Бразил хожиж, Аргентин, Уругвай хожигдлоо

Бразил хожиж, Аргентин, Уругвай хожигдлоо

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Өмнөд Америкийн бүсийн 14 дүгээр тойргийн тоглолтууд боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлж буй Бразилын шигшээ баг талбайдаа Парагвайг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 33 оноотой болж, араасаа нэхэж буй багаас 9 оноогоор тасраад байна.

Тоглолтын 34 дэх минутад Коутиньо тооны харьцааг нээсэн бол Неймар 64 дэх минутад нэгийг нэмжээ. Улмаар 86 дахь минутад Марсело гүйцээсэн байна.

Тэгвэл Колумбын шигшээ баг энэ тойрогт зарим багийн бүдрэлтийг ашиглаж, хоёрдугаар байр руу орж ирлээ. Тэд Эквадорын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 24 оноотой болж байгаа юм. Тоглолтын 20 дахь минутад Хамес Родригес тооны харьцааг нээсэн бол 34 дэх минутад Куадрадо гүйцээжээ.

Хүснэгтийн гуравдугаар  хоёрдугаар байрт бичигдэж байсан Уругвай энэ тойрогт Перугийн талбайд зочилж, 2:1-ээр хожигдсон. Ингэснээр 23 оноотой хэвээр үлдэж, гуравдугаар байр руу ухарлаа. Тоглолын 30 дахь минутад Санчес тооны харьцааг нээсэн. Харин 34 дэх минутад Герреро тэнцүүлж, Флорес 62 дахь минутад гүйцээжээ. Уругвайгаас Хонатан Урретавискайя 14 дэх минутад улаан хуудас авч, багаа хөөдсөн нь ийн хожигдлоор дууслаа.

Өмнөх тойрогт Аргентинд хожигдсон Чили энэ удаад Венесуэлийг талбайдаа хүлээж авч, 3:1-ээр буулгаж авсан. Ингэснээр 23 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын 5 дахь минутад Санчес тооны харьцааг нээж, Паредес 7 дахь минутад нэгийг нэмж, 22 дахь минутад гүйцээжээ. Зочдоос Рондон 63 дахь минутад нэг гоол оруулсан байна.

Аргентины хувьд энэ тойрогт Боливын талбайд зочилж, 2:0-ээр хожигдлоо. Ингэснээр 22 оноотой хэвээр үлдэж, 5 дугаар байр руу ухарлаа. Тоглолтын 31 дэх минутад Арсе тооны харьцааг нээсэн бол Морено 52 дахь минутад гүйцээжээ. Аргентинаас Месси энэ тоглолтод оролцоогүй юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.