Италийн Сери А лигийн 30 дугаар тойргийн хүрээнд “Рома” клуб “Эмполи”-г 2:0-ээр буулгаж авахад багийн довтлогч Эдин Жеко дубль хийсэн билээ. Ингэснээр Боснийн шигшээ багийн довтлогч бүх тэмцээнд 33 дахь гоолоо оруулж, “Рома”-гийн төлөө нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тамирчин боллоо.
Өмнөх дээд амжилтыг Тотти эзэмшиж байсан бөгөөд тэрбээр 2006-2007 оны улиралд бүх тэмцээнд 32 гоол оруулж байжээ. Тэгвэл Жеко өнгөрсөн шөнө хоёрыг оруулснаар Италийн Сери А лигийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Тэрбээр 23 гоол оруулж, 7 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.