Испанийн “Атлетико Мадрид” клубын довтлогч Антуан Гризманныг “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид” зэрэг томчууд авахаар хөөцөлдөж байгаа билээ. Тэгвэл “Атлетико” шилдэг довтлогчийнхоо цалинг 12 сая болгож нэмэхэд бэлэн байгаа аж.
Ингэвэл тэрбээр Мадрид хотын багийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч болох юм. Түүнээс гадна Франц эрийг зарах үнийн босгыг ч нэмэх /100 сая/ төлөвлөгөөтэй байгаа аж. Өмнө нь “Атлетико” түүний цалинг 10 сая болгож нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа талаар мэдээлэл гарч байсан. Тэгвэл түүнээс даруй хоёр саяар өсгөж байна. “Манчестер Юнайтед”-ын хувьд түүнд жилд 15 саяыг өгөхөд бэлэн гэдгээ мэдэгчихээд байгаа билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.