Өнгөрсөн жилийн аваргууд Бухнуудад хожигдож, бүсийн тэргүүн байраа алдлаа

Өнгөрсөн жилийн аваргууд Бухнуудад хожигдож, бүсийн тэргүүн байраа алдлаа

Чикаго Буллз талбай дээрээ өнгөрсөн жилийн аварга баг Клевлэнд Кавалерс багтай тоглож 93-99 харьцаагаар Бухнууд хэрэгтэй хожлоо байгуулж чадлаа. Тус баг нь плэй-оффын сүүлийн байрын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд 36 хожил, 39 хожигдолтой дорнод бүсийн 9-рт эрэмбэлэгдэж байна. Түүний өмнө Индиана Пэйсэрс, Майами Хит багууд нэг л хожлын илүүгээр дээр нь бичигдэж байна. Харин Кавалерс өнөөдөр хожигдсоноор 47 хожил, 27 хожигдолтой дорнод бүсийн 2-рт бичигдэж эхэлжээ.

Тус тоглолтод Никола Миротик 28 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жимми Батлер 25 оноо, Рожан Рондо 7 оноо, 9 самбар, 15 дамжуулалтаар тусалжээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 26 оноо, 10 самбар, 8 дамжуулалт, Кари Ирвинг 20 оноо, ЖР Смит 12, Тристон Томпсон 15 оноог авсан ч бусад тааруухан тоглолт үзүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.