“Монако” Мбаппег 150 сая еврогоор худалдах хүсэлтэй байна

“Монако” Мбаппег 150 сая еврогоор худалдах хүсэлтэй байна
Францын “Монако” клубын удирдлагууд багийнхаа довтлогч Килиан Мбаппег ахиу үнээр худалдахад бэлэн байгаа ажээ. Эх сурвалжуудын мэдээлснээр эдүгээ 18 настай залуу довтлогчийг хамгийн багадаа 130 сая еврогоор зарах бодолтой байгаа юм байна. 
 
Түүнийг Франц, Англи, Испанийн том багууд сонирхож байгаа бөгөөд гол фоваритаар “Манчестер Юнайтед” нэрлэгдсэн. “Улаан чөтгөрүүд” Мбаппегийн төлөө 110 сая евро санал болгосон ч татгалзсан хариу авсан юм. Ер нь “Монако” залуу довтлогчоо 150 сая хүргэж зарах хүсэлтэй байгаа аж. 
 
Тэрбээр энэ улиралд Францын лигт 21 тоглолтод оролцож, 12 гоол оруулж, 5 гоолын дамжуулалт өгсөн билээ. 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.