2018 онд хойд хөршид болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Европын бүсийн тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө С хэсгийн гурван тоглолт боллоо.
Хэсгийг тэргүүлж байгаа Германы шигшээ баг тавдугаар тойрогт Азербайжаны талбайд зочилж, 1:4-өөр буулгаж авсан юм. Ингэснээр 15 оноотой болж, ганц ч хожигдоогүй явна. Мөн араасаа нэхэж байгаа багаас 5 оноогоор тасарлаа. Германаас 19, 36, 81 дэх минутад Андрей Шюррле гурван гоол оруулж, хет-трик хийсэн. Дунд нь Марио Гомес 45 дахь минутад нэгийг нэмжээ. Харин Азербайжанаас Назаров 31 дэх минутад нэр төрийн ганц гоол оруулсан байна.
Тэгвэл Хойд Ирландын шигшээ баг талбайдаа Норвегийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 10 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 2 дахь минутад Жейми Уорд тооны харьцааг нээсэн. Улмаар 33 дахь минутад Уошингтон нэгийг нэмж, багтаа ялалт авчирсан.
Хэсгийн гурав дахь тоглолт Сан-Марино болон Чехийн хооронд болж, зочлон тоглосон баг 0:6-аар хожлоо. Ингэснээр Чех 8 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 17, 24 дэх минутад Барак хоёрыг хийсэн бол 19, 77 дахь минутад Дарида мөн дубльджээ. Харин Гебре 26, Крменчик 43 дахь минутад тус бүр нэгийг оруулжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.