Аваргуудын лигийн шөвгийн наймд Английн багуудын нэр төрийг авч үлдсэн “Лестер” клуб өнгөрсөн шөнө ¼ шигшээн хариу тоглолтоо “Атлетико”-гийн эсрэг талбайдаа хийлээ. Эхний тоглолт Испанид болоход талбай эзэд 1:0-ээр хожсон. Эргэлзээтэй торгуулийн цохилтын хар гайгаар хожигдсон гэхэд болно.
Тэгвэл хариу тоглолтод “Лестер” үнэхээр гайхалтай тоглож, шилдэг багтай 1:1-ээр тэнцлээ. Гэвч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2:1-ээр хожигдож, цааш шалгарах боломжгүй болсон. Харин Мадрид хотын баг дахиад л хагас шигшээд үлдэж чадлаа. Тэд өнгөрсөн жил “Реал”-тай финалдсан гэдгийг мартах учиргүй.
Тоглолтын 26 дахь минутад Сауль гоолдож, тооны харьцааг нээсэн. Хэрвээ энэ гоолыг алдалгүй хамгаалж чадсан бол “Лестер”-т том боломж байлаа. 61 дэх минутад Варди нэг гоол оруулсан ч дахиад хоёрыг хийх даалгавраа тэд биелүүлж чадсангүй. Ингэснээр шөвгийн наймаас мултарлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.