Роналдо хет-трик хийж, “Реал” хагас шигшээд шалгарлаа

Роналдо хет-трик хийж, “Реал” хагас шигшээд шалгарлаа

Европын хамгийн нэр хүндтэй, шилдэг тэмцээн болох Аваргуудын лигийн ¼ шигшээн хариу тоглолтын хүрээнд өнгөрсөн шөнө “Реал Мадрид” талбайдаа Германы алдарт “Байерн Мюнхэн”-ийг хүлээж авлаа . Эхний тоглолт Германд болоход “Реал” өрсөлдөгчөө талбайд нь 2:1-ээр буулгаж авсан. Тэгвэл хариу тоглолтод ч гэсэн өрсөлдөгчөө хожлоо.

Тэр дундаа 4:2-оор буулгаж авсан юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:3-аар хожиж, хагас шигшээд шалгарч чадлаа. Энэ удаагийн тоглолтод талбайн эздээс Роналдо гайхалтай байж, 76, 104, 109 дэх минутад гурвыг хийж, хет-трик толиуулсан. Ингэснээр “Байерн”-ы эсрэг хоёр тоглолтод 5 гоол орууллаа. Харин “Реал”-ын сүүлийн гоолыг 112 дахь минутад Асенсио оруулсан. “Байерн”-аас 53 дахь минутад Левандовски торгуулийн цохилтоос нэгийг оруулсан. Харин 77 дахь минутад Рамос өөрийнхөө хаалганд нэг гоол оруулсан юм.

Уг нь 77 дахь минутад Рамос багаа аврах биш хөөдөж, авто гоол оруулсны дараа бүх зүйл “Байерн”-ы талд байлаа. Гэвч 84 дэх минутад Артуро Видаль хоёр дахь шар хуудсаа авч, талбайг чөлөөлснөөр нэмэлт цагт “Реал”-ынхан галзуурах боломжийг хангаад өгчихсөн гэхэд болно. Ийнхүү “Байерн” хоёр тоглолтод хоёуланд нь хүн дутуу тоглож, хүчтэй өрсөлдөгчдөө аргагүйн эрхэнд хожигдлоо. Роберт Левандовски энэ тоглолтод нэгийг хийснээр Аваргуудын лигт энэ улиралд 8 гоол оруулсан амжилттай өндөрлүүллээ.  Тэгвэл энэ улиралд тун тааруу байгаа Роналдо хет-трик хийснээр 7 гоолтой болж ирлээ. Түүнд дахиад дор хаяж хоёр тоглолт байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.