Месси “Реал Мадрид”-ыг буулгаж авлаа

Месси “Реал Мадрид”-ыг буулгаж авлаа

Испанийн Ла лигийн 33 дугаар тойргийн хүрээнд хамгийн хүчирхэг хоёр баг болох “Реал Мадрид” болон “Барселона” багууд учраа таарсан. “Реал”-ын талбайд болсон энэ тоглолт улирлын аваргын хувь заяаг шийдэхэд чухал нөлөөтэй байсан юм. Маш өндөр ач холбогдол бүхий энэ тоглолтод “Барса” өрсөлдөгчөө 2:3-аар буулгаж авлаа.

Ингэснээр 75 оноотой болж, хүснэгтийн тэргүүн байрт бичигдэж эхэллээ. Хоёр баг оноо тэнцсэн. Гэхдээ “Реал”-д нэг тойргийн тоглолт дутуу байгаа. Энэ удаагийн тоглолтын 28 дахь минутад Каземиро гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 5 минутын дараа Месси тэнцүүлсэн. Улмаар 73 дахь минутад Ракитич багтаа тэргүүлэл авчирсан. Зочин баг тэргүүж эхэлсэн үед 77 дахь минутад Рамос улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн.

Гэвч “Реал” бууж өгөөгүй. 85 дахь минутад Хамес гоолдож, тэнцүүлж дөнгөсөн юм. Харин 90+2 дахь минутад өнөөх Месси гоолдсоноор заналт өрсөлдөгчөө эцсийн мөчид буулгаж авч чадлаа. Мөн тэрбээр Ла лигт 31 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.