Бухнууд хэрэгтэй хожлоо байгуулж чадлаа

Бухнууд хэрэгтэй хожлоо байгуулж чадлаа

Чикаго Буллз талбай дээрээ Атланта Хаукс багтай тоглож 104-106 харьцаагаар Бухнууд хэрэгтэй хожлоо байгуулж чадлаа.Улирлын тоглолт дуусахад 5-6 тоглолт дутуу байгаа бөгөөд плэй оффт орох эрхийн төлөө энэ хоёр баг хүчтэй өрсөлдөж байгаа билээ. Тоглолтын эхний хагаст Бухнууд зургаан оноогоор тэргүүлж байсан ч гуравдугаар үед тааруухан тоглолт үзүүлж 11 оноог дутуу авчээ. Шийдвэрлэх үед Жимми Батлер гайхалтай тоглолтыг үзүүлж багаа хожилд хөтөлж 37 хожил, 39 хожигдолтой болж дорнод бүсэд 7-рт эрмэлэгдэж байна. Харин Хауксын хувьд 39 хожил, 37 хожигдолтой 6-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Жимми Батлер 33 оноо, 8 дамжуулалт, 5 самбараас бөмбөг авсан бол Рожан Рондо 25 оноо, 11 самбар, 6 дамжуулалт, Валентине 13 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Шройдер 29, Тим Хардвэй ЖР 20 оноог авлаа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.