Сан Антонио Спөрс хожиж цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ

Сан Антонио Спөрс хожиж цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ

Сан Антонио Спөрс талбай дээрээ Мемфис Гриззлис багтай цувралын тав дахь тоглолтоо хийлээ. Эхний хоёр тоглолтод Спөрс хожоод байсан ч дараагийн хоёрт хожигдоодо цуврал тэнцээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр хоёр эхний үед энэ тэнцүүхэн өрсөлдөж 23-23 харьцаагаар тэнцсэн бол үлдсэн үеүүдэд Спөрс илүүрхэж 103-116 харьцаагаар хожиж цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Кавай Леонард 28 оноогоор багаа тэргүүлсэн бол Патти Миллс 20 оноог сэлгээнээс, Тони Паркер 16, Ламаркус Олдридж 12 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Майк Конли 26 оноогоор тэргүүлсэн бол Марк Газол 17 оноогоор тусалжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.