Испанийн “Реал Мадрид” клубын удирдлагууд хэрвээ баг нь Аваргуудын лигт түрүүлж чадахгүй бол Зиданыг халж магадгүй байгаа ажээ.
Хэдийгээр өнгөрсөн 15 сарын хугацаанд Зидан багийг амжилттай удирдсан ч “Реал”-ын Ерөнхийлөгч Флорентино Перез ерөнхий дасгалжуулагчаа өөрчлөх талаар яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн байна.
Ер нь бол Зидан “Реал”-ын хамтаар Ла лигт эхний ээлжинд түрүүлэх шаардлагатай байгаа аж. Хэрвээ чадахгүй бол байр суурь нь ганхах бололтой. AS-ын мэдээлснээр бол хэрвээ Зидан халагдвал оронд нь Венгерийг авчирч магадгүй байгаа аж.
Перез “Арсенал”-ын дасгалжуулагчийг ихэд үнэлдэг бөгөөд хэдийгээр замнал өндөрлөх дөхөж байгаа ч гэсэн багийнхаа дасгалжуулагчаар авах магадлалтай гэгдэж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.