Чөлөөтийнхөн Азийн аваргад оролцохоор боллоо

Чөлөөтийнхөн Азийн аваргад оролцохоор боллоо

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийг Азийн аваргад оролцуулахгүй байх нөхцөл үүсээд байсан. Учир нь манай шигшээн мэдүүлэг цагтаа очоогүй учраас хасагдах дээрээ тулсан билээ.   Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын чөлөөт бөхийн холбооны хүсэлтийг хүлээн авч, манай тамирчдыг тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасан талаараа хариу ирүүлсэн байна.  Ингэснээр дэлхийн аваргад оролцох үүд хаалга нээгдлээ. 

Бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо тавдугаар сарын 10-14-нд болно.  Тивийн аваргад өрсөлдөх тамирчдын нэрсийг яаралтай мэдүүлэхийг Дэлхийн бөхийн холбоо сануулсан тул яг одоо энэ асуудлаар Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болон багш, дасгалжуулагчид хуралдаж байгаа аж. Улмаар ямар бөхийг ААШТ оролцуулахаа нэн яаралтай шийдэж, нэрсээ явуулах нь ээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.