“Нагано Марафон”-д Б.Сэр-Од мөнгөн медаль хүртлээ

“Нагано Марафон”-д Б.Сэр-Од мөнгөн медаль хүртлээ

Япон улсын Нагано хотноо өчигдөр  "Нагано марафон" олон улсын тэмцээн боллоо. 19 дэх удаагаа зохиогдож буй тус марафонд 40 орны 11000 гаруй тамирчин оролцож,  хурд хүч, тэсвэр тэвчээрээ  сорин өрсөлджээ.

Тэгвэл цар хүрээ өргөнтэй энэхүү тэмцээнд манай улсаас  Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Сэр-Од оролцож,  дэд байрт шалгарчээ. Манай тамирчин  2:15:12 амжилтаар мөнгөн медаль хүртэж, энэхүү тэмцээнээс хошой мөнгө хүртлээ.  Тэрбээр өнгөрсөн жилийн Нагано марафонд  2:15:56 цагийн амжилт үзүүлж байсан юм. Харин энэ жил амжилтаа дахин давтлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.