“Арсенал” Горетцкаг “Шальке”-гаас 25 сая еврогоор авна

“Арсенал” Горетцкаг “Шальке”-гаас 25 сая еврогоор авна

Германы “Шальке” клубын хагас хамгаалагч Леон Горетцка Англид замналаа үргэлжлүүлж магадгүй байна. Bild-ийн мэдээлж байгаагаар “Арсенал” клуб түүнийг сонирхож эхэлсэн аж.  Өдгөө 22 настай хөлбөмбөгч “Шальке”-тай гэрээгээ сунгаж чадахгүй байгаа юм.

Түүнээс гадна багийнхаа тоглолт, үр дүнд сэтгэл хангалуун бус байгаа юм байна. Хэрвээ “Шальке” багийнхаа тоглогчтой учраа олж чадахгүй бол 25 сая еврогоор зарахыг хүсч буй гэнэ. “Арсенал” ч энэ хэмжээний мөнгө өгөхөд бэлэн байгаа ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.