“Рома” хоёрдугаар байраа хадгаллаа

“Рома” хоёрдугаар байраа хадгаллаа

Италийн Сери А лигийн 35 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хоёрдугаар байрт бичигдэж байсан “Рома” клуб “Милан”-ы талбайд зочилж, 1:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 78 оноотой болж, хоёрдугаар байраа хадгаллаа.

Тоглолтын 8, 28 дахь минутад Жеко хоёрыг хийсэн. Ингэснээр 27 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Харин талбайн эздээс 76 дахь минутад Пашалич нэгийг оруулсан бол Эль-Шаарави 78 дахь минутад хариу барьж, Де Росси 87 дахь минутад гүйцээжээ.

Бусад тоглолтын үр дүн

  • Удинезе 1-1 Аталанта
  • Лацио 7-3 Сампдория
  • Кьево 1-1 Палермо
  • Женоа 1-0 Интер
  • Сассуоло 2-2 Фиорентина
  • Эмполи 3-1 Болонья
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.