“Боруссия Дортмунд” хожиж, “Байерн” хожигдлоо
Германы Бундес лигийн 27 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Байерн Мюнхэн” топ дөрвийн төлөө өрсөлдөж буй “Хоффенхайм”-ын талбайд зочилж, 1:0-ээр хожигдлоо. Ингэснээр “Байерн” 65 оноотой хэвээр үлдэж байгаа юм. Харин “Хоффенхайм” 51 оноотой болж, гуравдугаар байраа хадгаллаа. Цаашлаад хоёрдугаар байр руу ч орж ирэх боломж байна. Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 21 дэх минутад Крамарич оруулжээ.
Тэгвэл энэ тойрогт “Боруссия Дортмунд” клуб талбайдаа “Хамбург”-ийг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 50 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын 13 дахь минутад Кастро тооны харьцааг нээж, Кагава 81 дэх минутад нэгийг нэмжээ. Улмаар Обамеянг 90 дэх минутад Бундес лигийн 25 дахь гоолоо оруулсан байна.
Бусад тоглолтын үр дүн
Вердер 3-0 Шаольке
Кёльн 1-0 Айнтрахт
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.