“Лион” клубын довтлогч Александр Ляказеттег Испанийн “Атлетико” сонирхож байгаа юм. Тэгвэл Францын багийн удирдлагууд түүнийг зарахад бэлэн байгаа ажээ. Sport.es-ийн мэдээлж байгаагаар Францын баг хэлэлцээр хийхээр төлөөлөгчөө Испани руу илгээсэн юм байна.
“Атлетико”-гийнхон түүнийг 40 саяас илүүгүй үнээр авахыг хүсч байгаа аж. Харин “Лион” 60 сая еврогоос багагүй үнээр зарахыг хүсч буй ажээ. Ляказеттег “Атлетико”-гоос гадна Английн “Манчестер Сити”, “Арсенал” клубүүд сонирхож байгаа юм байна. Өдгөө 25 настай довтлогчийн “Лион”-тай байгуулсан гэрээ 2019 онд дуусна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.