Латвийн хоккейчид А хэсгийг тэргүүлж эхэллээ

Латвийн хоккейчид А хэсгийг тэргүүлж эхэллээ

Хоккейн ДАШТ-ын Германы Колн болон Францын Парис хотуудад болж байгаа бөгөөд урьд шөнө Латвийн шигшээ Италийн хоккейчидтэй тоглолоо. Тоглолтын эхний үед 1-1 харьцаагаар хоёр баг тэнцсэн бол хоёрдугаар үед аль баг нь ч гоол оруулж чадсангүй.

Шийдвэрлэх гуравдугаар үе дуусахад гурван хоёр минут дутуу байхад Робертс Букартсын дамжуулалтаар Андрис Зеринс хожлын шайбыг Италийн хаалганд оруулж 2-1 харьцаагаар хожлоо. Ийнхүү гурван хожилтой болж 9 оноотойгоор А хэсгийг тэргүүлж байгаа бол Б хэсгийг 9 оноотойгоор Канад тэргүүлж байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.