Уэстбрүүк улирлын 40 дэх трипл даблиа гүйцэтгэлээ

Уэстбрүүк улирлын 40 дэх трипл даблиа гүйцэтгэлээ

Оклахома Сити Тандер багийн гол тоглогч Рассел Уэстбрүүк өчигдөр Шарлот Хорнетсийн эсрэг 40 оноо, 13 самбар, 10 дамжуулалтыг гүйцэтгэсэн ч баг нь 113-101 харьцаагаар хожигдол хүлээжээ. Тэрбээр замналынхаа 77 дахь улирлын 40 дэх трипл дабл гүйцэтгэж гайхалтай амжилтыг үзүүлж байгаа бөгөөд одоо нэгийг хийх юм бол Оскар Робертсоны амжилттай зэрэгцэнэ. Тус багт одоо зургаан тоглолт дутуу байгаа юм.

Мөн энэ улиралд NBA-ын 26 багийн эсрэг трипл дабл хийсэн бол (Чикаго Буллз, Портленд Трэйл Блэйзэрс, Милоуки Багс хийж чадаагүй байгаа) замналынхаа турш Чикаго Буллз багийн эсрэг трипл дабл хийж амжаагүй байна.

Мөн Орлондо Межик багийн эсрэг 57 оноо, 13 самбар, 11 дамжуулалтыг гүйцэтгэсэн бөгөөд NBA-ын түүхэнд хамгийн өндөр оноотой трипл дабл хийсэн билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.