Левандовски хет-трик хийж, “Байерн” өрсөлдөгчөө бутниргэлээ

Левандовски хет-трик хийж, “Байерн” өрсөлдөгчөө бутниргэлээ

Германы Бундес лигийн 26 дугаар тойргийн ихэнх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Байенр Мюнхэн” клуб талбайдаа “Аугсбург” багийг хүлээж авч, 6:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 65 оноотой болж, араасаа нэхэж буй багаас 7 оноогоор тасраад байна.

Тоглолтын 17, 55, 79 дэх минутад Левандовски гоолдож, хет-трик хийсэн. Ингэснээр тэрбээр 24 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг Обамеянгийн хамт тэргүүлж байна. Тэгвэл энэ тоглолтын 36, 80 дахь минутад Томас Мюллер хоёрыг хийсэн бол Алькантара 62 дахь минутад нэгийг нэмжээ.

Бусад тоглолтын үр дүн

Лейпциг 4-0 Дармштадт

Хамбург 2-1 Кёльн

Шальке 1-1 Боруссия Дортмунд

Фрайбург 2-5 Вердер

Айнтрахт 0-0 Борусси Мюнхэнгладбах

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.