хэмжээнд тодорхой үүрэг чиглэл авч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа 300 гаруй албан хаагч бий. Тэр ч утгаараа Хан-Уулынхан дэвшилтэт технологийг ашиглан дүүргийн хэмжээнд онлайн хурлыг хийж хэвшсэн нь олны талархлыг хүртэн, мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын ажлыг хөнгөвчилсөн явдал болж байгаа юм. Тэдгээр ажилтнууд ажлын байран дээрээ онлайнаар хуралд оролцон шууд үүрэг чиглэл авна шуурхай ажиллах боломж ч нээгдсэн гэсэн үг.

Дөнгөж өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч цахим орчинд тодорхой өөрчлөлт хийхийг төр, засгийн холбогдох хүмүүст хүссэн байсан. Тодруулбал, “Төрийн ордонд өргөн нэвтрүүлгийн ТВ-үүдийн шууд дамжуулах сигнал байгаа. Түүнийгээ эфир бүрд нь холбоход ТВ бүрээс нэг хүн байхад хангалттай. ЭМЯ-ны 11 цагийн цаг үеийн мэдээллээ ордноос дамжуулбал яасан юм бэ. Энэ олон ТВ, сурвалжлагч нар халдварын эрсдэлтэй газраар гүйгээд, биенээсээ өрсөх гэж дутуу дулимаг мэдээ цацаад ард нийтийг айдаст автуулаад байх шиг. Энэ үед гол эх сурвалжийн мэдээ, шийдвэр л чухал байна. Би ч сэтгүүлч гээд өрсөж дуугарах нь чухал биш, онож хөдлөх шийдвэрлэх нь чухал байна” гэсэн байв.

Тэгвэл энэхүү хүсэлт аль хэдийн Хан-Уул дүүрэгт цагаа олсон ажил болон хэрэгжээд эхэлсэн бөгөөд бусад дүүрэг, аймаг сумдын Тамгын газрууд ч эдний туршлагаас нь хуваалцан, ажлаа шуурхайлах болжээ. Ийм боломж байгаа бус уу.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.