Бухнууд цувралын эхний хожлоо байгууллаа

Бухнууд цувралын эхний хожлоо байгууллаа

NBA-ын улирлын тоглолтууд дуусч хасагдах шатны эхний тоглолтууд эхэлж байгаа билээ.  Бостон Селтикс талбай дээрээ Чикаго Буллз багтай цувралын эхний тоглолтыг хийж 106-102 харьцаагаар Бухнууд эхний хожлоо байгууллаа.

Тоглолтын эхний хагаст Бостон 48-46 харьцаагаар тэргүүлж байсан ч гуравдугаар үед багуудын оноо тэнцэж дуусчээ. Шийдвэрлэх үеийн төгсгөлд Бостон есөн онооны зөрүүг хоёр болгож багасгаж чадсан ч үүнээс илүү ойртуулж чадалгүй хожигдол хүлээлээ.

Тус тоглолтод Жимми Батлер 30 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Бобби Портис 19 оноо, 9 самбар, Робин Лопес 14 оноо, 11 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Азиан Томас 33 оноогоор бүх тоглогчдийг тэргүүлсэн бол Ол Харворд 19 оноогоор тусалжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.