Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн хүрээнд өчигдөр орох хоёр тоглолт боллоо. Эхлээд “Манчестер Юнайтед” клуб “Бөрнли”-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авсан. “Улаан чөтгөрүүд”-ээс 21 дэх минутад Марсьяль нэгийг оруулсан бол Рүүни 39 дэх минутад гүйцээсэн. Ингэснээр 63 оноотой болж, 5 дугаар байрт бичигдэж байна. Дээрээс нь хоёр тойргийн тоглолт дутуу байгаа. Хэрвээ тэр хоёр тоглолтдоо хожвол дөрөвдүгээр байр руу орж ирнэ.
Тэгвэл “Ливерпүүл” клуб энэ тойрогт талбайдаа “Кристал Палас”-ыг хүлээж авч, 1:2-оор хожигдлоо. Ингэснээр 66 оноотой хэвээр үлдэж, 3 дугаар байрт бичигдэж байна. Гол нь араас нь нэхэж буй Манчестер хотын багууд хоёр тойргийн тоглолт дутуу байгаа. Тэр тоглолтдоо давгүй тоглоход хоёулаа дээр нь гарах боломжтой байна.
Энэ удаагийн тоглолтын 24 дэх минутад Коутиньо гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 42, 74 дэх минутад Бентеке хоёрыг хийж, багтаа ялалт авчирсан юм. Ийн “Кристал Палас” 38 оноотой болж, 12 дугаар байрт бичигдэж байна. Мөн тэд нэг тойргийн тоглолт дутуу яваа. Хожвол байр ахих боломжтой.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.