Жералд Грийн эхний хагаст гайхалтай тоглолтыг үзүүлж, Бостон цуврлыг тэнцүүллээ

Жералд Грийн эхний хагаст гайхалтай тоглолтыг үзүүлж, Бостон цуврлыг тэнцүүллээ

Чикаго Буллз талбай дээрээ Бостон Селтикс багтай цувралын дөрөв дэх тоглолт хийлээ. Өмнөх гурван тоглолтоос Бухнууд хоёр хожил, нэг хожигдолтой байгаа бөгөөд энэ удаа тааруухан тоглож 104-95 харьцаагаар хожигдож цуврал 2-2 болж тэнцлээ.

Тоглолтын эхнээс л Жералд Грийн гайхалтай тоглолтыг үзүүлж эхний хагас дуусахад 16 оноог аваад байсан бөгөөд 57-56 харьцаагаар дууссан байна. Гуравдугаар үед Бухнууд хоёр оноогоор ойртуулсан ч шийдвэрлэх үеийн төгсгөлийг тааруухан хийжээ.

Тус тоглолтод Азиан Томас 33 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жералд Грийн 18 оноо, Ол Хорвард 15 оноо, 12 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Жимми Батлер 33 оноо, 5 самбар, 9 дамжуулалтаар багаа трэгүүлсэн бол Азиан Канаан, Никола Миротик нар 13 оноогоор тусалжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.